Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
TerraCom Монголоос хэт хамаарлаа арилгана Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй TerraCom компани Өмнөговь аймаг дахь Баруун Ноён уул коксжих нүүрсний ордод олборлолтын үйл ажиллагаа явуулж буй юм.
Б.Бямбасайхан: “Эрдэнэс Монгол” 1 тэрбум долларын хөрөнгөтэй Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар манай компаниуд олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг дагах ёстой. Өнгөрсөн 3 жилийн санхүүгийн тайландаа олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу “Эрнст энд Янг” компаниар аудит хийлгэж дууслаа.
Орос, Хятад төмөр зам байгуулахаар тохиролцов ОХУ-ын Дорнод Сибирийн бүс нутгийг БНХАУ-ын Цилин мужтай холбосон төмөр зам шинээр барьж байгуулахад хамтран ажиллахаар Орос, Хятадын тал тохиролцжээ.
Хятадын нүүрсний импорт 11%-иар буурав Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгчдийн нэг Хятад улсын нүүрсний хэрэглээ буурах төлөвийн тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаад удаж буй.
Хоёрдогч ашигт малтмал дээр 1.5%-ийн роялти тогтооно Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар уул уурхайн хоёрдогч ашигт малтмал боловсруулах үйлдвэрийн эрхзүйн зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг Аж үйлдвэрийн яамнаас УИХ-д өргөн бариад удаагүй байгаа билээ. Энэ талаар Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяраас тодрууллаа.
Төмрийн хүдэр, зэсийн үнэ өсөлттэй байна Гуравдугаар сарын 7-ны өдрийн байдлаар аж үйлдвэрийн голлох метал болох зэсийн шууд худалдааны үнэ тонн тутамд 300 ам.доллараар өсч 5000 ам.доллар хүрсэн юм.
“Кожеговь”-ийн тусгай зөвшөөрлийг “Арева майнз” компанид шилжүүлнэ Энэ 3 дугаар сард “Кожеговь” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Арева Майнз” компанид шилжүүлэхээр төлөвлөгдсөн байна. Тусгай зөвшөөрлийг шилжүүлснээр Дорноговь аймаг дахь ураны Дулаан-Уул, Зөөвч-Овоо ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж байгаа юм.
Зургаа дахь жилийн “Mongolia Mining 2016” үзэсгэлэн алтны салбарыг онцолно Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог, зохион байгуулалтын талаар Ерөнхий зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн захирал Т.Баттулгатай ярилцлаа.
Засгийн газарт доллар хэрэгтэй Зургаас та 5 жилийн хугацаатай Чингис бондын өгөөж 13.86%-ийн хүүтэй болсныг харж байна. Нэгдүгээр сарын 10-ны үеэр 8.5% орчим байсан өгөөжийн хүү огцом өсчээ. Арванхоёр оны 12 дугаар сард 1.5 тэрбум долларын Чингис бондыг гаргахад 3 дахин их захиалга ирлээ хэмээн сагсуурч байсан цаг ердөө 3 жилийн өмнө.
Засгийн газар “Хан Ресурс”-тай тохиролцжээ Монголын Засгийн газраас Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу 100 сая доллар нэхэмжлээд байсан “Хан Ресурс” компани Засгийн газартай тохиролцож, гэрээ байгуулсан талаар өчигдөр www.marketwired.com мэдээллийн сүлжээ мэдээлжээ.
“Bank of China”нь “Газпром” компанид зээл олгоно Оросын байгалийн хийн “Газпром” компани Хятадын “Bank of China”-аас таван жилийн хугацаатай 2 тэрбум еврогийн зээл авахаар болжээ.
Төмрийн хүдрийн үнэ 19%-иар өсчээ Өнгөрсөн 2 дугаар сарын эцсийн дүнгээр дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ 19%-иар өссөн байна.
“Sinopec” корпорацийн химийн үйлдвэрийн төслийг зогсоов БНХАУ-ын Хүрээлэн буй орчныг хамгаалах яамнаас газрын тос, байгалийн хийн төрийн өмчит “Sinopec” корпорацийн химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг зогсоосон байна.
Зэс хайлуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Японд улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд тус яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх баг болон салбарын мэргэжилтнүүд багтжээ.
Аврал эрсэн Алтайд аргаль, янгир Дахиад нутагших уу? Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутагт орших Цагаан эрэгийн бүс нутаг нь тусгай хамгаалалттай газар нутагт хамрагддаг бөгөөд дархан цаазат ан амьтад нутагладаг, цаашлаад түүх дурсгалын олдвор хөшөө дурсгалууд олонтой газар нутаг юм. Мөн стратегийн чухал ашигт малтмалд тооцогддог вольфрамын нөөц илрээд байгаа.
“Эрдэнэт үйлдвэр” 36 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагын шинэ баг 2013 оноос хойш Авилгаас ангид, Эдийн засгийн ил тод, Нээлттэй ажлын байр зорилго дэвшүүлэн ажиллаж, үүнийхээ хүрээнд ч жил бүр хийсэн ажлынхаа тайланг нээлттэйгээр хүргэдэг болоод гурван жил болж байна.
1980-аад оноос хойш эрдэнийн чулууны геологийн судалгаа огт хийгдээгүй 1980-аад оноос хойш эрдэнийн чулууны  геологийн судалгаа огт хийгдээгүй.
Гэрэл зургийг Б.Рэнцэндорж /ГАММА