Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх сараас 8.7 хувиар өслөө  Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2022 оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 20.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.9 (17.2%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт 2.4 (20.0%) их наяд төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 435.2 (11.7%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
“Өрөмдлөг” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбар, Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо хамтран зохион байгуулдаг “Өрөмдлөг” олон улсын эрдэм шинжилгээний XXIV хурал өнөөдөр ШУТИС-ийн Төв номын санд зохион байгуулагдана. 
ТӨСВӨӨС ТОГТОЖ ХАРАХ ӨӨРЧЛӨЛТҮҮД Ирэх оны төсвийн төлөвлөгөөнд гадаад орчны таагүй байдал аргагүй сүүдэр тусгалаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татарсан, экспортын үүд нь “Тэг ковид” хорионд үе үе өртөж, өндөр инфляцын шуурганд цохиулж буй Монгол Улс ирэх оны төсвөөр “Шинэ сэргэлтийн бодлого”-оо дэмжих оролдлого хийв.
Инфляц 14,5%-иар нэмэгджээ Үндэсний статистикийн хороо 11-р сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Монгол улс 2022 оны эхний 11 сард нийт 162 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.0 тэрбум америк доллар  болжээ. Үүнээс экспорт 11.1 тэрбум америк доллар, импорт 7.9 тэрбум америк доллар байна.
Нүүрсээ зарах цахим арилжааны журмыг баталлаа                             Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар экспортод гарах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталжээ. УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "Энэ журмыг баталж буй гол агуулга нь УИХ-д уул уурхайн биржийн тухай хууль явж буй. Ирэх оны долоодугаар сарын нэгнээс уг хууль хэрэгжиж эхэлнэ.Уул уурхайн биржээр нүүрс, зэс, төмөр гээд гол түүхий эдээ зарна. Долоодугаар сарын нэгнийг хүртэл зөвхөн нүүрсийг  цахим арилжааны журмаар зарахаар боллоо.
Д.Тэгшбаяр: Төрийн өмчит компанийн тендер, худалдан авалтад Сангийн яамны оролцоо хэт өндөр байна Ерөнхий сайдын захирамжаар 2021 онд авлигын индексийг бууруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсэгт “Трансперенси интернэшнл” олон улсын байгууллагын Монгол дахь салбар нь зөвлөхөөр ажиллаж байна. Авлига гэх асуудлын хүрээнд ТӨК-ийн засаглалыг дурдахгүй өнгөрөх аргагүй. ТӨК, тэр тундаа эрдэс баялгийн салбарын ТӨК-ийн засаглалын талаар “Трансперенси интернэшнл-Монгол” ТББ-ын хараат бус зөвлөх Д.Тэгшбаяртай ярилцсанаа уншигч Танд хүргэе. Тэрээр СЭЗИС-д комплаенс, засаглалын чиглэлээр багшилж байна.
40 их наядын хохирол үүссэн эсэхийг шинжээчид тодорхойлно Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэргийг хуулийн байгууллага шалгаж эхэлжээ. Мөн тээвэрлэлтийн С зөвшөөрлийг олгохдоо авлига авсан АТҮТ-ийн 30 орчим албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Нууцын зэрэглэлтэй 9 оффтэйк гэрээг ил болгожээ        Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Энэ талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Жагсагчдын тавьж байгаа шаардлагуудын дагуу Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Оффтэйк 9 гэрээг нууцаас гаргаж байна.Энэхүү гэрээ нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлсэн 9 гэрээ бий" гэв. Ингээд тус 9 төсөл гэрээг танилцуулсан юм.
 “Эрдэнэс Тавантолгой” ХК 4.2 сая тонн нүүрс борлуулжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нүүрсээр төлбөрийг барагдуулах (off-take) нөхцөлтэй гэрээний нийт ачилтад эзлэх хувийг 19-өөс 13% боллгон бууруулжээ. Өндөр дүнтэй урьдчилгаа төлсөн худалдан авагчтай хэлцэл хийх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд тогтоол гарснаас хойш 40 хоногийн хугацаанд нийт 369.5 сая ам.долларын үнэлгээтэй 4.2 сая тонн нүүрс борлуулсан. Арваннэгдүгээр сард 205.5 сая ам.долларын үнэлгээтэй 2.3 сая тонн нүүрс борлуулж, 1.5 сая тонн нүүрс экспортолсон байна.
