Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Coal Mongolia: Нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг тээвэрлэлт гацааж байна Долоо дахь жилдээ болж буй “Coal Mongolia-2017” нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганы эхний хэсэгт Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Компанийн сайн засаглал буюу бизнесээ сайтар төвхнүүлэх нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС (Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага) хөтөлбөрийн урилгаар Засаглал тэр дундаа Компанийн засаглалын нэрт судлаач Кристиан Штренгэр “Шинэ зах зээлийн орнууд дахь компанийн засаглалын асуудалд тулгарч буй сорилтуудыг шийдэх арга замууд“ сэдвээр өнөөдөр төрийн байгууллагууд болон хэвлэлийн төлөөлөлд семинар хийсэн юм.
Инвест Монголиа: Уул уурхай, уул уурхайн бус салбарын хөгжлийг хэлэлцэж байна Монголд болдог хөрөнгө оруулалтын чухал хурлын нэг “Инвест Монголиа” өнөөдөр эхэллээ. Японы Фронтиер Секуритис байгууллагаас 11 дэх жилдээ зохиогдож буй уг хуралд төрийн байгууллага, санхүүгийн томоохон байгууллагуудын төлөөлөл, хөрөнгө оруулагчдаас бүрдсэн нийт 1000 гаруй хүмүүс оролцож байна.
Г.Золсайхан: 600 компанид дугаар олгохоор төлөвлөсөн ч тоондоо хүрэлгүй систем гацсан Ашигт малтмал, газрын тосны газар хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох үйл ажиллагааг наймдугаар сарын 11-ний өдрийн 9.00 цагт эхлүүлэхээр төлөвлөсөн байсан ч цахим систем доголдсон.
“Энержи Ресурс” 110 сая долларын ашигтай ажиллав Тавантолгойн бүлэг ордын Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй Mongolian Mining Corporation буюу “Энержи Ресурс” компани энэ оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа.
“China brand 2017” үзэсгэлэнд уул уурхайн машин механизмыг танилцуулж байна БНХАУ-ын Худалдааны яамны санаачлагчаар Хятадын машин механизм, технологийн “China brand -2017” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Мишээл экспо төвд нээгдлээ.
“Рио Тинто” төмрийн хүдрийн Silvergrass уурхайг нээж байна Австралийн төмрийн хүдрийн томоохон экспортлогч компаниуд төмрийн олборлолтоо нэмэгдүүлэх зорилгоор уурхайгаа өргөжүүлэн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд нийт 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
Шаардлага хангасан алт олборлогчдод Хөгжлийн банк зээлээ олгож байна Жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 он гэхэд алт олборлолтыг 25 тонн хүргэх зорилт агуулсан “Алт-2” хөтөлбөр хэрэгжээд хэдэн сар болж байна. Уг хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд буюу 2017-2018 онд алтны үйлдвэрлэлд мөрдөгдөж буй дүрэм журмыг боловсронгуй болгож, олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хууль бусаар алт олборлох явдлыг цэгцлэх учиртай.
Тусгай зөвшөөрөл олголтод буй 14 авлигын эрсдлийг тогтоожээ “Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын тогтолцоог шинжлэн 14 эрсдэл буйг тогтоосон байна.
Тогтворгүй, тодорхойгүй Жилийн өмнөх наймдугаар сард Сангийн сайд эдийн засгийн үзүүлэлтүүд навс унасныг ил тод зарласан билээ. Залгуулаад Ерөнхий сайд хөмсөг зангидан байж, ард түмэндээ “бүсээ чангалах”-ыг сануулсан. Ерөөс улсын эдийн засаг шалдаа буусны бурууг өмнөх Засаг руу чихсэн тайлбаруудаар өнгөрсөн зун, намрыг барсан юм.
Зэс сүүлийн гурван жилд хамгийн өндөр үнэд хүрэв Нью-Йоркийн “Сomex” бирж дээр худалдаалагдах зэсийн арванхоёрдугаар сарын урьдчилсан гэрээт үнийн арилжаа даваа гаригт өндөрлөлөө.
Орон нутгийн гэрээний сайн туршлага New Afton уурхайд биеллээ олсон нь... New Afton зэс алтны далд уурхай нь Бритиш Колумб мужид, тэр дундаа тус мужийн Ткэмлипс (Tk’emlups), Скичин (Skeetchestn) зэрэг уугуул иргэдийн хоёр овог аймгийн нутаг дэвсгэрт оршдог байна.
Хятад улс 6000 уурхайн үйл ажиллагааг зогсооно Хятад улс 2020 он гэхэд нүүрсний бус чиглэлийн 6000 уурхайг хаахаар болж буйг тус улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан төрийн захиргааны байгууллага таван жилийн төлөвлөгөөний танилцуулгадаа онцлон дурьджээ.
“Сибирийн хүч”-ээр байгалийн хийг 2019 онд Хятад руу экспортолж эхэлнэ Орос улсад ашигт малтмалын арвин нөөцтэй Сибирийн бүс нутгаас байгалийн хийг Хятад руу нийлүүлэх “Сибирийн хүч” хоолойн бүтээн байгуулалт хийгдэж байгаа билээ.
Ерөнхий сайд ”Чайналко”-ийн төлөөлөгчидтэй уулзав Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын “Чайналко” компанийн дэд ерөнхийлөгч Лу Дунлян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Чили зэс, төмрийн хүдрийн 2.5 тэрбум долларын төслөөс татгалзав Чилийн Засгийн газар тус улсын Кокимбо бүс нутагт зэс болон төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Andes Iron компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.
Хишиг Арвин таван ширхэг CAT 777G самосвал хүлээн авлаа Өмнөговь аймгийн Цогт Цэций суманд байрлах Хишиг Арвины сайт дээр ”Эрдэнэс Таван Толгой”-н Баруун Цанхийн уурхайд ашиглагдах CAT брэндийн 777G загварын таван ширхэг шинэ өөрөө буулгагч самосвалын түлхүүр гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр /8 дугаар сарын 21/ боллоо.
BHP Billiton “Спенс” төсөлд 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна BHP Billiton компани нь зэсийн Спенс төсөлд 2.46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах гэж буйгаа мэдээлжээ.