Шинэ мэдээ
Зэсийн үнэ ирэх онд өснө
Зэсийн үнэ өнөөдрийн байдлаар Лондоны металын бирж дээр 7680 орчим ам.доллар/тонн-ын үнэтэй байна. Цаашид зэсийн үнэ харьцангуй өсөх төлвийг зарим зах зээлийн судалгааны байгууллагаас гаргажээ.
Уул уурхайн төмөр замын талаар хэлэлцэв
Канад улсын төмөр замын инженер, техникийн үйлчилгээ үзүүлдэг “Канарэйл” компаниас “Байгаль цаг уурын хүйтэн нөхцөлд хүнд даацын төмөр замыг ашиглах шилдэг туршлага” сэдэвт семинарыг өнөөдөр “Кемпинский” зочид буудалд зохион байгуулав.
Хятадын коксжих нүүрсний импорт огцом өсөв
Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн есдүгээр сард 2.42 сая тоннд хүрч буурсан нь энэ оны хамгийн доод хэмжээ байсан юм. Харин өнгөрсөн аравдугаар сард тус улсын коксжих нүүрсний импорт өмнөх есдүгээр сарынхаас 49 хувиар өсч 3.61 сая тоннд хүрчээ.
S&P Монголын бондын зэрэглэлийг “BB-” гэж тогтоолоо
Олон улсын санхүүгийн байгууллагууд Монголын Засгийн газрын бондод хөрөнгө оруулахад тохиромжтой биш гэсэн дүгнэлт өгөөд байна. “Standard & Poors” олон улсын санхүүгийн байгууллага Монголын Засгийн газрын удахгүй гаргах гэж буй 5 тэрбум ам.долларын бондын зэрэглэлийг “BB-” гэж тогтоожээ.
Австралийн уурхайд ажиллаж буй монгол залуус
Австралийн Нортпаркесын уурхайд зургаан монгол залуу ажиллаж байна. Тэд “Оюутолгой” компаниас хэрэгжүүлж буй “Шинэ төгсөгчдийн хөтөлбөр”-т хамрагдан өнгөрсөн тавдугаар сард иржээ. Алт, зэсийн далд уурхайд мэргэжлээрээ ажиллаж буй эдгээр залуустай MMJ ярилцсан юм.