Шинэ мэдээ
Оюутолгой төслийг санхүүжүүлэх төлөвлөгөөгөө Туркойз Хилл танилцууллаа
Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани далд уурхайн нэмэлт санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх тухай төлөвлөгөөгөө (2020.12.22)танилцууллаа. Тус компанийн уг төлөвлөгөөнд, төсөлд шаардагдах нэмэлт санхүүжилтийг алтны урьдчилгаа төлбөр бүхий худалдаа болон зах зээлээс дунд хугацааны бонд босгох байдлаар шийдвэрлэх саналаа дурджээ. Ингэснээр төслийн үнэ цэнийг өсгөөд зогсохгүй төслийн санхүүжилтэд зориулж нэмэлт хувьцааны арилжаа хийх шаардлагагүй болох юм. Туркойз Хилл-ийн суурь буюу дундаж тооцооллоор төсөлд 3 тэрбум хүртэлх ам.доллар нэмэлтээр шаардагдахаар байна. Гэхдээ алтны арилжааг урьдчилж хийх, бонд босгох тохиолдолд нэмэлт санхүүжилтийн хэмжээ буурах боломжтой. Одоо энэ саналуудыг Засгийн газар/”Эрдэнэс Оюутолгой”, “Рио Тинто”-оор батлуулах үлдэж байна.
Жо Байден: “Ногоон” металын эрэлтийг өсгөнө
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль (2020.11.03) болж, үр дүнд нь “ногоон” металын ирээдүйг баталгаажууллаа. Доналд Трамп, аль эсвэл Жо Байден ялах уу гэдэг нь яг тухайн өдөртөө тодорхой болоогүй учир хүмүүс урьдчилсан үр дүнг удтал хүлээсний эцэст дөрөв хоногийн дараа сонссон. Одоогийн байдлаар Байден ялах нь эргэлзээгүй болоод байгаа ч Трамп сонгуулийн дүнг хууль бус хэмээн хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. Трамп сонгуулийн дүнтэй эвлэрэхгүй байгаа ч арванхоёрдугаар сарын 14-нд сонгуулийн дүнг эцэслэж гаргана. Энэ үеэр мэдээж Ардчилсан намаас нэр дэвшсэн Байдены ялалт албажиж, харин Конгрессын дээд танхим буюу Сенатад түүний өрсөлдөгч нам болох Бүгд Найрамдахчууд олонх болох магадлалтай байна.
Оюутолгой төслийн хэлэлцээрийг эрчимжүүлнэ
УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга Б.Солонгоо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар, Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн нар оролцлоо.
“Сэргэлтийн шийдэл”
Хүн төрөлхтөн шинэ вирусын тахалд нэрвэгдэн дэлхийн эдийн засаг хямарсан, Монгол Улсын шинэ парламент, засаг бүрдсэн онцгой цаг үед 18 дахь удаагийн “Дисковер Монголиа” хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулагдлаа. Сүүлийн жилүүдэд манай улсад гадаадын хөрөнгө оруулалт саарч буй. Гэтэл урьдчилан таамаглаагүй Ковид-19 сорилттой тулгарч уул уурхайн экспорт бараг 40%-иар буураад байна. Цаашдаа дотоодод санхүүгийн хямрал гүнзгийрэхээс сэргийлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээж нэмэгдүүлэх, төр засгаас ямар бодлогоор хөрөнгө оруулагчдыг дэмжих, олон улсын худалдаа бизнесийн шинэ тутмын өөрчлөлтүүдийн хандлагыг хэлэлцэхээр энэ удаагийн чуулган зорьж, “Сэргээлтийн шийдэл” уриаг дэвшүүлжээ.
