Шинэ мэдээ
Асгатын мөнгөний уурхайн нөхцөл байдалтай танилцлаа
Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ сарын 10-12-нд Баян-Өлгий аймагт ажиллалаа. Энэ үеэр Уул уурхайн сайд тус аймгийн Ногооннуур сумын нутагт орших цайр, хар тугалганы “Дулаан хар”-ын уурхайн баяжуулах үйлдвэрийн нээлтэнд оролцжээ.
Кызыл-Курагино төмөр замын ажил 6 дугаар сараас эхэлнэ
ОХУ-ын Тувагийн эрчим хүчний үйлдвэрлэлийн корпораци /ТЭПК/ нь Элегест коксжих нүүрсний ордыг ашиглах төслийн хүрээнд Кызыл-Курагино төмөр зам барих компанийг шалгаруулах шалгаруулалт зарлажээ. Гэрээний дүн одоогоор тодорхойгүй бөгөөд нийт 410 км төмөр зам барих төсөл 156 тэрбум рублиэр үнэлэгдэж байна.
“Miner and Supplier” дөрөв дэх жилдээ
Монголын уул уурхайн ханган нийлүүлэлтийн талаар жил бүр хэлэлцэж, шийдвэр гаргах түвшинд тодорхой асуудлуудаар дүгнэлт зөвлөмж танилцуулдаг “ “Miner and Supplier-2014” форум, үзэсгэлэн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна.
Төмрийн хүдрийн экспорт 10 сая тоннд хүрнэ
Монгол улс өнгөрсөн 2013 оны байдлаар 6.7 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь манай улсын хувьд түүхэн дээд амжилт болж байна. Харин экспортын хэмжээ 2016 он гэхэд 10 сая тоннд хүрэх тооцоог Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо гаргажээ.
“Рио Тинто”-гийн ТУЗ-ийн гишүүд томилогдоно
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани, “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа аж. Anne Lauvergeon, Simon Thompson нарыг ТУЗ-ийн хараат бус захирлаар томилохоор болжээ.
4 дүгээр сарын хамгийн том цугларалт “MONGOLIA MINING 2014”
Mongolia Mining-2014 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 4 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн 4 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдах юм. Уул уурхайн том оврын машин, тоног төхөөрөмжийг дэлгэн үзүүлэх боломж бий болгохын тулд Буянт-Ухаа спортын ордонг сонгожээ.
“Нэн түрүүнд ХАБ-2014” маргааш эхлэнэ
Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци “Нэн түрүүнд ХАБ-2014” бага хурал, үзэсгэлэнг энэ сарын 13-нд Эрдэнэт үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордонд зохион байгуулахаар болжээ.
Зэсийн үнэ найман сарын доод үнээс ялимгүй өсөв
Зэсийн үнэ Хятадын эдийн засаг, аж үйлдвэрийн өсөлт удаашрахын хэрээр өнгөрсөн долоо хоногт найман сарын доод үнэд хүрсэн юм. Өчигдөр Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 6608 долларт хүрсэн нь өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс хойшхи хамгийн доод үнэ болсон юм.
“Энержи Ресурс” 58 сая долларын алдагдалтай ажиллажээ
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation 2013 оны тайлангаа өчигдөр гаргажээ. Өнгөрсөн онд тус компани 58.1 сая ам.долларын алдагдалтай ажилласан байна. 2012 онд мөн 2.5 сая долларын алдагдалтай ажиллаж байсан юм.
Зэсийн баяжмалын экспорт 37 хувиар өсөв
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр Монгол улс эхний 2 сард 594.6 сая долларын экспорт хийжээ. Үүний 81.9% буюу 487.5 сая доллар нь эрдэс бүтээгдэхүүний экспорт байна. Өнгөрсөн жилийн мөн үеэс эрдэс бүтээгдэхүүний экспорт 10 орчим хувиар өссөн байна.
Гадаад худалдааны алдагдал 3.4 сая доллар болжээ
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2014 оны эхний 2 сард 1.208 тэрбум долларын гадаад худалдаа хийжээ. Үүнээс 594 сая нь экспорт бол 613.9 сая нь импорт байна. Гадаад худалдааны эхний 2 сарын алдагдал 19.3 сая доллар болсон байна. Өнгөрсөн оны мөн үед 305 сая долларын алдагдалтай харьцуулахад 93%-иар буурчээ.
Цахилгаан машины хувьсгал Тesla 5 тэрбумын үйлдвэр байгуулна
Цахилгаан машины салбарт өнгөрсөн жилээс эхлэн дэлхийд шуугиан тариад буй АНУ-ын Tesla Motors компанийнхан нэг удаагийн цэнэглэлтээр бараг 500 км зам туулдаг Tesla машиндаа зориулан lithium-ion зай хураагуурын томоохон үйлдвэр байгуулахаар болоод байна.
Монгол хүний амь нас, эрүүл мэнд үнэгүй байна
Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн профессор С.Даваанямтай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар ярилцлаа. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар цөөнгүй жил ажилласан туршлагатай нэгэн.