Шинэ мэдээ
Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын туршлагатай танилцана
Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /ГОУХАН/-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага /ЭТИС/ хөтөлбөрийн хүрээнд “Монголын уул уурхайн салбар дахь компанийн нийгмийн хариуцлага-Олон улсын ойлголтыг орон нутгийн нөхцөлд тохируулж хэрэгжүүлэх нь” сэдэвт семинарыг зохион байгуулах гэж байна.
Уул уурхайн хөгжил аюулгүй ажиллагаанаас эхэлнэ
Ашигт малтмалын газар, МХЕГ, НХХЯ-ны төлөөлөл, даатгалынхан, уул уурхайн компаниуд болон Гандантэгчинлэн хийдийн лам нар “Нэн түрүүнд аюулгүй ажиллагаа” чуулганд нэгдэв. “Уул уурхай эрчимтэй хөгжиж байна” гэсэн өгүүлбэр энэ салбартай холбоотой бүхэнд ёс юм шиг дагалддаг болсон.
Сайншандын аж үйлдвэрийн мастер судалгаа хойшиллоо
Сайншандын аж үйлдвэрийн мастер судалгааг өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр АНУ-ын “Бэктэл” компани боловсруулж дуусна гэж мэдэгдээд байсан билээ. Энэхүү судалгааны дүнг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо өнгөрсөн сарын эхээр мэдээлэх байсан ч судалгааны дүгнэлт гарах хугацаа хоёр сараар хойшилжээ.
Рио Тинто: Монголын Засгийн газрын шийдвэрийг харж байна
Дэлхийн уул уурхайн гурав дахь томоохон компани Рио Тинто өчигдөр Айвенхоу Майнз-ын хэрэгжүүлж буй “Оaюутолгой” төслийг бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай 6 тэрбум долларын нэмэлт санхүүжилтийг хариуцахаар гэрээ байгуулсан. Энэ хүрээнд “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн гишүүдийн бүрэлдэхүүний тал хувийг буюу долоон хүнийг нь огцруулж оронд нь өөрийн компанийн зургаан төлөөллийг томилсон.
“Mongolia Mining 2012” бүх чиглэлийн компаниуд оролцож байна
Уул уурхайн бүхий л чиглэлийн компаниуд оролцсон “Mongolia Mining 2012” олон улсын үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо” төвд эхэллээ. Энэхүү үзэсгэлэнгийн арга хэмжээнд геологи хайгуул, ханган нийлүүлэлт, аюулгүй ажиллагаа, нөхөн сэргээлт, банк санхүү, даатгал, програм хангамж, тэсэлгээ болон салбарын боловсролын гэх мэт чиглэл чиглэлийн компаниуд оролцож байна
Олон улсын биржийг зорих монгол компаниуд
2010 онд олон улсын хөрөнгийн зах зээл Монголын уул уурхайн компаниудад ихээхэн ээлтэй байсан гэж хэлж болно. Австралийн бирж дээр “Хүннү Коал”, “Харанга Ресурс”, “Вояжир Ресурс”, Хонконгийн хөрөнгийн бирж дээр “Энержи Ресурс” IPO хийж, тухайн жилийнхээ хамгийн амжилттай IPO-нуудын тоонд орж байв.
Мэдээж, Монголд ашигтай шийдвэр гарна
Хоёр хуулийн төслийг зэрэгцүүлэн хэлэлцэх гэж байна. Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл. Ерөнхий санаа нь ийм, хэлэлцүүлгийн явцад нэр ус солигдож болох юм.
Индонезийн эрдэс түүхий эдийн экспортоос 25 хувийн татвар авна
Индонезийн Эрчим хүч, эрдэс баялгийн нөөцийн яам ирэх сарын 6-наас өмнө эрдсийн түүхий эдийн экспортод 25 хувийн татвар ногдуулж эхлэх тухай мэдэгджээ. Индонез улсын төр засаг эрдэс баялгийг зөвхөн нэмүү өртөг шингэсэн байдлаар экспортлохоор нэлээд эртнээс хэлэлцэж байсан юм.
Фридланд огцорч, Оюутолгойн санхүүжилтийг баталгаажууллаа
“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн тэргүүн Роберт Фридланд суудлаасаа өнөөдөр огцорлоо. “Оюутолгой” төслийн нэг, хоёрдугаар үе шатад шаардлагатай санхүүжүүлтийг “Рио Тинто” хариуцахаар хоёр тал гэрээ байгуулах үеэр энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Шинэ хуваарилалт
Same copper belt as Ivanhoe Mines’s world-class Oyu Tolgoi copper mine…гэсэн сурталчилгааны хэллэг моодонд оржээ. Монгол орны баялаг орд газруудад хувьцаа гаргах аян дэлхийн хөрөнгийн биржүүдэд яг одоо хүчээ авч байна. Өөрөөр хэлбэл Монголын баялгийг хуваах ажлууд эрчимтэй өрнөснийг үйл явдлын салхи эх орны зэлүүд талд шивнэх болжээ.
Оросын түүхий нефтийн экспортын татвар буурч болзошгүй
ОХУ-ын түүхий нефтийн экспортын татвар ирэх тавдугаар сарын 1-нээс 2,6 хувиар буюу одоогийн 460,7 ам.доллараас 448,6 ам.доллар хүртэл буурч магадгүй тухай тус улсын Сангийн яамны мэргэжилтэн Александр Сакович мэдэгджээ.
“Хөгжилд хөтөлсөн 90 жил” уриан дор хуралдана
Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас “Mining Mongolia 90” олон улсын нээлттэй чуулга уулзалтыг “Хөгжилд хөтөлсөн 90 жил” уриан дор энэ оны тавдугаар сарын 9-10-нд Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулахаар болжээ.