Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Эдийн засгийн чуулган 7-8-ны өдрүүдэд болно “Монголын эдийн засгийн чуулган 2022” нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд гуравдугаар сарын 21-30-нд “Төрийн бүтээмжийн сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Боомтын сэргэлт, Хот хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт” гэсэн зургаан сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэгээ зохион байгуулсан. Эдгээр хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг ирэх сарын 7, 8-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдах “Эдийн засгийн чуулган”-ы үндсэн хэлэлцүүлэг дээр танилцуулж бодлогын шийдвэрүүдэд тусгах юм.
МУУҮА-ийн Бүх гишүүдийн хурлаар шинэ Гүйцэтгэх захирлаа сонгов Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн (МУУҮА) 2022 оны Бүх гишүүдийн хурал өнөөдөр боллоо. Жилд нэг удаа хуралддаг тус хурал өнгөрсөн хоёр жил “Ковид” цар тахлын улмаас завсарлаад байсан юм. Энэ удаагийн Бүх гишүүдийн хурлаар ассоциацийн 2021 оны ажлын тайлан, энэ жилийн шинэ төлөвлөгөөгөө хэлэлцэн дүрэмдээ өөрчлөлт оруулжээ. Дүрмийн өөрчлөлтөөр хэд хэдэн шинэлэг зүйлүүд тусгагдсан гэдгийг ассоциацийн төлөөллүүд хэлж байна.
Build Mongolia 2022: Ханган нийлүүлэгчдийн хувьд маш том сурталчилгаа, борлуулалтын шинэ суваг нээх давуу талтай үзэсгэлэн “Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага “Бадрангуй Орших Групп ХХК”-ийн гүйцэтгэх захирал У.Базарсадтай ярилцлаа.
Засгийн газар: Ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх тогтолцоог бүх талаар дэмжинэ Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, амлалт үүрэг хүлээхийн зэрэгцээ энэ хүрээнд олон улсын байгууллагууд, өндөр хөгжилтэй орнууд, хувийн хэвшлийн салбаруудтай нягт хамтран ажиллах боломж бүрдээд байгааг Ерөнхий сайд онцоллоо. Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тогтвортой, ногоон хөгжлийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, Ногоон санхүүжилт, Ногоон тогтвортой зээл, Ногоон тогтвортой бонд, Ногоон даатгал, Ногоон финтек зэрэг санхүүжилтийн арга хэрэгслүүдийг Монгол Улсад амжилттай нутагшуулахыг бүх талаар дэмжинэ.
УУХҮЯ: Шатахууны импортын үнэ гуравдугаар сард 13%-иар өсөв ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны хил үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг бөгөөд хоёрдугаар сарын газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор “Роснефть” компанийн гуравдугаар сарын хил үнэ өмнөх сараас нэмэгдэж ирсэн. Тодруулбал, автобензины хил үнэ төрөл тус бүрдээ өмнөх сараас тонн нь 109 ам.доллароор өсчээ.
ЗТХЯ: Энэ тохиолдлыг осол гэж үзэхгүй, гологдол гэж тооцно Зам, тээврийн хөгжлийн яам болон Улаанбаатар төмөр зам ХНН-ийн холбогдох албаныхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд “2022 оны гуравдугаар сарын 27-ны 19:40 цагт Цогтцэций өртөөнд аж ахуйн ажил хийж байсан галт тэрэгний нэг вагоны дугуй замаас гарсан. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим мэдээлэл буруу ойлголт төрүүлээд байна. Жишээлбэл, вагоны зураг нь 2018 онынх байгаа юм. Өчигдөр болсон энэ тохиолдлыг осол гэж үзэх боломжгүй. Төмөр замын мэргэжлийн хэллэгээр энэ тохиолдол нь осол биш гологдол гэсэн ангилалд багтана” хэмээн хэллээ.
О. Батнайрамдал: Газрын ховор элементийн хэрэглээ 6-7 дахин нэмэгдэх хандлагатай Ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний хувьсгал хийгдсэнээр зэсийн хэрэглээ 2-3 дахин өсч, газрын ховор элементийн хэрэглээ 6-7 дахин нэмэгдэх хандлагатай бол гангийн хэрэглээ 2050 онд 1.5 дахин өсөх төлөвтэй байна. Иймд дээрх эрэлт, хэрэгцээнд суурилсан түүхий эдийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээн гадаад зах зээлд ил тод, нээлттэй зарчмаар худалдан борлуулах нь Монгол Улсын эдийн засагт чухал нөлөөтэй” байх судалгааг танилцуулав.
