Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Монгол усны сайн дурын кодекс хэрэгжүүлж буй анхны орон Сайн дурын кодекст уул уурхайн том, жижиг 8 компани хоёрдугаар сарын 4-нд гарын үсэг зурцгаасан юм.
Монгол-Энэтхэгийн уул уурхайн салбарынхны уулзалт болов Монгол-Энэтхэгийн уул уурхайн салбарын санал солилцох уулзалт боллоо. Хоёр улсын хамтын ажиллагааны эхний алхам болох тус уулзалтыг Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гошийн санаачлагаар зохион байгуулжээ.
Д.Үүрийнтуяаг Ашигт малтмалын газрын даргаар томилжээ Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр хоёр жил ажилласан Д.Үүрийнтуяаг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар жинхэлжээ.
“Монголын геологи, хайгуул” чуулганыг “Корпорейт”-д зохион байгуулна “Монголын Үйлдвэрлэлийн геологчдийн холбоо”-ноос санаачлан Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар зэрэг геологи, уул уурхайн салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтран зохион байгуулдаг “Монголын геологи, хайгуул-2016” чуулга уулзалт гуравдугаар сарын 24-25-нд Корпорейт Конвеншн төвд болох аж.
Путин Оросын газрын тосны компаниудын удирдлагуудтай уулзана Гуравдугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин дотоодынхоо газрын тосны компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзахаар товложээ.
Тавантолгой станцын хөрөнгө оруулагчаар Marubeni шалгарлаа Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн том чадлын цахилгаан станцыг гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэж Эрчим хүчний яамны дэргэд Төслийн нэгж байгуулан 2013 онд үйл ажиллагааг нь эхлүүлсэн.
Тэсэх стратеги Эрдсийн зах амаргүй нөхцөлд байна. Түүхий эдийн үнэ тасралтгүй унасаар. Арванхоёр оноос эхэлсэн зах зээлийн уналтыг арван зургаан оны дунд үеэс сэргэх болов уу гэсэн таамгийг судалгааны байгууллагууд, шинжээчид хийж, компаниуд ч тийм горьдлого найдвар тээн хүлээж, тэсч үлдэх менежмент хийж ирсэн билээ.
Фрийгүүд: Дорноговьд 12,4 тонн алтны нөөц илрүүлэв БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Freegood Inc компани Дорноговь аймагт орших Өндөрнаран зэс, алтны төслийнхөө хайгуулын ажлыг эрчимтэй явуулж байна. Тус компани өчигдөр уг төслийнхөө ордыг 12.4 тонн алтны ашигтай нөөцтэй болохыг Монголын Засгийн газраар баталгаажуулсан тухай мэдээллээ.
Рио Тинтогийн зэрэглэлийг Moody’s бууруулав Дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниуд дундаа хамгийн сайн үйл ажиллагаатай явж буй Рио Тинто компани болон түүний охин компаниудын зээлжих зэрэглэлийг Moody’s A3 байсныг нэг шатлалаар бууруулж Baa1 болгож бууруулан сөрөг төлөвтэй гэж дүгнэжээ.
“ДМНН” ТББ-ын шаардлагын хариуг Уул уурхайн яам өглөө Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус хуралд Уул уурхайн яам болон Газрын тосны газар, Ашигт малтмалын газрын удирдлагууд оролцож сүүлийн үед уул уурхайн салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар тайлагнасан юм.
2016 он гарснаас хойш төмрийн хүдрийн үнэ 18%-иар өсчээ Дэлхийн зах зээл дэх 1 тонн төмрийн хүдрийн үнэ 50 ам.долларыг давсан байна. Энэ нь өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-ноос хойш уг түүхий эдийн үнэ анх удаа 50 ам.доллараас дээш өссөн үзүүлэлт болохыг “Bloomberg” агентлаг мэдээндээ онцолжээ.
Монголын төмөр зам Хятадын “Эксим” банкнаас 1.3 тэрбум ам.долларын зээл хүсэв Монголын тал нүүрсний Тавантолгой ордоос БНХАУ-ын хил хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтад Хятадын “Эксим” банкнаас 1.3 тэрбум ам.долларын зээл хүсчээ.
“Vale” төмрийн хүдрийн шинэ Баяжуулах үйлдвэрээ туршлаа Бразилийн уул уурхайн “Vale” компани төмрийн хүдрийн “S11D” төслийн Баяжуулах үйлдвэрийн анхны туршилтаа энэ сарын 18-нд амжилттай хийсэн тухай мэдээлжээ.
Орос, Хятадын эдийн засгийн харилцааны “зогсонги” үе 2014 оноос баруунтай таарамж муутай болсноор Орос орон дорно руу анхаарал хандуулсан билээ. Тэгэхдээ юуны түрүүнд хамгийн том эдийн засаг Хятад улстай илүү нягт хамтрах сонирхол Москвад байв. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Орос, Хятадын хооронд хийгдсэн томоохон хэлэлцээрүүд ирээдүйд урт удаан, бат бөх нөхөрлөлийг зөгнөж байлаа.
Элга ордын 49%-ийг худалдахаар хэлэлцэж байна Якут дахь нүүрсний Элга ордын лицензийг эзэмшдэг тус компанийн тодорхой хувийг 500-550 сая ам.доллараар худалдан авахаар Газпромбанктай хэлэлцэж байгаа аж.
Англо-Американ төмрийн хүдрийн бизнесээс гарч байна Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Англо-Американ” групп нь төмрийн хүдрийн салбар хариуцсан “Kumba Iron Ore” компаниа худалдахаар төлөвлөжээ.
”MONGOLIA MINING 2016” ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ТУН УДАХГҮЙ... Монголын уул уурхайн хамгийн том, хамгийн чухал “Mongolia Mining” 2016 олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 6 дахь удаагийн арга хэмжээ 2016 оны 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд гурван өдрийн турш “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдахаар бүх бэлтгэлээ хангаад байна.
“Эрдэс баялаг 2025: Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” хэлэлцүүлэг боллоо Уул уурхайн яамнаас гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг өчигдөр “Корпорейт” зочид буудалд боллоо.
“Эрдэнэ Монгол”: Баянхөндийн метал авалт сайн гарав Баянхонгор аймагт Баянхөндийн алтны хайгуулын төсөл хэрэгжүүлж буй Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” (TSE:ERD) компани уг төслийн хэсгээс илрүүлсэн хүдрийн дээжид металургийн туршилт хийсэн байна. Туршилтын дүнгээр Баянхөндийн алтны агууламж бүхий хүдрийг нуруулдан уусгах аргаар боловсруулахад алтны метал авалт 92-99% байх боломжтой гэсэн тун сайн дүн гарчээ.