Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Future Mongolia” үзэсгэлэн16-19-нд, Буянт-Ухаа цогцолбор Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Германы машин үйлдвэрлэлийн холбоо /VDMA/ “Future Mongolia 2012” олон улсын анхдугаар үзэсгэлэн, хурлыг зохион байгуулах гэж байна. Монголын эдийн засгийн салбарын тогтвортой хөгжлийн төлөө гэсэн зорилго бүхий энэхүү арга хэмжээ 2012 оны тавдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт болох юм.
“Инженеринг барилга хангамжийн гэрээний менежмент” сэдэвт сургалт эхэлжээ Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс, баялаг түүхий эдийн Иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс “EPC contract management” буюу “Инженеринг барилга хангамж (ИБХ)-ийн гэрээний менежмент” сэдэвт сургалтыг энэ сарын 14-нөөс эхлэн дөрөв хоногийн хугацаатайгаар зохион байгуулж байна.
Эрчмийн нүүрсээ эрдэнэс болгох технологиуд Эрчмийн нүүрсээ эрдэнэс болгох технологиуд
Хөгжлийн технологиуд Хөгжлийн технологиуд
Япон, Хятад, Өмнөд Солонгос чөлөөт худалдааны бүс байгуулна Азийн эдийн засгийн тэргүүлэгч гурван гүрэн болох Хятад, Япон болон Өмнөд Солонгосын удирдлагууд чөлөөт худалдааны бүс байгуулахаар хэлэлцэж байна. Бээжин хотноо энэ сарын 13-14-ний өдрүүдэд болж буй энэхүү Дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, Японы Ерөнхий сайд Есихико Нода болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак нар оролцож байгаа юм.
Business Improvement in Mining Africa 2012” Йоханесбург,Өмнөд Африка Business Improvement in Mining Africa 2012” Йоханесбург,Өмнөд Африка
Энэтхэг Монголд гангийн үйлдвэр барих санал тавина Энэтхэгийн гангийн салбарынхан одоогийн байдлаар Австралийн өндөр үнэтэй коксжих нүүрснээс хамааралтай байгаа юм. Тус улс Индонезээс мөн эрчим хүчний болон коксжих нүүрс авдаг боловч харилцагч улс нь эрдсийн түүхий эдийн экспортод 20 хувийн татвар ногдуулах хуулийн төслийг энэ долоо хоногоос хэрэгжүүлж эхэлсэн нь Энэтхэгт хүндхэн цохилт болсон билээ. Иймд тус улс Монголоос нүүрс авах сонирхол их байгаагаа илэрхийлж байна.
ТӨМӨР ЗАМЫН СУУРЬ БҮТЭЦ БАРИХ КОНЦЕССЫН ЭРХ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төмөр замын салбар дахь томоохон бүтээн байгуулалтын ажилтай холбоотой шийдвэр гаргалаа. Хуралдаанаар Сайншанд-Тавантолгой чиглэлийн 225 км, Ухаахудаг-Сайншанд чиглэлийн мөн 225 км төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, төрийн өмчид шилжүүлэх эрх олгох концессын гэрээний төслүүдийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжсэн байна.
Эрсдэлийн менежмент бол хөрөнгө босгох гол шалгуур Монголын уул уурхай, даатгалын компаниудын мэргэжилтнүүд даатгалын зуучлал, эрсдэлийн менежментийн дэлхийн томоохон компани болох “MARSH”-ын зөвлөхүүдээс туршлага судаллаа. Эрсдэл хаа сайгүй “нуугдаж” байдаг. Ялангуяа уул уурхай бол хамгийн их эрсдэлтэй бизнес юм. Бизнесийн төсөлдөө санхүүжилт олох, бирж дээр хувьцаагаа зарахад тухайн компанийн эрсдэлийн менежмент хэр байгааг харгалзан үздгийг “MARSH”-ын зөвлөхүүд онцолсон.