Монголд цөмийн технологи хэрэглэх өргөн боломж бий
“Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” үндэсний семинарын /2020.11.06/ үеэр Монгол Улс болон дэлхий дахинд цөмийн техник, технологийн өнөөгийн ашиглалтын явц, байдлын талаар эрдэмтэн, судлаачид илүүтэй хөндөн ярилцсан юм. Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монгол Улсын Их Сургуультай хамтран тус сургуулийн дугуй танхимд зохион байгуулсан үндэсний семинарт салбарын тэргүүлэх эрдэмтэд олноор уригдан оролцов.
Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Монгол Улс бусад улс орны адил цөмийн технологийг нэлээд өргөн хэмжээнд ашиглаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд цөмийн технологийн хэрэглээ нэмэгдсээр байна. Гэхдээ Монгол Улсад тулгамдаж байгаа асуудал бол судалгаатай холбоотой материаллаг баазын хүндрэл. Өндөр өртөгтэй, урт хугацааны менежмент шаардах багажууд шаардлагатай. Үүнийг Монгол Улсад нэвтрүүлбэл томоохон дэвшил болно” хэмээн хурлын эхэнд тодотголоо.
“Рио Тинто” шинэ захирлаа сонголоо
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” нь Австралийн уугуул иргэдийн соёлын өв болсон Жуукан Горж-ийн агуйг сүйтгэснийхээ хариуд Гүйцэтгэх захирал болох Жан Себастьян Жакыг огцруулахаар есдүгээр сард шийдвэрлэсэн. Тэгвэл Гүйцэтгэх захирлын албан тушаалд тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Якоб Стаусхолмыг томилохоор болжээ. Бодлогын болоод худалдааны өргөн туршлага, хүчирхэг чанарууд, хамтын ажиллагааны манлайлах чадвар, төлөв байдал нь Стаусхолмыг Гүйцэтгэх захирлаар томилоход яг тохирсон хэв шинж болохыг “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон тайлбарласан байна. Тус компанийн шинэ гүйцэтгэх захирлаар компанийн бус хүн сонгогдоно гэсэн таамаг шинжээчдийн дунд түгээмэл байсан юм.
Далд уурхайн зардлын эцсийн тооцооллыг танилцууллаа
Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компани төслийн өргөтгөл шат буюу далд уурхайн санхүүжилт болон тогтвортой үйлдвэрлэл эхлэх хуваарийн нарийвчилсан тооцооллыг (2020.12.16) танилцуулжээ. Ингэснээр далд уурхайн ашиглалтад орох хугацаа 2022 оны аравдугаар сард тохиох нь тодорхой болж байна. Цар тахлын одоо мэдэгдэж буй болон цаашид гарч болзошгүй нөлөөллийг энэхүү тооцоололд оруулсныг компани онцолжээ.
Монголын уул уурхайн салбарын технологийн чиг хандлагын судалгааг хэлэлцэнэ
“Монгол Улсын уул уурхайн салбар дахь шинэ технологи, түүний хандлага, үр нөлөөлөл” судалгааны үр дүнг өнөөдөр (2020.12.17) цахимаар хэлэлцэнэ. Энэхүү судалгааны ажлыг “New Tech, New Deal” төслийн захиалгаар Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) гүйцэтгэсэн байна. Улс орнуудын уул уурхайн салбар дахь технологийн хандлага, нөлөөлөлд дүн шинжилгээ хийх “New Tech, New Deal” төсөл нь Монгол Улс багтсан нийт 5 оронд хэрэгжжээ. Төслийг Олон улсын тогтвортой хөгжлийн хүрээлэн (IISD) Засгийн газар хоорондын уул уурхай, ашигт малтмал, металл ба тогтвортой хөгжлийн форум (IGF), Колумбын тогтвортой хөрөнгө оруулалтын Төв (CCSI), Уул уурхайн хамтын үнэ цэн, Канадын хил хязгааргүй инженерүүдийн байгууллагын түншлэлээс хэрэгжүүлж буй бөгөөд Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам санхүүжүүлсэн байна.
