Шинэ мэдээ
Ашигт малтмалын хуулийн төслийн эдийн засгийн нөлөөг судалжээ
Монголын Бизнесийн зөвлөлийн хүсэлтээр Австралийн BAEconomics судалгааны компани Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар ““Монгол улсын гадаад хөрөнгө оруулалтын орчин, ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төслийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн шинжилгээ” гэсэн судалгаа явуулжээ. Энэхүү судалгааныхаа дүнг өнөөдөр танилцуулсан юм.
ММС-ийн хувьцаа 3 доллар болов
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation-ий хувьцаа гурван хонконг доллар болтлоо буурчээ. Тус компани 2012 онд алдагдалтай ажилласан талаараа мэдээлсний дараа лхагва гаригт бирж дээрх хувьцааных нь үнэ гурван хонконг доллар болсон байна. Монгол төгрөгөөр тооцвол ойролцоогоор 500 гаруй төгрөг гэсэн үг.
Оросын ТӨК-иудын хувьцаа Москвагийн бирж дээр зарагдана
Оросууд төрийн өмчит томоохон хувьцаат нийгэмлэгүүдээ 2016 оны төгсгөл гэхэд бүрэн хувьчилж дуусахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөнд төмөр замын “РЖД” компани ч багтаж буй. Өнгөрсөн долоо хоногт тус улсын Эдийн засгийн хөгжлийн сайд А.Белоусов “РЖД”-г энэ оны дундуур эсвэл сүүлээр хувьчилна гэж мэдэгдсэн юм.
Налайхын уурхайн амуудыг лацдаж эхэлжээ
Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Налайхын нүүрсний уурхайд ажиллах юм байна. Тэнд ажиллаж байгаа гар аргаар нүүрс олборлогчидтой уулзаж, санал хүсэлтийг нь сонсох юм байна.
“Оюутолгой”-н хувь нийлүүлэгчдийн хурал болно
Өнгөрсөн хоёрдугаар сарын 27, 28-нд “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн хурал болсон. Энэ хурлаар “Рио Тинто” болон Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ын гишүүд “Оюутолгой”компанийн гуравдугаар сарын төсвийг батласан юм.
Төмөр замын ачаа тээвэрлэлт буурчээ
Улаанбаатар төмөр замаар тээсэн ачаа тээвэрлэлтийн хэмжээ оны эхний хоёр сард буурсан байна. Эхний хоёр сарын байдлаар 2 сая 985 мянган тонн ачаа тээсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10,1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн чуулга үзэсгэлэн маргааш үргэлжилнэ
Эрдэс баялгийн салбарыг даган “хүчээ авч” байгаа бизнесийн нэгэн талбар бол ханган нийлүүлэлт юм. Энэ чиглэлээр олон улсад танигдсан гадаадын брэнд бүтээгдэхүүнүүд манай улсад орж ирэх нь сайн хэрэг боловч үндэсний жижиг дунд үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжин тэлэх нь илүү чухал юм.
Харилцан хүлээж авах хүртлээ хуулийн төслийг хэлэлцье
2013 оны нэгдүгээр сарын 18-ны өглөө эртлэн Blue sky tower-ийн гурван давхрыг сэрээсэн хөл хөдөлгөөн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг өрнөх гэж буйтай холбоотой байлаа. 9.30 цагт эхлэх товтой ч хурлын танхим хагас цагийн өмнө хэдийнэ дүүрчээ.
Жижиг “Тавантолгой” 9 тэрбумын ашигтай ажиллажээ
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын өнгөрсөн оны тайлан гарчээ. Тайлангаас харахад өнгөрсөн онд хамгийн их ашигтай ажилласан компани нь орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани байна.
Унгарчууд шинэ төмөр замаа транзит тээвэр болгоно
Унгар улс шинээр 113 километр урттай төмөр зам тавих гэж байгаа. Шинэ төмөр замыг тавихын тулд Хятадаас зээл авахаар болжээ. Хятадын хөгжлийн банкнаас 1.3 тэрбум еврогийн зээл олгохоор болсон байна.
Future Mongolia бол Монголын эерэг хөгжлийн илэрхийлэл
“Future Mongolia” олон улсын түвшний тоног төхөөрөмжийн үзэсгэлэн Монголд хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Ирэх зургадугаар сарын 19-22-нд болох гэж буй “Future Mongolia” үзэсгэлэнгийн Монголд өгөх эерэг нөлөөний талаар Германы Элчин сайдын яамны Дэд тэргүүн бөгөөд Элчин зөвлөх Клаус Венделбергертэй ярилцлаа.