Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Guildford Coal Limited - GUF - www.guildfordcoal.com.au Компани Өмнөговь болон Дундговь аймагт нүүрсний лицензүүд эзэмшдэг. 2012 оны 11 дүгээр сараас ачилт эхлэх ба нийт 10 сая долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж үзжээ.
Modun Resources - MOU - www.modunresources.com Modun Resource ASX дээр үйлдвэрлэлийн ангилалд нь өөрчлөлт орсон тухай мэдэгджээ. Нүүрст төслийг 100 хувь эзэмшигч уг компани 2012 онд хайгуулын ажлаа амжилттай үргэлжлүүлж урьдчилсан судалгаа хийхээр төлөвлөөд байна.
FeOre - FEO - www.feore.com FeOre Limited компанийн охин компани Taisheng Development ХХК-ийн эзэмшлийн Дарцагт хайгуулын талбай ашиглалтын талбай болжээ. Уг талбай нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумд байрладаг. Тус компанийн Эрээний төслөөс холгүй оршдог ба 907 гектар талбайг хамардаг юм. Компани энэ сард Ноён Тим Суныг хувьцаа эзэмшигчдийн хурлаараа дахин сонгосон байна.
Хэчнээн лиценз гадаадад худалдаалагдсан бэ? Энэ шинэчилсэн найруулгын төсөл бол Монгол улсын өнөө болон ойрын ирээдүйн эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь асуудлуудтай шууд болон дам утгаараа холбоотой учир нягт нямбай судлан шүүн тунгаах ёстой гэж бодож байна. Энэ ч утгаараа бараг хоёр жил дамнан боловсруулсан болов уу.
“Шилдэг Эко уурхай” Арван хоёр он уул уурхайн салбарт ул мөрөөн үлдээн одож байна. Тэр дундаа Монголын уул уурхай энэ онд ямар өөрчлөлт, хувьсал, ололт амжилт, өсөлт бууралтыг туулан өнгөрч буйг нэгэн агшнаа тольдож болох арга хэмжээ бол яах аргагүй Mining Journal Awards байсан юм. Түүний эрч хүч, өнгө төрхийг ШИЛДГҮҮД илэрхийлж байлаа.
“Уул уурхайн 90 жил” баярын хурал 25-нд, Соёлын төв өргөө Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан баярын хурлыг УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Уул уурхайн сайд Ц.Ганхуяг нээж Ерөнхий сайд Г.Алтанхуяг баяр хүргэж үг хэлсэн. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг сонсгож Улсын Их Хурлын дарга З.Энхболдын мэндчилгээг УИХ-ын даргын зөвлөх З.Нарантуяа уншиж танилцуулсан байна.
“Эрдэнэ Ресурс“ 1 сая долларын хаалттай санхүүжилт хийв Арванхоёрдугаар сарын 12-нд Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент” корп нь 1,000,000 долларын хаалттай санхүүжилт зарласан билээ. Энэхүү санхүүжилтдээ дотоодын андеррайтерын компани MIBG (Mongolian Investment Banking Group) ХХК-тай хамтран ажиллажээ.
MINING JOURNAL AWARDS 2012 MINING JOURNAL AWARDS 2012
Уул уурхайн салбарын эрдэмтдийн Шилдэг бүтээлийг шалгаруулна Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан эрдэмтэд, мэргэжилтнүүдийн дунд эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг зарлажээ.
Шинэ төмөр замд Оросууд 49 хувийг эзэмшиж магадгүй Энэ сарын 19-21-нд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 16 дугаар хурал Улаанбаатар хотноо болсон билээ. Хурлаар хоёр улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэний дотор төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой сэдвийг хөндсөн байна.
Хариуцлагатай үйл ажиллагаа Арван хоёр он уул уурхайн салбарт ул мөрөөн үлдээн одож байна. Тэр дундаа Монголын уул уурхай энэ онд ямар өөрчлөлт, хувьсал, ололт амжилт, өсөлт бууралтыг туулан өнгөрч буйг нэгэн агшнаа тольдож болох арга хэмжээ бол яах аргагүй Mining Journal Awards байсан юм. Түүний эрч хүч, өнгө төрхийг ШИЛДГҮҮД илэрхийлж байлаа.
Уул уурхайгаа унагах бодлого Төрөөс сүүлийн үед авч буй арга хэмжээ, төлөвлөсөн ажлуудыг харахад Монгол улс уул уурхайн салбараа унагаах бодлого эрчимтэй хэрэгжүүлэх нь гэж харж болохоор байна.
Инфляцийг жижиг дунд үйлдвэрлэгчид л барьж чадна “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн талаар Монголын логистикийн холбооны Ерөнхийлөгч А.Мөнхболдтой ярилцлаа.
Нью-Йоркийн хөрөнгийн биржийг ICE худалдаж авлаа Байгуулагдаад арав гаруйхан жил болж буй ICE буюу Intercontinental Exchange 1792 оноос эхлэн АНУ-ын капитализмын үндсийг тавьсан Нью-Йоркийн хөрөнгийн биржийг (NYSE) худалдаж авахаар боллоо.
Монголын коксжих нүүрсний экспорт сэргэж магадгүй Ирэх жил Монголын коксжих нүүрсний экспорт харьцангуй өсөх боломжтой гэж олон улсын шинжээчид үзэж байна.
“Гадаадын” гэдэг үгийг хоёрдугаарт хэлдэг, үндэсний хөрөнгө оруулагчид маань манлайлаад явдаг тэр цаг үед очно Өнөөдөр уул уурхай гэж амтай болгон ярьж мэтгэлцэх болсон. Мэдээж хэрэг улс орны эдийн засгийн амин чухал салбар нь уул уурхай болоод байгаа учраас дор бүрнээ энэ тал дээр өөр өөрийн гэсэн ойлголттой яваа байх.
“Эрдэнэт үйлдвэр” хамгийн их орлого төвлөрүүлжээ Их Британийн “Харт Нойрс” групп болон “Улаанбаатар Аудит корпораци” компанийн хамтарсан консерциум Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын зургаадугаар тайлан буюу 2011 оны нэгтгэл тайланг энэ оны наймдугаар сард эхэлж 11 дүгээр сард дуусгажээ.
Хэрэглэгчдэд очих үнэ хэр буурснаар хөтөлбөрийн үр ашиг хэмжигдэнэ “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Монголбанкны Валют эдийн засгийн газрын Төлбөрийн тэнцлийн статистик судалгааны хэлтсийн захирал Ц.Мөнхбаяртай ярилцлаа.
Оюутолгой нээлтээ хийнэ Оюутолгойн зэс алтны арвин нөөцөд тулгуурласан Хүдэр баяжуулах үйлдвэр энэ сарын 27-нд нээлтээ хийнэ.
Антарктидын 0 цэг дээр Монгол хүн анх удаа очино ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн профессор, Монголын Антарктидын нийгэмлэгийн тэргүүн Л.Дүгэржав өмнөд туйлын газар зүйн 0 цэг дээр очихоор өнгөрсөн бямба гаригт Антарктидыг зорьлоо. Тус цэгийг Амундсен Скотт гэж нэрлэдэг бөгөөд Монгол хүн анх удаагаа очих гэж буй нь энэ юм. Хойд туйл болон өмнөд туйлыг холбосон 0 цэгийг ертөнцийн зулай ч гэдэг.