Шинэ мэдээ
Австрали хамгийн их хөрөнгө оруулалт татжээ
Өнгөрсөн онд уул уурхайн салбарт нийт 676 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Бүс нутгаар нь авч үзвэл Латин Америкийн улсуудад 192 тэрбум долларын хөрөнгө оруулалалт хийгдсэн нь хөрөнгө оруулалтын 28 хувийг эзэлж тэргүүлсэн бол улсуудаас Австрали 99 тэрбум долларын хөрөнгө оруулалт татаж бусад дэлхийн бусад улсуудыг тэргүүлсэн байна.
Уул уурхайгаас иргэдэд “наалдсан” юм алга
Өмнөговь аймгийн Ноён сумын идэвхтэн байгаль хамгаалагч Б.Тулгазана “Монгол орны өмнийн говийн экологийн бүс нутагт уул уурхайн хөгжлийг нөлөө багатай төлөвлөх” төслийн дунд хугацааны уулзалтад малчдаа төлөөлөн оролцохоор иржээ. Нутгийнхаа аргаль, янгир, ирвэсийг тоо ширхэгээр нь мэдэх энэ жирийн малчин эр төслийнхөнд үнэ цэнтэй санал олныг хэлсэн. Уулзалтын үеэр Б.Тулгазана гуайтай товчхон ярилцсан юм.
Эрдэс баялаг, санхүүгийн салбарт нягт хамтран ажиллана
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12-р хуралдаан Бээжин хотноо энэ сарын 6-7-ны өдрүүдэд зохиогдож өндөрлөлөө. Энэхүү чуулга уулзалтад манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон үеэр Хятадын Ерөнхийлөгч Ху Жинтаотай уулзаж санал солилцжээ.
Хөгжлийг байгальд нөлөө багатай төлөвлөх талаар зөвлөлдлөө
Энэ хаврын чуулганаар Байгаль орчны багц хууль батлагдсан билээ. Багц хууль батлагдсанаар олон шинэ ойлголтууд хэрэгжиж эхлэх болж байна. Үүний нэг нь биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга юм. Дүйцүүлэн хамгаалах арга нь манай орны хувьд цоо шинэ ойлголт бөгөөд хуулийн заалтаар орчихсон байгаа учраас хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаа юм.
Доктор Д.Дондовын эрдэм шинжилгээний уншлага боллоо
Монгол Улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, ШУТИС-ийн хүндэт профессор, техникийн ухааны доктор Д.Дондовын эрдэм шинжилгээний уншлага өнгөрсөн долоо хоногт ШУТИС-ын номын сангийн танхимд боллоо. Уг уншлагыг ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль байгуулагдсаны 40 жилийн ойд зориулан цувралаар зохион байгуулж байгаа юм.
Урт нэртэй хууль урагшлав
Батлагдсанаасаа хойш нэлээд хэл ам татлаад байгаа “урт нэртэй хууль” гэгдэх хэрэгжих боломж бүрдэв. Хуулийг хэрэгжүүлэхэд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газрын хилийн заагийг тогтоох нь хамгийн тулгамдсан асуудал болоод байсан.
Хятад Австралид нүүрсний “магнат” байгуулна
Австралид үйл ажиллагаа явуулдаг Хятадын нүүрсний томоохон олборлогч “Yancoal Australia” компани Австралийн “Gloucester” нүүрсний компанийн 78 хувийг эзэмшилдээ авахаар болжээ. “Yancoal” Австралийн нүүрс олборлогч томоохон компанийг худалдаж авахаар болсноо өнгөрсөн оны сүүлээр зарлаж байсан юм.
“Хайгуул, уул уурхайн компанийн санхүүгийн тайлагнал” сэдэвт семинар болж байна
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН)-ийн Эрдэс баялаг, Түүхий эдийн иж бүрэн Санаачлага (ЭТИС) хөтөлбөр нь Монголын банкуудын холбооны дэргэдэх Банк банхүүгийн академи болон Люксенбургийн Хөгжлийн хамтын ажиллагааны Агентлагийн Санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх, сургалтын төсөлтэй хамтран “Хайгуул, уул уурхайн компанийн санхүүгийн тайлагнал” сэдэвт семинарыг зургаадугаар сарын 4-нөөс эхлэн 5 хоногийн хугацаатайгаар зохион байгуулж байна.
Үндэсний хиймэл дагуултай болно
“Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс” хэмээн Ардын нам шүлэглэсэн бол хариуд нь Ардчилсан нам “Хүн шиг амьдаръя, улс шиг хөгжье” гэх дараагийн шад шүлгийг дуржигнуулав. Иргэний зориг, ногоон намынхан “Амьдрал...” хэмээн шууд дуусгаад, араас нь олон нийтийн сэтгэгдлийг догдлон хүлээв.
MMC, SGS-ийн хувьцаа өсөлттэй байна
Ази болон АНУ, Европын хөрөнгийн биржийн индексүүд одоогийн байдлаар бүгд хоёроос илүү хувийн уналттай байна. Уул уурхайн компаниудын хувьцаа ч мөн доошилж эхэлжээ. Гэхдээ “MMC”, “SGS”-ийн хувьцаа одоогийн байдлаар эсрэгээр өссөн дүнтэй байна.
Перу зэсийн олборлолтоо 75 хувиар нэмэгдүүлнэ
Перу улс өнгөрсөн оны байдлаар 1.24 сая тонн зэс үйлдвэрлэжээ. Одоогийн байдлаар Чили улс жилдээ 5 сая гаруй тонн зэс үйлдвэрлэдэг үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Харин дэлхийн зэсийн хоёр дахь томоохон үйлдвэрлэгч Перу улсын хувьд ойрын гурван жилийн хугацаанд зэсийн үйлдвэрлэлээ 75 хувиар нэмэгдүүлж 2.15 сая тоннд хүргэхээр төлөвлөж буйг тус улсын Эрчим хүч, Уул уурхайн сайд Жорж Мэрино өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.
Ойн болон усны сан бүхий газрын хилийг батална
Засгийн газрын хуралдаанаар (05.30) Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.
Зэсийн үнэ 400 гаруй доллараар унав
Европын холбооны өрийн хямрал шийдэгдэх найдвар буурахын хэрээр эрдсийн болон хөдөө аж ахуйн түүхий эдийн үнэ ойрын хэдэн өдөр багагүй хэмжээгээр доошилж байна. Зэсийн үнийн хувьд тавдугаар сарын дундуур 7980 ам.доллар/тонн байсан бол өнөөдрийн байдлаар 7500 гаруй ам.доллар/тонн болж буурснаар энэ оны үнийн хамгийн доод түвшиндээ хүрээд байна.
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг авах эрх нээгдлээ
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцааны дүйцүүлсэн үнийг тогтоосон. Иргэдэд олгох 1072 ширхэг хувьцаа нь нэг сая төгрөгтэй дүйцэх бөгөөд нэг ширхэг хувьцааны дүйцүүлэх үнийг 933 төгрөг хэмээн зарласан.