Далд уурхай дахь монгол чадвар
Ковид-19 нөхцөл байдал Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад нөлөөлж, урьдчилж тааварлаагүй хүндрэлүүд гарч байгаа ч ажил урагшилсаар байна. Тухайлбал, хөл хорио тогтоож хил хаасны улмаас төсөлд ажилладаг гадаадын олон мэргэжилтэн Монгол Улсад ирэх боломжгүй болсон. Гэсэн хэдий ч Монгол мэргэжилтнүүд орлон гүйцэтгэж албан тушаалын түвшин ахисан нь 2020 оны том амжилт гэдгийг “Оюутолгой” компанийн Далд уурхайн төслийн захирал Крис Айчисон онцоллоо. Ийм томоохон өөрчлөлтөд ч далд уурхайн бүтээн байгуулалтын явц буураагүйг тэрээр тодотгов. Оюутолгой төслийн эдийн засгийн ач холбогдлоос гадна Монголын шинэ цагийн боловсон хүчин дэлхийд үнэлэгдэхүйц туршлага, ур чадвар хуримтлуулж байгаа нь үнэ цэнтэй үр өгөөж билээ. Олон улсын энтэй үйлдвэрлэлийг дагасан шинэ тутмын дэвшилтэт техник технологи Монголд нэвтэрч, хөдөө нутгийн залуус тив дэлхийн мэдлэгт суралцаж явна.
Далд уурхай дахь монгол чадвар
Хүн төрөлхтөн бүрэлдэхээс сая сая жилийн тэртээ үл төсөөлөм орчин оршин байсныг гэрчлэх үлэг гүрвэлийн олдвор, ул мөрийг өнөөг хүртэл хадгалж ирсэн Өмнийн говь нутаг цаанаа л нууцлаг, ертөнцийн сонин орон зай гэмээр. Говийн уудам талд тэнгэр газрыг зааглан сунайх Ханбогд хайрханаас арван бээрийн газарт бас нэгэн гайхам тогтоц буй нь Оюутолгой орд. Тэрхүү баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах үйлдвэрлэлийн суурин тусгай зөвшөөрлийн 9х10км талбайд цогцлон байна.
Зөвлөлтийн геологич зэсийн илэрцтэй хэмээн геологийн зураглалд анх тэмдэглэснээс хойш тухайн газар нарийн судлагдаагүй 1990 он хүрчээ. Тэр цагаас судалгааны ажил идэвхтэй явуулснаар орд нээсэн түүхийг Т.Мөнхбат геологич өгүүлнэ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн анхны баяжмалаа гаргасан өдөр
Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр /хуучин нэрээр/ нь БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1973 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрийн дагуу анх 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулагдаж, 1978 оны 12 дугаар сарын 14-нд анхны баяжмалаа гаргаснаар үйл ажиллагаагаа эхэлсэн тэр үеэс XX зууны Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалт болох Эрдэнэт үйлдвэрийн түүх эхэлсэн төдийгүй уул уурхай дагасан, иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хотыг цогцоор нь бүтээн босгосон нь уул уурхайн томоохон төслийн сонгодог загвар болсон юм.
Эдийн засаг КОВИД-19-ийн “гарт шилжив”
Дэлхийн эдийн засаг КОВИД-19-ийн “гарт орсон” 2020 он солигдох дөхжээ. Вакцин айсуй. Гагцхүү вакцин эдийн засгийг буцаагаад хүмүүсийн гарт аваачна гэж бид дор бүрнээ итгэж сууна. Хэдийгээр вакцин хийлгэсэн ч хүн хоорондын зай барих, маск зүүх, эрүүл ахуйн дэглэм сахих зэргийг алдалгүй хэрэгжүүлснээр КОВИД-19-ийг ирэх онд ардаа орхих боломжтой тухай ДЭМБ мэдэгдэж байна. Тэгэхээр 2021 онд бид хэвийн амьдралдаа орно гэж баярлах эрт байгаа ажээ. Энэ онд манай улс УОК-ын алба хаагчдын ачаар цар тахал гэж бараг байхгүй юм шиг “диваажин”-д аж төрж ирснээ одоо илүү ойлгож байна. Гэхдээ арваннэгдүгээр сард цар тахал дотоодод алдагдсанаар эдийн засагт учрах бодит аюулыг улс даяараа мэдэрч, учраа олж ядан байна.
