Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
"Улаан уул”-ын хайгуулаар “Xanadu Mines” компани зэс, алтны өндөр эрдэсжилт илрүүлжээ “Xanadu Mines” компани Дорноговь аймаг дахь зэс-алтны “Улаан уул” төслийг хэрэгжүүлдэг. Энэхүү төсөл нь 30 жилийн хугацаатай ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон ашигт малтмалын арвин баялаг бүхий ойролцоогоор 57 хавтгай дөрвөлжин километр талбайг хамардаг.
Литийн зөвшөөрлийг цуцалсны улмаас Ganfeng компани Мексик улсыг шүүхэд өгчээ Хятадын Ganfeng компани болон Мексик дэх түүний хоёр охин компани Сонора мужид лити олборлох төслийн концессийн гэрээг цуцалсантай холбогдуулан тус улсын засгийн газрыг арбитрын шүүхэд өгчээ.
Хөнгөн цагааны үйлдвэрлэлээр Хятад тэргүүлж, Орос хоригт орлоо Энэхүү инфографик нь 2024 оны 1-р сард нийтлэгдсэн АНУ-ын Геологийн албаны (USGS) хамгийн сүүлийн үеийн Эрдэс баялгийн түүхий эдийн хураангуй мэдээний  мэдээлэлд үндэслэн дэлхийн улсуудын 2023 онд үйлдвэрлэсэн хөнгөн цагаан үйлдвэрлэлийн хэмжээг харуулжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ “Эрдэнэс Тавантолгой” компани Стратегийн ач холбогдол бүхий томоохон 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Vale компани зэс, никелийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх 3.3 тэрбум долларын төлөвлөгөөг танилцууллаа Бразилын Vale SA компани ирэх дөрвөн жилд Бразил, Канад дахь зэс, никелийн уурхайн үйл ажиллагаагаа сайжруулахад 3.3 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Ангол улсын критикал минерал боловсруулах, эрчим хүч экспортлох төлөвлөгөөг АНУ дэмжлээ Ангол улсыг газрын тосноос хараат байдлаа бууруулах, эдийн засгаа төрөлжүүлэх, критикал минерал боловсруулж, цэвэр эрчим хүч экспортолдог орон болох гэсэн хүчин чармайлтыг дэмжиж байна гэж АНУ-ын дээд албан тушаалтан мэдэгдэв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр нээлтээ хийлээ “Эрдэнэс Тавантолгой” компани Стратегийн ач холбогдол бүхий томоохон 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн нэг Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж өнөөдөр эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад орууллаа.
Узбекистан улстай уул уурхайн салбарт төсөл хэрэгжүүлэх боломжуудыг ярилцлаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан улсад хийх төрийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд тус улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов, дэд сайд Ж.С.Файзуллаев нараар ахлуулсан төр-хувийн хэвшлийн төлөөлөл манай улсад ирж ажиллалаа. Энэ үеэрээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагуудтай уулзаж, уул уурхайн салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар санал солилцов.
Г.ЁНДОН: ЗЭСИЙН БАЯЖМАЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ИРЭЭДҮЙН НӨӨЦИЙГ СОРЧЛОХГҮЙ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ Юуны түрүүнд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрүүдийн эхлэлийг тавьсан “Дөрвөн модны бүтэц” хэмээх суурь концепцийн талаар энд цухас дурдах хэрэгтэй. Дэд бүтцийг тодорхой хэмжээнд хөгжүүлсөн, хүн амын суурьшлын бүстэй ойр, хэд хэдэн байршилд хүнд үйлдвэр барих талаар 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, УИХ ын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн чуулганаар хэлэлцэн баталж, бодлогын түвшинд шийдвэрүүд гарч байсан
“Оюу толгой” компани хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч сүйдсэн 91.6 га газарт нөхөн сэргээлт хийлээ “Оюу толгой” компани Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Хар Ямаатын амны 2 байршилд хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон 91.6 га газарт техникийн нөхөн сэргээлт хийж дуусгалаа.
