Шинэ мэдээ
Уул уурхайн сайд “MNO” компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Уул уурхайн сайд Р.Жигжид болон Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Түмэнбаяр, Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй, Ашигт малтмалын газрын албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Заамар суманд ажиллалаа.
Хятад газрын ховор элементийн экспортын квотыг цуцлана
БНХАУ-ын эрх баригчид газрын ховор элементийн экспортын квотыг цуцлахаар төлөвлөж байна. Энэ нь дэлхийн нийт хэрэглээний 90 орчим хувийг дангаар хангадаг тус улсын газрын ховор элементийн худалдааны монопольчлолын эсрэг ДХБ-аас тавьсан шаардлагатай холбоотой юм.
Шүрэнгийн УЦС-ыг 244 МВт байхаар төлөвлөжээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр дээр баригдахаар төлөвлөж буй Шүрэнгийн усан цахилгаан станцын (УЦС) техник, эдийн засгийн болон байгаль орчны урьдчилсан судалгааг Герман болон Монголын зөвлөх компаниуд боловсруулж дуусгасан байна.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг авч эхэлнэ
Ашигт малтмалын газар энэ сарын 26-наас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч эхлэхээр болжээ. Эхний ээлжинд Монгол улсын нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр меридианаас баруун тийш хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байгаа хэмээн Ашигт малтмалын газраас мэдээллээ.
Зэсийн экспорт 1.6 тэрбум доллараар өсөв
ҮСХ-ны мэдээллээр 2014 онд Монгол улсын гадаад худалдаа 537.9 сая ам.долларын ашигтай гарсан байна. Экспорт 5 тэрбум 774 сая доллар болж, өмнөх оныхоос 35.3% өссөн бол импорт 5 тэрбум 236 сая доллар болж, 17.6% буурчээ.
Зэсийн үнэ огцом буурлаа
Аж үйлдвэрийн гол металын нэг болох зэсийн 3 сарын гэрээт үнэ Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар нэг тонн нь 5350 ам.доллар болж, 2009 оны 7 дугаар сараас хойшхи хугацаан дахь хамгийн доод үнэд хүрсэн тухай хэвлэлүүдээр мэдээлж байна.
Ураны үнэ өсч байна
2010 оноос хойш анх удаа дэлхийн зах зээл дэх ураны үнэ нэмэгдэж байна. 2014 оны 5 дугаар сард 1 фунт ураны үнэ 28 ам.доллар байсан нь ердөө 7 сарын хугацаанд 57%-иар өсчээ.
Шүрэнгийн УЦС-ын судалгаа 2016 онд дуусна
Монгол улсад уул уурхай, аж үйлдвэрийн салбар хөгжих суурь тавигдаж буй өнөө цагт хөрөнгө оруулалт босгоход төслийн судалгааны ажил нь олон улсын стандартын түвшинд бэлтгэгдсэн байх шаардлага зүй ёсоор тулгарч буй.
Зэт Эм Инженеринг ХХК Шведийн “HardoxWearparts” албан ёсны төв боллоо
2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уул уурхайн төмөр хийцийн үйлдвэрлэл зураг дизайн, инженерингийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Зэт Эм И ХХК (Монгол улс)нь тусгай зориулалтын ган үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч Шведийн SSAB компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж тус компаний “HardoxWearparts” албан ёсны төв боллоо.