Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Гашуунсухайт боомтоор өдөрт 500 орчим машин нэвтэрч байна Монгол Улсын хилийн Гашуунсухайт боомтоор 2022 оны зургадугаар сарын 23-ны өдөр нүүрс тээврийн 478 автомашин, Ханги боомтоор 126 автомашин, Булган боомтоор 141 автомашин, Шивээхүрэн боомтоор 88 автомашин тус тус хил нэвтэрчээ.
Өмнөговь аймагт говийн бүсийн уул уурхайн чуулган эхэллээ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод өнөөдөр “Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулган эхэллээ. Тус чуулганд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн 20 орчим компани, тэдний туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд, төмөр зам, авто замын төсөл хэрэгжүүлэгчид оролцож байна. “Соёл, спорт цогцолбор”-ын Ёл танхимд зохион байгуулагдаж байгаа тус чуулганы эхний өдөр “Ил тод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд баримтлах төрийн бодлого, салбар хоорондын уялдаа, уул уурхайн салбар ба орон нутгийн хөгжил, хамтын ажиллагаа, техник технологи гэсэн сэдвүүдээр илтгэл тавигдаж, панел хэлэлцүүлэг өрнөнө. Чуулганыг нээж Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж үг хэлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд бөгөөд ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн дарга Г.Ёндон нарын мэндчилгээг дамжууллаа. 
Төв банк бодлогын хүүг нэг хувиар өсгөж 10% болгов Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны зургадугаар сарын 20, 22-ны ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 10%-д хүргэх шийдвэрийг гаргалаа. Гадаад хүчин зүйлс, геополитикийн сөрөг нөлөө үргэлжилж байгаагаас инфляцын хүлээлт нэмэгдэх, хилийн хязгаарлалтаас шалтгаалан нүүрсний экспорт буурч, гадаад зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор импорт нэмэгдэж, улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж байна. Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хангах, гадаад суурь хүү өсөж буй орчинд төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор бодлогын хүүг өсгөх шийдвэрийг гаргав.
Оюутолгой ордоос хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Ажлын хэсгийг байгуулав Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны зургадугаар сарын 22-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. -Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална. -Хилийн боомтуудад автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах, тээвэрлэлт хийх асуудлыг хил хамгаалах, улсын аюулгүй байдал, техникийн бэлэн байдлыг хангаж хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх Ажлын хэсгийг Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ахлуулан байгууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ
Газрын тосны хэлэлцээр хийх мэргэжлийн багтай болъё Газрын тосны хэлэлцээрийн үед Засгийн Газрын зүгээс анхаарах гол асуудлууд дунд хэлэлцээр хийх мэргэжлийн баг зайлшгүй шаардлагатайг “Газрын тос-2022” эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын үеэр илтгэгчид онцолж байв. Салбарын яам, агентлаг, аймаг орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд, газрын тосны мэргэжлийн ТББ-тай хамтран ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос-Өрөмдлөгийн салбар, Дорнод их сургууль, Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэг /МГТИН/-ээс хамтран зохион байгуулсан олон улсын онол практикийн энэхүү хуралд 13 илтгэл хэлэлцэж, Б.Болор, Х.Эрдэнэбулган нарын “Газрын тосны хэлэлцээрийн үед Засгийн газрын зүгээс анхаарах гол асуудлууд” илтгэл шилдэг  нь боллоо. Уг илтгэлд Монгол улсын газрын тосны салбарын хүний нөөцийг чадваржуулах, цаашид үндэсний газрын тосны корпораци бий болоход
Нүүрсний экспорт 7 сая тоннд хүрлээ Энэ сарын 10-16-нд авто замаар 4,075 чингэлэг, төмөр замаар 450 чингэлэг нийт оны эхнээс 6,862.1 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Өнгөрсөн 7 хоногт нийт 497.9 мянган тонн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 204.3%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Говийн бүсийн чуулганыг Даланзадгадад зохион байгуулна Монголын ОҮИТБС-ын уламжлал болсон говийн бүсийн ил тод байдлын чуулган "Өмнөговь аймаг ба говийн бүсийн уул уурхай, ил тод байдлын нэгдсэн чуулга, уулзалт" нэртэйгээр энэ сарын 23-24-нд Өмнөговь аймгийн Даланзадгадад зохион байгуулагдах гэж байна.
“Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэнд хөнгөлөлттэй үнээр бүртгүүлээрэй “Coal Mongolia” Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга, үзэсгэлэн нь жил ирэх бүр цар хүрээ нь өргөжин тэлж, олон улсад нэр хүнд нь өссөн Монголын нүүрсний салбарын хамгийн том олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн гэдгийг та бүхэн мэдэх билээ. Тус чуулга уулзалт нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, эрхзүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж олон улсын хэмжээнд Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор зохион байгуулагддаг.
Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл болон Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2022.06.17) өргөн мэдүүллээ.
Дэлхийн газрын тосны зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 2020 онд Коронавируст цар тахлын улмаас олон жилийн доод түвшинд хүрч, Брент төрлийн газрын тос 19 ам.доллар/ баррель хүрч буурсан. Цар тахлын улмаас улс орнууд дотооддоо хатуу хөл хорионы дэглэм тогтоож, газрын тосны хэрэглээ ихээхэн хэмжээгээр буурч, эрэлтээс үүдэн үнэ буурахад хүрсэн. Дэлхийн зах зээлийн газрын тосны үнийг тогтворжуулах зорилгоор ОПЕК ба ОПЕК-ийн өргөтгөсөн бүлэг 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг өдрийн хэрэглээний суурь хэмжээнээс 9.7 сая баррелиар бууруулсан бөгөөд хөл хорио, вакцины хөгжүүлэлт, дэлхийн эдийн засгийн сэргэлт, газрын тосны эрэлт, хэрэгцээний чиг хандлагаас хамаарч үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнээс хойш газрын тосны үнэ тасралтгүй өсч, сүүлийн хэдэн жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн буюу 2022 оны гуравдугаар сарын 8-ны өдөр 127 ам.доллар/баррель давжээ. 
“Өнөөдрийн шинжилгээ 2022” уулзалт, хэлэлцүүлэг боллоо Геологийн Төв Лаборатори ТӨҮГ (ГТЛ) 1957 онд байгуулагдсан бөгөөд энэ жил 65 жилийн ойгоо тэмдэглэж байна. Эрдэнэсийн нууцыг тайлсан 65 жилийн хугацаанд тус лаборатори Монгол орны нутаг дэвсгэрт хийгдэж байгаа геологийн зураглал, ерөнхий эрэл, хайгуулын ажлын лабораторийн цогц шинжилгээ, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналт, гаалийн хяналтын шинжилгээг гүйцэтгэсээр ирсэн юм.  Олон улсын стандартад  нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинжилгээний баталгаат үр дүнгээр харилцагчиддаа үйлчилдэг ГТЛ нь 65 жилийн ойн тэмдэглэлт жилийн хүрээндээ олон чухал арга хэмжээг төлөвлөжээ. Үүний нэг болох “Өнөөдрийн шинжилгээ -2022” уулзалт хэлэлцүүлгийг Үндэсний Геологийн Албаны хурлын танхимд зохион байгууллаа.
Оюутолгойн далд уурхайн анхны хүдэр буулгуурын тэсэлгээг хийв "Оюутолгой"-н хяналтын багцыг эзэмшдэг "Туркойз Хилл Ресурс" компани Хойд Хюго далд уурхайн анхны хүдэр буулгуурын тэсэлгээг энэ сарын 17-ны өдөр хийхээр болсныг мэдээлсэн. Энэ дагуу тэсэлгээг өнөөдөр амжилттай хийсэн байна. Хүдэр буулгуурын (the first drawbell) тэсэлгээг өмнө нь энэ оны гуравдугаар улиралд хийхээр тооцоолж байсан нь ийнхүү хугацаанаасаа өмнө биелж байна.
Зэсийн ханш сүүлийн арван сарын доод түвшинд хүрэв Нью-Йоркийн түүхий эдийн биржид нэг тонн зэсийн ханш 8888 ам.долларт хүрсэн нь өмнөх оны наймдугаар сараас хойших доод хэмжээ (2022.06.16) боллоо. Ийнхүү буурсан нь инфляцаас үүдэлтэйгээр АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.75%-иар буюу сүүлийн 28 жилд байгаагүй огцом дүнгээр нэмэгдүүлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Томоохон эдийн засагтай хөгжингүй улс орнуудын төв банкууд ч дээрхтэй адилаар мөнгөний хатуу бодлого явуулж буй нь металын эрэлтийг бууруулах эрсдэлтэйг эдийн засагчид анхааруулав.