Саудын Арабын уул уурхайн сайд Чили улстай литийн талаар ярилцана Саудын Арабын Хаант Улсын Уул уурхайн сайд 7 дугаар сард Чили улсад айлчилж, тус улсын Уул уурхайн сайдтай уулзахаар төлөвлөж байна гэж Чилийн Засгийн газар 6 дугаар сарын 15-нд мэдэгдэв.
Канад улс Хятадын компаниудтай байгуулсан газрын ховор элементийн гэрээнд хориг тавив Канад улс газрын ховор элементийг Vital Metals Ltd компаниас худалдаж авахаар тохиролцлоо.
БАЯЛАГТАА ЭЗЭН БОЛОХ НЭГ АЛХАМ Газрын хэвлийн баялгаас олж байгаа ашгаа иргэддээ тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилж, ирээдүй хойч үедээ өв үлдээх тухай олон жил дуншсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг парламентын хугацаа шувтрах үед буюу 2024 оны 4 дүгээр сарын 19-нд баталлаа. Сонгууль хаяанд ирсэнийг ч хэлэх үү, он удаан жил яригдсан дээрх хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлж, хагас сар хүрэхгүй хугацааны дотор батлав.
Дэлхийн зах зээл дэх алтны ханш Дэлхийн зах зээл дээр алтны ханш түүхэн дээд түвшнээ удаа дараа шинэчлэн тогтоож байна.
Orano компани Нигер улс дахь ураны уурхайгаа алдах эрсдэлтэй тулгарч байна Францын цөмийн Orano компанийн санал болгосон ураны ордыг хөгжүүлэх төлөвлөгөөг Нигер улс хүлээж аваагүйн улмаас тус компани уран олборлох эрхээ 6 дугаар сарын 19 гэхэд цуцлуулж магадгүй юм.
Багануурын ордыг түшиглэн нүүрс-химийн цогцолбор байгуулна "Эрдэнэс Монгол" нэгдлийн бүрэлдэхүүн компани болох Багануур ХК-ийн нийт ажилтнуудын хаврын зөвлөгөөнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт оролцлоо.
Рио Тинто “Хүрээлэн буй орчны судалгаагаар Сербийн литийн төсөл аюулгүй байна” гэж мэдэгдлээ Шинээр нийтлэгдсэн байгаль орчны судалгаанаас үзэхэд 2022 онд болсон томоохон эсэргүүцлийн жагсаалын дараа хаагдсан Сербийн литийн төсөл байгаль орчинд аюулгүй болохыг Англи-Австралийн уурхайн компани Рио Тинто 6 дугаар сарын 13-нд мэдэгдлээ.
ЖАН ВЭЙВЭЙ: ХЯТАДЫН ЗАМНАЛ, ХӨГЖЛИЙН ЗАГВАР Mонгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгээс санаачлан 2023 оны 10 дугаар сараас эхлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвтэй хамтран “Хятадын үйл явдал” сэдэвт цуврал лекц зохион байгуулж эхэлсэн юм. Уг цуврал нь урд хөршид өрнөж буй үйл явдлыг өгүүлэх, Хятад орныг танин мэдэх нэгэн чухал индэр болж буйг хятад судлаач, доктор М.Чимэдцэеэ онцлов.
Зэс хайлуулах үйлдвэрүүд үйлдвэрлэлээ 20%-иар багасгалаа Металл боловсруулах үйлдвэрүүдийг ажигладаг хиймэл дагуулын мэдээллээс үзэхэд дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүд үйл ажиллагаагаа 5 дугаар сард 20 орчим хувиар бууруулсан байна.
МОНГОЛ УЛС ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ЖАГСААЛТАА 2024 ОНД БАГТААН ЗАРЛАНА Дэлхийн улс орнууд чухал ашигт малтмалын жагсаалтаа зарлаад эхэлжээ. Тухайлбал, Африкийн хөрш зэргэлдээх Замби, Конго улс цахилгаан машины батарей үйлдвэрлэл, цэвэр эрчим хүчний чиглэлээр 2022 оны 4 дүгээр сард хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
11 12 13 14 15 16 17