Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Уул уурхайн компаниудын үнэ цэн 1.4 их наяд доллараар буурчээ Хятадын эдийн засгийн үзүүлэлт таагүй байгаа тухай мэдээлэл болон үүнээс улбаалсан эрдсийн түүхий эдийн үнийн бууралт нь уул уурхайн хувьцаат компаниудын зах зээл дэх үнэлгээнд огцом уналт дагуулж байна.
“Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр”-ийг танилцууллаа “Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр”, “Металл хийц, тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх хөтөлбөр”-үүдийг танилцуулах уулзалтыг Аж үйлдвэрийн яаманд зохион байгууллаа. Тус уулзалтад мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, ТББ зэрэг 20 гаруй байгууллагын 60 орчим төлөөлөгч оролцож, санал бодлоо солилцсон юм.
Газрын тосны хамгийн том компани IPO гаргахаар төлөвлөжээ Саудын Араб улсын Төрийн өмчит “Saudi Aramco” компани нь дэлхийн хөрөнгийн бирж дээр IPO гаргах боломжийг судалж байна.
Ази руу чиглэсэн Японы стратеги Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/-нд 30 орон шинэ гишүүнээр элсэх өргөдлөө өгөөд хариугаа хүлээж байна. Банкны үйл ажиллагаа ирэх оноос албан ёсоор эхлэх төлөвтэй.
Хедленд боомтын төмрийн хүдрийн экспорт “дээд амжилт” тогтоожээ 2015 оны жилийн эцсийн дүнгээр Австралийн Хедленд боомтын төмрийн хүдрийн нийт экспорт 7,8%-иар нэмэгдэн, 446,1 сая тоннд хүрсэн байна. Энэ нь тус боомтын төмрийн хүдрийн экспортын хамгийн дээд хэмжээнд тооцогдож буй.
“Эрдэнэт үйлдвэр” хамтын гэрээгээ байгуулжээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК, тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл 2016 онд хэрэгжүүлэх хамтын гэрээгээ баталгаажуулж, гарын үсэг зуржээ.
Аспайр төмөр замын зөвшөөрлүүдээ авлаа Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж буй “Аспайр Майнинг”-ийн охин компани Northern Railways өнгөрсөн 12 дугаар сарын 1-нд төмөр замын барилгын зөвшөөрлөө авсан билээ.
Орон нутаг: Хохирогч уу? Үр шим хүртэгч үү? Хөдөлмөрийн яам, Уул уурхайн яам, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр хамтран 2015 оны 11 дүгээр сарын 11-нд Компанийн Нийгмийн Хариуцлагын үндэсний 5 дахь форумыг зохион байгуулав.
Хайгуулын лицензийн өргөдлийг ирэх долоо хоногоос хүлээн авна Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авах ажиллагааг өнгөрсөн оны 12 сарын 24-нөөс эхлэн он дуустал түр хугацаагаар зогсоосон.
Дэлхийн технологи дэргэд ирлээ Mongolia Mining 2016 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 2016 оны 4 дүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 6 дахь жилдээ оролцогч улс орнууд, уул уурхайн салбарын хувьд урьд урьдынхаас өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж байна.
“Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг болно “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг нь уул уурхайн салбарын талаар олон нийтэд бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх, 2025 он хүртлэх бодлогыг тодорхойлох зорилготой юм.
“Ростех” корпораци түүхий эдийн шинэ төслүүдийг хэрэгжүүлнэ Тус компани ирэх жилүүдэд гадаад хөрөнгө оруулалт татаж, Азийн зах зээлд гарах зорилгоор түүхий эдийн шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
“Бороо гоулд” компани байгаль орчинтой холбоотой өөрийн гэсэн 50 гаруй журамтай “Бороо гоулд” компани хамгийн анх 2003 оны 11 дүгээр сард уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлэн, унаган байгалийг хөндөж үйлдвэрийн шаваа тавьсан. Үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлсэн мөчтэй зэрэгцэн өнөөг хүртэл уурхайн нөхөн сэргээлтийг хийж ирлээ.
Перуд 56 тэрбум долларын төслүүд ашиглалтад орно Энэ онд дэлхийн уул уурхайн, тэр дундаа зэсийн салбарт гурав дахь томоохон тоглогч болох Перу улсад 56 тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий уул уурхайн 47 төсөл эхнээсээ ашиглалтад орохоор байна.
Зэсийн Быстринский ордын төсөлд Хятад хамтрана ОХУ-ын Чита муж дахь алт, зэсийн Быстринский ордын лиценз эзэмшигч “Норникель” компани хувьцааныхаа 13.3%-ийг 100 сая ам.доллараар Хятадын консорциумд худалдахаар тохиролцлоо.
Д.Бат-Эрдэнэ: Монгол улс CRIRSCO-д элссэн нь Азийн орнуудад үлгэр жишээ болж байна Ашигт малтмалын нөөцийг тайлагнах Олон улсын стандартын хорооны (CRIRSCO) ээлжит хурал арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 4-нд Бразил улсын нийслэл Бразилиа хотод болжээ. Тус хурлаар Бразил улсыг CRIRSCO-ийн ес дэх гишүүнээр элсүүлсэн байна.
Хятадын боомтуудын төмрийн хүдрийн нөөц нэмэгджээ Энэ долоо хоногийн байдлаар Тянжины боомт дээр 68%-ийн агууламжтай төмрийн хүдэр 40,2 ам.доллараар худалдаалагдаж буй.
АДБХОБ-ны Удирдах зөвлөл 1 дүгээр сард хуралдана Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны /АДБХОБ/ Удирдах зөвлөл 2016 оны 1 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Бээжин хотноо хуралдах гэж байна.
Хятад улс ирэх 3 жилд нүүрсний уурхайд зөвшөөрөл олгохгүй Хятадын Засгийн газар ирэх гурван жилд буюу 2019 он хүртэл шинээр нүүрсний уурхайд зөвшөөрөл олгох байхаар шийдвэрлэлээ. Нөгөөтэйгүүр ирэх жил нүүрсний 1000 жижиг уурхайг хааж, 60 сая тонны илүүдэл олборлолтыг танахаар болжээ.
Сонгуулийн шоунаас “айсан” мега төслүүд Ерөнхий сайд ард түмэндээ хандаж үг хэлэв. Ирэх онд эдийн засаг сайжирнаа гэж байна. Чамгүй ажил амжуулснаа, ирэх жил амжуулахаа ч ярилаа.