Гадаад дахь хэлцлүүдээс татвар авахаар боллоо УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Стратегийн аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Тус байнгын хорооноос УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор ахлуулсан УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Р.Гончигдорж, С.Оюун, Д.Одхүү нарын гишүүдээс бүрдсэн Ажлын хэсэг томилогдон гурван ч удаа хуралдаж, хуулийн төсөл дээр ажилласан байна. Ажлын хэсгийн оруулж ирсэн саналын дагуу хуулийн төсөлд нэлээд өөрчлөлт оруулжээ.
Стратегийн ордын нэмэлт жагсаалтыг өргөн барина Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай санаачилгыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд С.Батболд ахалдаг бөгөөд хэрэгжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг нь тасралтгүй, тогтвортой ажилладаг.
”Айвенхоу”, ”Саусгоби”-ийн хувьцааны үнэ унав Өмнөговьд нүүрсний хэд хэдэн томоохон уурхай эзэмшдэг “Саутгоби Сэндс” компанийн толгой компани “Саутгоби Ресорсез”-ийн хувьцааны үнэлгээ Торонтогийн бирж дээр өнөөдөр 9 хувиар буурч 6.21 канад доллар болоод байна. Үүнээс гадна тус компанийн 57.6 хувийг эзэмшдэг “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш ойрын хоёр жил есөн сар орчмын хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрч 9.88 канад доллар болж буурчээ.
“Монголын уул уурхай 90 жил” МҮЭСТО “Монголын уул уурхай 90 жил” МҮЭСТО
Metal+Metallurgy China-2012, Casting China 2012 Хятад, Бээжин Metal+Metallurgy China-2012, Casting China 2012 Хятад, Бээжин
“Mining Mongolia 90” чуулган, МҮЭСТО Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас зохион байгуулж буй “Mining Mongolia-90” олон улсын нээлттэй чуулга уулзалт өнөөдөр МҮЭСТО-нд эхэллээ.
Монголын хөрөнгийн биржид “45 тэрбум доллар” бүртгэгдэнэ Монголын хөрөнгийн бирж дотоодын зах зээл дэх хувьцааны хөрвөх чадварыг олон улсын түвшинд хүргэж хөгжүүлэхээр Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Монголын хөрөнгийн бирж (МХБ) “Millenium IT” системийг авч хэрэгжүүлэхээр ажиллаад, үр дүнг нь үзэх цаг тун ойртжээ. Энэ тухай өнгөрсөн долоо хоногт Лондоны хөрөнгийн биржид болсон “Монголын хөрөнгийн захын өдөрлөг”-өөр уг системийг турших явц сүүлийн шатандаа байна.
Грек улсын зээлжих эрхийн зэрэглэл өслөө Олон улсын рейтингийн “Standard & Poor’s” агентлагаас өнөөдөр Грек улсын зээлжих эрхийн SD зэрэглэлийг нэг шатаар өсгөж, CCC зэрэглэл болгосон байна. 2010 оны тавдугаар сард Европын холбооны гишүүн орнууд болон ОУВС-аас тус улсад 110 тэрбум еврогийн зээл олгосон. Хоёр дахь багц зээл болох 130 тэрбум еврог нэмж олгохоор өнгөрсөн хоёрдугаар сард болсон Евро бүсийн Сангийн сайд нарын дээд хэмжээний чуулганаар шийдвэрлэсэн билээ.
Хамааралтай компаниуд нийлж 15+15 хувийг авчих нөхцөл бий Энэ долоо хоногт УИХ-аас нэгэн чухал шийдвэр гарч мэднэ. Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль УИХ-аар хэлцэгдэн батлагдвал урин дуудаж ирсэн Монгол улсын хөрөнгө оруулалтын бодлого хянах хязгаарлах болж өөрчлөгдөж ч магадгүй.
CTL технологийг ашиглах цаг үе нь иржээ Дэлхийн зах зээл дэх “хар алт”-ны үнэ олны анхаарал татах цагт Монголын нүүрс “хар алт”-аар үнэлэгдэх цаг иржээ. Коксын баяжмалтай нүүрсээ олон улсад худалдаалж, харин үнэ хямд, зах зээлгүй гэгдэх хүрэн нүүрсээ дотооддоо шатахууны үйлдвэрт түүхий эд болгон ашиглах боломж манайд байна.