Нүүрсний хэргийг шалгахад дэмжлэг үзүүлэх штаб байгуулжээ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Нүүрсний хулгайн хэрэгт мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд нэгдүгээрт “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой  гэрээ байгуулахдаа бусдад давуу байдал үүсгэсэн эсэхийг, уртын болон богинын тээврээр бүртгэлгүй нүүрс тээвэрлэлт хийсэн эсэх, оффтэйк буюу нууц гэрээг шалгаж байна.
Мэдлэгийг эрчлэх Mining Mentor хөтөлбөр эхэллээ Ирэх жилд ямар нэг зүйлд ахиж дэвшил гаргах, ямар нэг хүч чадлыг өөртөө хуримтлуулж, хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол анхаарал хандуулах нэг зүйл байна. Аливаа хүн сургуульд сурч, шинжлэх ухаан судлахаас гадна өөрөөсөө илүү туршлагатай, мэдлэг хуримтлуулсан, хариуцлагатай нэгнийг үлгэрлэн дуурайх, дагалдан ажиллаж, суралцах, далд мэдлэгийг дамжуулан өвлөх үйл явц хүн төрөлхтний түүхэнд уламжлан явсаар иржээ. Үүнийг эртний Грекийн цаг үеэс эхэлсэн уламжлалын дагуу Ментор гэж орчин үед нэрлэж хэвшжээ. 
Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Сангийн сайдад “Чингис” бондын өрийн үлдэгдэл төлбөр болох 136 сая ам.долларын гүйлгээг шилжүүлэх эрх олгосон захирамжид гарын үсэг зурсан байна. Монгол Улс “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулж байна” гэж Ерөнхий сайд мэдэгдлээ. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын хүүгийн төлбөрт 2012 оноос энэ оны зургадугаар сарын 5-ны хооронд нийт 542.9 сая ам.долларын төлбөрийг төлжээ. 2022 оны арванхоёрдугаар сард 3.4 сая ам.долларыг “Чингис” бондын сүүлийн хүүгийн төлбөрт төлж байна.
6  жилийн тулгалтаар  385 мянган тонн орчим нүүрсний зөрүү гарчээ Залуучууд нэгдсэн "Нүүрсний хулгайчдыг зарла" жагсаал хоёрдахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар Ажлын хэсэг байгуулжээ.  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол банк 2,6 тонн алт худалдан авчээ Монголбанк 11 дүгээр сард 2.6 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх сараас 21.4%-иар, есдүгээр сараас 10.4%-иар өссөн үзүүлэлт юм. Харин оны эхнээс өссөн дүнгээр Монголбанкны үнэт металл худалдан авалт 19.9 тонн болж, 2021 оны хэмжээнд дөхөж очжээ.
Тэсэлгээний салбарын олон улсын хурал боллоо Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос /ТАҮЭХ/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Тэсэлгээний салбарын дэвшилтэт технологи ба аюулгүй ажиллагаа” сэдэвт Бага хурлыг өнөөдөр “Holiday Inn” зочид буудалд зохион байгууллаа.
“Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар С.Наранцогтыг томилжээ Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогтыг томилжээ.  Тэрээр 2018 онд Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа "Эрдэнэс Монгол"-ын охин компани болох  Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдож байсан юм
Г.БАТЗОРИГ: Гашуунсухайтын төмөр замыг эдийн засгаа бүхэлд нь золиосолж барилаа Эдийн засагч, шинжээч Г.Батзоригтой сэтгүүлч Ц.Баасансүрэн ярилцлаа.
“Build Mongolia 2023” олон улсын үзэсгэлэн болно “Build Mongolia буюу Бүтээн байгуулалт 2023” Олон улсын үзэсгэлэн гурав дахь удаагаа 2023 оны дөрөвдүгээр  сарын 20-22-нд Мөсөн Өргөөнд зохион байгуулагдах гэж байна.
Ирэх онд цахим биржээр нүүрсээ арилжина Өнөөдөр /2022.11.28/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар салбарын хүрээнд хийж буй ажлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн ажлын гүйцэтгэл 20%, Оюутолгойн далд уурхайн төслийн барилгын ажлын гүйцэтгэл 2022.11.01-ний өдрийн байдлаар  90%-тай байгаа бол, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл: Техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын тендерийг  2022.11.16-ны өдөр нээж үнэлгээг хийжээ.
ДЭЛХИЙД ДАНСТАЙ ЭРДЭМТЭН БАЛДАНГИЙН ПҮРЭВТОГТОХ Монгол Улсын уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан The Mongolian Mining Journal сэтгүүлээс эрхлэн бэлтгэж байгаа “Зууны алдартан” буландаа Техник, технологийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Балдангийн Пүрэвтогтохын хөргийг онцлон нийтэлж байна.
47 48 49 50 51 52 53