“Эрдэнэ Ресурс Девелопмент”: “Улаан” талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийг 100% эзэмшив
Монгол, Канадын хөрөнгийн бирж дээр давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани нь Баянхонгор аймаг дахь “Улаан” талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийг 100% эзэмших болсноо (2020.12.10) мэдээлжээ. Ийнхүү Монголын “Leader Exploration LLC” компанийн эзэмшиж байсан 49%-ийг “Эрдэнэс Ресурс Девелопмент” эзэмшихээр боллоо. 2017 онд “Улаан” хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 51%-ийг 100% хүртэл эзэмших нөхцөлтэйгөөр “Эрдэнэс Ресурс Девелопмент” компани худалдаж авсан байна.
Монгол, Хятадын тал төмөр зам, боомтын асуудлаар санал солилцжээ
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэн нар цахим уулзалт зохион байгуулжээ. Хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, томоохон ажлыг хийж хэрэгжүүлэхэд эрхэм сайдтай хамтран идэвхтэй ажиллана гэдгээ Монголын тал илэрхийлсэн байна. Улмаар Монгол, Хятад улс хоорондын бараа худалдаа, дамжин өнгөрөх тээвэрлэлтийг дэмжих, төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд тодорхой асуудлуудыг талууд хөнджээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2021-2025 онд хэрэгжүүлэх А6-20 бизнес төлөвлөгөөг ТУЗ-д хүргүүллээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” Бизнес төлөвлөгөөний төслөө /2020.12.09/ Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүллээ. Тус төлөвлөгөөнд дурдсанаар компани өнгөрсөн 2016-2020 оны хооронд 6 ажлыг амжилттай хийж хэрэгжүүлсэн бөгөөд цаашид 2021-2025 он хүртэл 20 том ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд “А6-20” хөгжлийн хөтөлбөрт туссан, амжилттай хэрэгжүүлсэн 6 ажлыг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хурлын эхэнд танилцуулж, дараах ажлуудыг онцоллоо
“Сибирийн хүч 1” хоолойгоор 3.84 тэрбум шоо метр хий Хятадад нийлүүлжээ
“Сибирийн хүч 1” байгалийн хий дамжуулах хоолойг одоогоос жилийн өмнө (2019.12.02) ашиглалтад оруулж Оросоос анхны бүтээгдэхүүнийг Хятад руу нийлүүлж байсан билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус хоолойгоор 3.84 тэрбум шоо метр хий экспортолсон тухай Оросын “Газпром” компани мэдээлэв. Гэрээний дагуу арванхоёрдугаар сард Хятадын тал Оросоос авах байгалийн хийн импортоо огцом нэмэгдүүлэх, эсвэл энэ оны үлдсэн нийлүүлэлтийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Орос, Хятадын тал 2014 онд байгуулсан гэрээгээр “Сибирийн хүч 1” хоолойгоор 2020 онд 5 тэрбум, 2021 онд 10 тэрбум, 2022 онд 15 тэрбум шоо метр хий нийлүүлэх хуваарьтай. Хий дамжуулах хоолойг бүрэн хүчин чадалд хүргэхэд Оросын талаас түүхий эдийн нөөц дутмаг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог.
