Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Монголын баяжуулагчид чуулна Монголын ашигт малтмал баяжуулагчдын Чуулган арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Эрдэнэт хотноо болох гэж байна. Баяжуулагчид Их чуулганаараа доорх асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод зайлшгүй тусгах асуудлууд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамбын тавьсан ”ТӨРӨӨС ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГОД ЗАЙЛШГҮЙ ТУСГАХ АСУУДЛУУД” илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Гангийн үйлдвэрлэл нэмэгджээ Дэлхийн гангийн холбооны мэдээгээр 10 дугаар сард нийт 134 сая тонн ган төмөр үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны 10 дугаар сартай харьцуулахад 6,6 хувиар өсчээ.
Уул уурхайн компаниудын татвар нэмэгджээ Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлсөн татварын хэмжээ нэмэгджээ. Татварын ерөнхий газрын мэдээгээр энэ оны эхний 10 сарын байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 771 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.
Энергийн салбар дахь Хятад, Оросын харилцаа 2010 онд “Дорнод Сибирь-Номхон далай” нефтийн хоолойгоос салбарлан Оросын Сковородино болоод Хятадын Дацинг холбосон Оросын нефтийг Хятадад нийлүүлэх нефтийн хоолойг ашиглалтад оруулсан. Уг хоолойг барих санхүүжилтийг оросууд тун оновчтой шийдсэн байдаг.
Хөрөнгө оруулалтын сангаар дамжин триллион төгрөг хөрөнгийн зах руу орох боломжтой Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдаад удаагүй байна. Уг хуулийн талаар “Мандал даатгал”-ын Ерөнхийлөгч Ө.Ганзоригтой ярилцлаа.
Хөрөнгө оруулалтын газар байгуулагдлаа Хөрөнгө оруулалтыг татах, дэмжих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр дэлхийн хэмжээнд нийт 250 орчим агентлаг үйл ажиллагаа явуулж байна.
Д.Ганхуяг: Төрийн шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд үндэслэж гаргадаг 2013 оны арваннэгдүгээр сарын 15 “Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэг хурал дээр Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар 2,6 хувиар буурна Ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар тонн тутамд 10,2 ам.доллар буюу 2,6 хувиар буурахаар болж байна.
П.Цагаан: Улс төр, эрхзүй, нийгмийн тууштай орчин бий болгох хэрэгтэй байна Арваннэгдүгээр сарын 15-нд Төрийн ордонд болсон “Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэг хурлыг нээж, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Уурхайчдын гэрэл зургийн үзэсгэлэн Төрийн ордонд нээгдлээ Уул уурхайн яам гэрэл зургийн мэргэжлийн “Гамма” агентлаг болон Mongolian Mining Journal-тай хамтран “Би уурхайчин” гэрэл зургийн уралдааныг энэ оны долдугаар сараас зарлаж, эдүгээ дүнгээ гаргажээ.
МакКинсэй ба Шинэ төмөр замын хувь заяа Өнөөдөр Төрийн ордны “А” танхимд нээгдсэн “Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20” жил хэлэлцүүлгийн үеэр олон чухал илтгэлийг хэлэлцлээ. “Тавантолгой цахилгаан станц” төслийн удирдагч М. Энхсайханы тавьсан илтгэлийн хураангуйг Та бүхэн “Эдийн засаг” хэсгээс харж байна. Харин Монголын төмөр замын инженерүүдийн холбооны Тэргүүн Л. Пүрэвбаатарын тавьсан илтгэл болон дэлгэсэн баримтууд нь энд цугласан уул уурхайн салбарынхан төдийгүй УИХ-ын гишүүд, хэвлэлийнхний чихийг дэлдийлгэв.
”Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэг-хурал 15-нд, Төрийн ордон Монголын уул уурхайн анхны мэргэшсэн сэтгүүл Mongolian Mining Journal сэтгүүлийн газраас “Монголын эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” Хэлэлцүүлэг-хурлыг зохион байгуулах гэж байна.
Уул уурхайн мега төсөл гэж юу вэ? Ийм сэдвээр “Тавантолгой цахилгаан станц” төслийн удирдагч М. Энхсайхан сонирхолтой илтгэл тавина. Уул уурхайн том төслүүдийн тухай түгээмэл ойлголтоос өөр, шинэлэг баримт санаа агуулсан энэхүү илтгэлийг тэрбээр энэ баасан гаригт төрийн Ордны “А” танхимд болох хэлэлцүүлэг дээр хийх юм.
Орос, Өмнөд Солонгос төмөр зам барихад хамтарч магадгүй Оросын Алс Дорнодын Хасан хотоос Хойд Солонгосын зүүн хойд нутгийн Ражин боомт хүртэлх төмөр замыг барих ажилд Өмнөд Солонгосыг оролцохыг санал болгож магадгүй тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгджээ.
Дэлхийн эдийн засгийн өсөлт 3.1 хувьд хүрнэ Олон улсын тэргүүлэх судалгааны байгууллага “The Conference Board” дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх онд 3.1 хувьтай байна гэж үзэж байна.
Хятадын төмрийн хүдрийн импорт буурав Дэлхийн төмрийн хүдрийн зах зээлийн 60 орчим хувийг эзэлдэг Хятадын төмрийн хүдрийн импорт өнгөрсөн аравдугаар сард 67.8 сая тоннд хүрчээ.