Олборлох салбараас улсын төсөвт 1.16 их наяд тэрбум төгрөг төвлөрүүлэв Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар 5.27 орчим их наяд төгрөг болсноос Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.19 орчим их наяд тэрбум төгрөг байна. Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний 4 сарын байдлаар улсын төсөвт 1,161.4 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ.
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.75%-иар огцом нэмэгдүүлэв АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0.75%-иар нэмэгдүүлж буйгаа (2022.06.15) зарлалаа. Энэ нь бодлогын хүүг 1994 оноос хойших хамгийн өндөр дүнгээр нэмэгдүүлсэн хэрэг болж байна. Ингэснээр АНУ-ын төв банкны бодлогын хүүгийн хэмжээ 1.5-1.75%-д хүрч байна. Энэ оны эцэс гэхэд тус улсын төв банкны бодлогын хүү 3.4%-д, улмаар ирэх оны хавар гэхэд 3.8%-д хүрэхээр байгааг тус банк төсөөлж байна. Гэхдээ бодлогын хүү ирэх оны эцэс гэхэд эргээд буурч 3.4%, 2024 оны эцэс гэхэд 3.1%-д хүрэх болов уу гэж үзжээ.
“MONGOLIA MINING 2022” ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭНГ 9 САРЫН 21-23-НД ЗОХИОН БАЙГУУЛНА “Mongolia Mining” Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 11 дэхь удаагийн арга хэмжээ 2022 оны 09 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд гурван өдрийн турш “Буянт-Ухаа” Спорт ордонд зохион байгуулагдана. Энэ удаагийн үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг 3 өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдана. Жилээс жилд өргөжин тэлж ирсэн уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ, өнөө жил урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй болох юм.
Ж.Золжаргал: Нүүрсний экспортыг энэ жил 30 сая тоннд хүргэх боломжтой "Монгол Нүүрс Ассоциаци"-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал Монголын нүүрсний экспортын төлөв байдал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр энэ онд “Монголын нүүрсний экспорт гуч гаруй сая тоннд хүрэх боломж бийг тодотгосон. Хэдийгээр манай улсад экспортын ердөө зургаахан сарын хугацаа үлдээд байгаа ч хил гаалийн нөхцөлийг нааштайгаар шийдвэрлэж чадвал ийм боломж байгааг тэрбээр уламжилсан юм. Шивээхүрэн боомтын тээвэрлэлт сэргэсэн үед энэхүү зорилт биелэх боломж бий. Гэхдээ үүний тулд манай улс он дуустал сард дунджаар 3.5 сая тонн нүүрс экспортлох шаардлагатай болоод байгаа юм.
Монгол орны метан хийн баялгийг үнэллээ Ногоон эрчим хүч дэлхийн тренд болоод байгаа өнөө үед манай улс “Монгол Улсын нүүрсний давхаргын метан хийн хэтийн төлөвийн үнэлгээ”судалгааны үр дүнг өнөөдөр “Туушин” зочид буудлын хурлын танхимд танилцууллаа. Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр” болох АМЕП-2 хөтөлбөрийн хүрээнд АМГТГ-ын санаачлагаар Үндэсний геологийн алба, Монгол Улсын Их сургууль, Австралийн “Сайпер” зөвлөх компани хамтран зургаан сарын турш метан хийн нөөцийн судалгааг хийжээ.
AИ92 шатахууны импортын үнэ буурч, дизелийнх өсөв Нефтийн бүтээгдэхүүнийг дотор нь ангилж үзвэл, эхний таван сард манай улсын АИ92 шатахууны импортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 77%-иар өссөн байна. Уг төрлийн шатахууны импортын (нэгжийн) үнийн дүн тонн тутамд өнгөрсөн тавдугаар сард дунджаар 823.9 ам.долларт хүрчээ. Энэ нь дөрөвдүгээр сарын дундаж үнээс 8 орчим хувиар буурсан байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам "Роснефть"-тэй үнэ тогтворжуулах гэрээ байгуулснаар зургадугаар сар дуустал импортын үнийг 840 ам.долларт барихаар болсон.
УУХҮЯ Чилийн Уул уурхайн яамтай харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Вилли Крачтай уулзаж, хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн технологи судлах, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож баяжмал боловсруулах үйлдвэрийн талаар товч танилцуулав. Энэ үеэр “Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Бүгд Найрамдах Чили Улсын Уул уурхайн яамтай харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийг байгууллаа.
57 58 59 60 61 62 63