Эрдэс баялгийн салбарын зүүн бүсийн хэлэлцүүлэг Сүхбаатар аймагт эхэллээ Хэлэлцүүлгийг УУХҮЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Канадын MERIT төсөл, АМГТГ хамтран зохион байгуулж буй бөгөөд Дорнод, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн Тамгын газар, Аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын байгууллага болон Уул уурхайн компаниуд оролцож байна.
Хийн хоолой ба хоёр хөршийн хаялга  Манай өмнөд хөрш БНХАУ Өвлийн олимпийн XXIV наадмыг амжилттай зохион байгуулж, өвөл, зуны олимпийн наадмыг зохион явуулсан анхны хотоор олимпизмын түүхэнд нэрээ үлдээлээ. АНУ тэргүүтэй барууны зарим орны зүгээс дипломат бойкот үзүүлэн албаны төлөөлөгчдөө илгээгээгүй ч 20 гаруй улсын төрийн тэргүүн, Ерөнхий сайд Бээжин хотын “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэт зочдын суудлаас минимал гэж тодорхойлж болох нээлтийг тольдлоо.  Хятад улсын том амбиц болсон “Нэг бүс, нэг зам” санаачилгад нэгдэн эх газрын Хятадын хөрөнгө оруулалтын үр шимийг хүртэж буй орны тэргүүн нар гадаадын хүндэт зочдын индрийг зонхилон дүүргэлээ. 
"Голомт алтны форум" гурав дахь жилдээ боллоо "Голомт алтны форум" арга хэмжээг Голомт банкнаас гурав дахь жилдээ (2022.03.25) зохион байгуулллаа. Голомт банк өмнө нь "Алт - 2" хөтөлбөрийн хүрээнд алтны салбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, компаниудыг дэмжсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй үзүүлж ирсэн бөгөөд энэ удаа үүнээс гадна уул уурхайн салбарт тоног төхөөрөмж нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийг хамруулж буйгаараа онцлог боллоо.
"Монголын геологи, хайгуул 2022" хурал болно Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбооны санаачилгаар 2009 оноос зохион байгуулж ирсэн "Монголын геологи, хайгуул 2022" XII чуулга уулзалт, үзэсгэлэн 2022 оны тавдугаар сарын 04-05-нд Корпорэйт конвеншн төвд зохион байгуулагдана.
Аж үйлдвэржилтийг сэргээх арга хэмжээний хүрээнд 13 төсөл хэрэгжүүлнэ “Монгол Улсын эдийн засгийн чуулган 2022”-ыг угтсан Аж үйлдвэржилтийн сэргэлт урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон салбарт баримтлах бодлого, хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлага нь дэлхийн хүн амын хэрэглээнд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Иймд цахилгаан машин, батарей, сэргээгдэх эрчим хүч, хот байгуулалт, дэд бүтцэд ашиглагддаг түүхий эдийг боловсруулж экспортод гаргаснаар нэмүү өртөг шингээх, ажлын байрыг нэмэгдүүлэх улмаар эдийн засгийн суурийг тэлэх чухал ач холбогдолтойг онцолсон.
Төв банк бодлогын хүүгээ 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж 9%-д хүргэв Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны гуравдугаар сарын 23, 24-ний ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөвийг хэлэлцэн бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 9.0%-д хүргэх шийдвэр гаргалаа. Олон улсын харилцааны нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом өсөж, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлэх, БНХАУ-ын ковидын эсрэг бодлоготой холбоотойгоор үйлдвэрлэлийн орцын нийлүүлэлт хязгаарлагдаж байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулах нөлөөг 2022 онд үзүүлэхээр байна.
"Алтанширээт аж үйлдвэрийн парк" төсөл болон "Эрдэнэс Тавантолгой" хамтран ажиллах санамж бичиг үзэглэв "Эрдэнэс Тавантолгой" ХК болон "Алтанширээт аж үйлдвэрийн парк" төслийн хамтран ажиллах санамж бичгийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг "Болдтөмөр Ерөө гол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Чулуунхүү нар байгууллаа.