Хятадын зэсийн импорт буурчээ
Лондоны металын бирж дээр даваа гаригийн (2020.12.07) хаалтын ханшаар тонн зэс 7656 ам.доллар байна. Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өсөлтийн түвшнээс бага зэрэг буурав. Хятадын эсрэг шинэ хориг арга хэмжээ АНУ авч болзошгүй тухай мэдээлэл энэ долоо хоногийн эхээр цацагдсанаар зэсийн ханшийн тогтворгүй байдалд нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ. Дэлхийн хоёр том эдийн засаг болох тус орнуудын худалдааны харилцаа дахин хурцдахаас эмээж байна. Өнгөрсөн баасан гаригт (2020.12.04) зэсийн ханш 7741 ам.долларт хүрч өссөн бөгөөд энэ нь 2013 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн боллоо. Цар тахлын дэгдэлт өндөр байгаагийн улмаас дэлхийн эдийн засгийн төлөв эрсдэлтэй хэвээр байна.
Я.Содбаатар: Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа хэвийн болж, өдөрт 350 орчим автомашины тээврийн хөдөлгөөнийг нээлээ
Нүүрсний тээвэрлэлтэд ажиллаж байгаа жолооч нараас хүсэлт гаргасны дагуу Ханбогд сумын нутаг дахь “Түгээмэл түмэн хишиг” компанийн зогсоолд байгаа 2260 ачаагүй автомашиныг зогсоолоос гаргаж кэмпүүдэд байршууллаа. Энэ хугацаанд нийтдээ жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа хэвийн болж, өдөрт 350 орчим автомашины тээврийн хөдөлгөөнийг нээлээ. Замын-Үүд боомт дээр Эрээн талдаа 50 жолоочийг 30 хоногийн хугацаатай байршуулж, гаалийн хяналтын талбайгаас хилийн боомтын дундын бүсэд машин солилцох байдлаар тээвэр зохицуулалт хийх шаардлагыг хөрш орны зүгээс тавьсан. Одоогоор Монголын талаас 18 жолооч тээвэрлэлтийн ажлыг зохион байгуулж байна.
Австрали, Монголын коксжих нүүрсний орон зайд Оросын компани экспортоо ахиулна
ОХУ-ын “Мечел” компани нь арванхоёрдугаар сард Хятад руу хийх коксжих нүүрсний экспортоо 30%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Хятадын коксжих нүүрсний зах зээл дээр тааламжтай нөхцөл байдал үүссэн гэдгийг Оросын компанийн Ерөнхий захирал Олега Коржов мэдэгдсэн байна. Түүний тайлбарласнаар, Австралийн 4.5 сая тонн коксжих нүүрс тээвэрлэсэн усан онгоцнууд Хятадын далайн боомтод сар гаруй хугацаанд саатаж байна. Түүнчлэн, тус улсын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ сүүлийн дөрвөн жилийн хамгийн дээд хэмжээнд хүрч өссөн. Мөн Монгол Улс цар тахлын халдвар дотооддоо алдсаны улмаас тус улсын түүхий нүүрсний Хятадын худалдан авалт бараг тал хувиар буурахад хүрч болзошгүй гэж мэдэгджээ.
“S&P Global Platts”: 2020 онд Хятадын гангийн үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээнд хүрнэ
Дэлхийн хамгийн том гангийн үйлдвэрлэгч Хятад улс нь эхний арван сард нийт 877.9 сая тонн ган үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.5%-иар өссөн үзүүлэлт юм. “S&P Global Platts” агентлагаас 2020 онд Хятад улсын гангийн үйлдвэрлэл 1.016 тэрбум тоннд хүрч, түүхэн дээд амжилт үзүүлнэ хэмээн таамаглажээ. Оны хоёрдугаар хагаст тус улсын барилгын идэвхжил нь гангийн үйлдвэрлэл нэмэгдэхэд голлон нөлөөлнө гэж харж байна. Тэгвэл “Fitch” агентлагийн дэвшүүлсэн таамаглалаар, энэ онд Хятадын нийт гангийн үйлдвэрлэл 980 сая тоннд хүрэх бөгөөд тус улсын дэд бүтэц, барилгын салбарын идэвхжилтэй холбон тайлбарлажээ.