Шинэ мэдээ
Дэлхийн алтны нөөц 31 тонноор нэмэгдлээ
Төв банкуудын алтны эрэлт 2022 оноос үргэлжлэн өсөж, өнгөрсөн сард дэлхийн алтны нөөц 31 тонноор нэмэгдлээ гэж Дэлхийн Алтны Зөвлөл (ДАЗ) пүрэв гарагт мэдэгдэв.
Алтны нэг сарын худалдан авалт 16%-иар өссөн гэж Европ, Ойрхи Дорнод, Африкийг хариуцсан ахлах шинжээч Кришан Гопаул тэмдэглэв. Сүүлийн 10 сар дараалан төв банкууд 20-60 тонны хүрээнд алт худалдан авч байгаа бөгөөд өнгөрсөн сарын алтны худалдан авалт энэхүү хязгаарт нийцэж байна.
“Оюутолгой” дэлхийн ижил төстэй уурхайнуудтай харьцуулахад 3 дахин бага ус хэрэглэдэг
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер тэргүүтэй удирдлагын багийнхан гуравдугаар сарын 2-ны өдөр компанийнхаа 2022 үйл ажиллагааны тайланг танилцуулсан юм.
Оюутолгой ХХК-ийн Байгаль орчны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ууганбаяр, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн биелэлтийг Өмнөговь аймаг болон Ханбогд сумын Байгаль орчны газар, Говийн сав газрын захиргаа, Ханбогд сумын малчдын төлөөллөөс бүрдсэн комиссын шалгалтаар 93.4 хувийн үнэлгээ авсан.
Дэйрдрэ Лингенфэлдер: “Оюутолгой” компанийн гүний уурхайн олборлолт энэ сард эхэлнэ
“Оюутолгой” ХХК-ийн 2022 оны дөрөвдүгээр улирлын тайланг тус компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер болон удирдлагын багийн гишүүд өнөөдөр /2023.03.02/ танилцууллаа.
Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Оюутолгой” ХХК 2022 онд аюулгүй ажиллагааны хувьд өндөр үр дүнтэй ажилласан. Байгаль орчин, засаглалын чиглэлээр Ханбогд сумыг хөгжүүлэх “Ханбогдын хөгжлийн хурдасгуур” санг байгууллаа. Ингэснээр Ханбогд сумыг тогтвортой хөгжүүлэх суурь тавигдаж байна.
Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодыг чадавхжуулна
Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП-2) 2022-2023 онд “Мэргэжлийн холбоодын чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн холбоодын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний чанарыг дээшлүүлж, ажлын үр дүнд эергээр нөлөөлж, нэр хүндийг нь өсгөж, байгууллагын эрсдэлийг бууруулах зорилготой энэхүү төсөл хэрэгжсэнээр холбоонд харьяалагдах гишүүн байгууллага, мэргэжилтнүүдийн ажил эрхлэх, нарийн мэргэших, ур чадвараа өсгөх, дадлагажих, харилцаа холбоогоо сайжруулах боломжийг бүрдүүлж өгөх юм.
Их Британийн автомашин үйлдвэрлэгчид аажмаар цахилгаан машин руу шилжиж байна
Их Британийн олон мянган хэрэглэгч цахилгаан автомашин руу шилжсэнээр цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл 50% орчим өсч, автомашины үйлдвэрлэл өнгөрсөн сард бага зэрэг буурчээ.
Дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлыг үл харгалзан автомашины үйлдвэрлэл өнгөрсөн сард ердөө 0.3%-иар буурсан нь зах зээл тогтвортой байгаагийн илрэл хэмээн салбарынхан сайшааж байна.
Азийн эдийн засаг харилцан адилгүй сэргэж байна
Азийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын үйлдвэрлэгчид цар тахлын дараа тэс өөр хурдтай сэргэж байна.
Хятадын үйлдвэрлэл өнгөрсөн сард сүүлийн арав гаруй жилийн хугацааны хамгийн өндөр хурдтай өссөнийг албан ёсны тоо харуулж байна.
Харин Японд үйлдвэрлэл хоёрдугаар сард сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд байгаагүй хурдтай буурчээ. Ковидийн хязгаарлалтууд дэлхий даяар суларснаар компаниудын үйл ажиллагаа дахин сэргэж эхэлсэн ч цахилгааны үнээс ажилчдын цалин хүртэл бүх зүйлийн зардал нэмэгдэж байна.
Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт болно
Монголын залуучуудын холбоо, Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран гуравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Тогтвортой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг зохион байгуулна.
Ж.Ганбаатар: Уул уурхайн баялгийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэр байгуулах шаардлага бий
Засгийн газрын хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, УУХҮЯ-наас Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд гурван асуудал хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ.
Нэгдүгээрт, Засгийн газрын 193 дугаар тогтоолд өөрчлөлт орсон. Нүүрсийг гурван стандартаар гаргаж, тэндээс АМНАТ-ыг нэлээд өндөр үнээр тооцдог байсан бол нүүрсний стандартыг нэмэгдүүлсэн. Одоо экспортолж байгаа нүүрсний 99 хувь нь коксжих нүүрс. Тиймээс эрчим хүчний нүүрсээ яах вэ гэдэг асуудал тулгардаг.
Индонез олон арван жил түүхий эдийн экспортод түшиглэж ирсэн эдийн засгийн бодлогоо өөрчилнө
Никель металл худалдан авагчдын шаардлагаар Индонезид боловсруулах үйлдвэр байгуулахаар болсны дараа никелийн экспорт таван жилийн дотор арав дахин өссөн байна.
Зүүн Өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай тус улс зэсийн баяжмалаас загас агнуур хүртэл бүх төрлийн түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулж, өндөр хөгжилтэй улсуудтай эн зэрэгцэхийн тулд эдийн засгийн хөгжлийн энэхүү загварыг сонгож байна.
Хуурай замын боомт байгуулахад НҮБ-ын дэмжлэг хүслээ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.02.28/ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Хат. Армида Алисжабанатай уулзаж, хуурай боомт байгуулах, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар тохиролцлоо.
ШУТИС-ийн оюутнууд компьютерын иж бүрэн лабораторид мэргэжлийн 17 программ эзэмшинэ
Рио Тинто Монгол (РТМ), Оюу толгой (ОТ) компаниуд хамтран Геотехникийн оюутан, профессоруудад зориулсан компьютерын иж бүрэн лаборатори байгуулж Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-д хүлээлгэн өглөө. Энэ нь тус байгууллагуудын Гурван талт хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжиж буй 2.42 сая ам.долларын санхүүжилттэй хамтарсан төслийн нэг хэсэг юм.
“Жижиг” Тавантолгой ХК хувьцаа эзэмшигчдэдээ 144 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана
Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргажээ. Тус компани 2022 оны бизнес төлөвлөгөөндөө 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж тусгаж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөг ногдол ашиг болгон хуваарилахаар болж байна хэмээн Тавантолгой ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг мэдээлэв.
БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компанийн төлөөлөл Монголд ирлээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санаачлан Монгол Улсаас нүүрс импортлогч БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийг урьж “Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Нүүрсний биржийн үйл ажиллагааг танилцуулах, сурталчлах зорилго бүхий хэлэлцүүлэгт БНХАУ-ын нүүрс импортлогч 200 орчим компанийн төлөөлөл оролцжээ.
Боомтын сайдыг угтах хүлээлтүүд
Монгол Улсын боомтууд сайдтай боллоо. Өөрийн гэсэн яамгүй, байргүй, тэр бүү хэл төсөв ч үгүй энэ сайд хэр бүтээмжтэй ажилласнаас МАН-ыг УИХ-ын дараагийн сонгуульд унах, тэнцэх эсэхийг шүүх гол шалгуур болох болно.
Үлдсэн хугацаанд хэдэн ч төмөр зам ашиглалтад оруулж, хэдэн зуун их наядын хулгай илрүүлээд ч инфляц буурч, төгрөгийн ханш тогтворжоогүй бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сайн дүн авах нь юу л бол. Ямар ч том бүлэглэлтэй тэмцэж эхэлснээ зарлах бүрийд өөрийг нь огцруулж мэдэх тэмцэгчид үүдэн дээр нь тулж ирээд байгаа нь ердөө л хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш тэнгэрт хадаж, олдоц нь алт, нүүрс ухахаас ч хэцүү болж, эдийн засгийн хүндрэлийг өрх гэрүүд санхүү дээрээ шууд мэдэрч байгаатай холбоотой.
Л.Оюун-Эрдэнэ: 2023 онд Монгол Улсын эдийн засаг сэргэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалыг тэргүүлэн ажилласан хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар МҮОНРТ-ээр өчигдөр орой 21.30 цагт /2023.02.19/ дэлгэрэнгүй ярилцлага өглөө.