Г.Ёндон: Жил бүр хайгуулын 400-500 тусгай зөвшөөрөл олгоно Энэ онд хайгуулын 400 тусгай зөвшөөрөл олгоно. Мөн ирэх онд 400, 2024 онд 500 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно. Ингэхдээ tender.gov.mn-ээр дамжуулан, цахимаар сонгон шалгаруулалт явуулна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь гүйцэтгэхээ илэрхийлэв Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани төсөл хэрэгжүүлэх явцад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын хил дээр гацсан асуудлыг яаралтай шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлээд, дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхэд үнийн өсөлт тулгамдсан асуудал болж байгаа учраас хоёр талаас нэгдсэн үнийн дүнд тохиролцох шаардлагатай байгааг уламжиллаа. Мөн хэдийгээр тээвэр ложистик, үнийн өсөлт зэрэг хоёр талаас шалтгаалахгүй хүчин зүйлс хүндрэл дагуулж байгаа ч цаг хугацаа алдалгүй төслийг гүйцэтгэж, дуусгахаа илэрхийллээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс олборлолт, тээвэрлэлтийг ирэх сараас эхлүүлнэ Экспортын тухайд урд хөрш бараа бүтээгдэхүүнийг нэлээд хязгаартайгаар импортлон авч байна. Нүүрсний тухайд уурхай дээрээс ачилт хийхгүй байгаа тул манай улсын төсөвт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого төлөвлөгөөний дагуу хийгдэхгүй байна. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд 280 тэрбум төгрөгийг банкуудаас зээл авч улсын төсөвт төлөх ёстой болж байна. Яг уурхай дээрээсээ олборлолт, тээвэрлэлтээ хийх нь хамгийн чухал. Дөрөвдүгээр сарын 1-нээс “Эрдэнэс Тавантолгой”-н олборлолт, уртын тээврийг эхлүүлэх тухай шийдвэр өнөөдөр гарлаа.
Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 300 болгоно Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нүүрсний татан авалтыг өдөрт 300 тээврийн хэрэгсэл болгож нэмэгдүүлэхээ БНХАУ-ын талаас илэрхийлсэн бөгөөд тус улсад халдварын тархалт хумигдвал үүнээс ч нэмэгдүүлэх боломжтой гэжээ. Гашуунсухайт хилийн боомтын тухайд ийнхүү нүүрс тээвэрлэлт тогтворжиж байгаа ч хүн хүч, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх шаардлага тулгамдаж буйг Боомтын зөвлөлөөс уламжлав.
УУХҮЯ: Шатахууны нөөц хэвийн байна Энэ сарын 17-ны байдлаар улсын хэмжээнд нийт 166,032 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,886 тонн, АИ-92 автобензин 58,720 тонн, АИ-95 автобензин 3,332 тонн, дизель түлш 99,039 тонн байна. Тодруулбал АИ-92 автобензиний 44 хоногийн, АИ-95 автобензиний 40, А-80 автобензиний 71, дизелийн 33, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 83,452 тонн буюу АИ-92 автобензиний 36 хоногийн, АИ-95 автобензиний 30 хоногийн, дизелийн 39 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Манай улс он гарсаар нийт 374.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
 Уул уурхайн салбар дахь 1195 тусгай зөвшөөрөл эзэмшигчид сүүлийн 5 жилд ОҮИТБС-ын тайлан гаргаагүй байна Монголын ОҮИТБС-ын цахим тайлагналын системд 2006 оноос хойш нийт 2,884 аж ахуйн нэгжийн 12,542 тайлан бий. Энэхүү нээлттэй мэдээллийн сангаас тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, олборлолт, бүх төрлийн татвар хураамж, эцсийн өмчлөгч, хандив дэмжлэг, ажилчдын мэдээлэл, орон нутгийн газар, ус ашиглалтын болон бусад  мэдээллийг компани нэг бүрээр авах боломжтой юм. Гэвч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны гэрээлэгчдээс 2016-2020 онд ямар нэг байдлаар ОҮИТБС тайлангаа гаргаагүй, олон нийтэд ил тод болгоогүй аж ахуйн нэгжүүдийн тоо 1,195 байгаа бөгөөд тэдгээрийн эзэмшилд 1,636 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Бараг 40 орчим хувь нь гурав ба түүнээс дээш жил дараалан ОҮИТБС-ын тайлан огт гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хуульд тусгагдсан ил тод байх заалтыг дагаж мөрддөггүй байна.   
65 66 67 68 69 70 71