Шинэ мэдээ
“Сауд Гоби Коэл Транс”-ийн үйл ажиллагааг зогсоолоо
Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-ны өдөр шуурхай хуралдаан зарлаж, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй Өмнөговь аймаг дахь Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс”-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн юм.
“ЭМ ЭЛ Цахиурт Овоо” компани хорголжин төмрийн үйлдвэр байгуулна
Сингапурын хөрөнгө оруулалттай “ЭМ ЭЛ Цахиурт Овоо” ХХК нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг дэвсгэрт төмрийн хүдрийн Цахиуртын овоо уурхайд үйл ажиллагаа явуулж байна. Эл уурхай нь 90 гаруй сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Одоо уурхайдаа түшиглэн жилд 300 мянган тонн хорголжин төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж эхэлсэн бөгөөд 2019 оны эцэс гэхэд барилгын ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Ингэснээр компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, уурхайн нөөцөө бүрэн дүүрэн ашиглана гэж гэж үзэж буй.
Бусад дагалдах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх ажлаа эхэлж, зураг төслөө боловсруулж байгаа тухай “ЭМ ЭЛ Цахиурт Овоо” ХХК-ийн төлөөлөл Сүхбаатар аймагт болсон бүс нутгийн хамтын ажиллагааны 6 талт хэлэлцээрийн үеэр танилцууллаа.
Хятадын төмрийн хүдрийн импорт 21%-иар өсчээ
Хятад улс долдугаар сард 91.02 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх сарынхаас 21%-иар өсчээ. Энэ нь он гарснаас хойших хамгийн өндөр хэмжээнд тооцогдож буйг тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 590.08 сая тонн төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.9%-иар буурчээ. Өнгөрсөн долоо хоногт Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ буурч 1 тонн нь 689 юань буюу 97.72 ам.доллар хүрсэн байна.
Glencore: Зэс-кобальтын Мутанда ордын уурхайг хаана
Швейцарийн “Glencore” компани нь Конго улсад хэрэгжүүлж буй зэс-кобальтын Мутанда орд дахь уурхайн олборлолтын үйл ажиллагаагаа зогсоож, хаах болсноо мэдэгджээ. Энэхүү уурхайн үйл ажиллагаа урт хугацааны хувьд эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж төслийг хэрэгжүүлэгч компанийн зүгээс үзэж байна. Дэлхийн түүхий эдийн зах зээл дээр кобальтын үнэ буурч, олборлолтын зардал өсөхийн сацуу Конго улсын Засгийн газраас уул уурхайн салбарын татвар хураамжаа нэмэгдүүлсэн нь Мутанда ордын уурхайг хаах гол шалтгаан болсныг “Glencore” компани тайлбарлажээ.
Coal Mongolia -2019: “Өрсөлдөөнд манлайлъя”
9 дэх удаагийн “Coal Mongolia -2019” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар “Монгол Нүүрс Ассоциаци” ажиллаж байна. Тус арга хэмжээ нь 9-р сарын 5-6 өдрүүдэд, Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдах бөгөөд хамтран зохион байгуулагчаар БНХАУ-ын Нүүрсний Тээвэр, Худалдааны Ассоциаци, мөн БНХАУ-ын нүүрсний зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний Түдэй Тинк Танк Энержи, Юмэй Инфо зэрэг компаниуд ажиллаж байна.
Ц.Мөнхнасан: Засгийн газраас хайгуул хийх саналууд ирдэг ч бид зөвшөөрдөггүй
Уул уурхайгүй аймаг болох зорилтыг Архангай аймаг тавьжээ. Энэ талаар тус аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасантай ярилцлаа.
Уул уурхайн чиглэлээр аймаг ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын түвшинд Архангай аймаг уул уурхайгүй хөгжих ёстой гэсэн бодлого барьдаг. Боломж бүрэн бий. Хэрэглэгчээс үйлдвэрлэгч аймаг болох зорилго тавин ажиллаж байна. Уул уурхайгүй аймаг болох асуудал 2015 онд “Урт нэртэй” хуульд өөрчлөлт орсноор эхэлсэн. Тиймээс аль болох энэ асуудлыг хурдан дуусгаж, уул уурхайгаас салах зорилттой ажиллаж байна. Манай аймаг бол аялал жуулчлал, мал аж ахуй, үйлдвэрлэлээр хөгжих бүрэн боломжтой. Засгийн газраас хайгуул хийх саналууд ирдэг ч, бид зөвшөөрөл өгдөггүй. Иргэдийг ажилтай орлоготой болгох тал дээр “Өрх бүр үйлдвэрлэгч” хөтөлбөрийн хүрээнд болон бусад олон ажил хийж байна. Тэгэхээр аймаг уул уурхайгүйгээр ажиллаж, амьдрах олон боломж бий.
Хятадад нүүрсний томоохон ложистик, бааз байгуулж эхэлжээ
Хятадын Шандун мужид коксжих нүүрс нөөцлөх, хуваарилах анхны томоохон бааз байгуулах шав тавьжээ. Энэхүү баазыг коксжих нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус улсын 6 компани хөрөнгө оруулж хамтран байгуулж байна. Тэдгээрийн дотор Шанси мужид коксжих нүүрсний олборлолт явуулдаг “Синмин”, төмөрлөгийн үйлдвэрлэлийн “Шэнлун” корпораци багтаж байгаа юм.
Чанаргүй зээлийн жагсаалтыг уул уурхай тэргүүлсээр байх уу?
Монгол Улсын эдийн засаг таамагласнаас өндөр өсөлттэй буюу 8.6%-д хүрээд байна. 2019 онд өсөлт 6.7%-тай байх болов уу гэсэн Азийн хөгжлийн банк тэргүүтэй судалгааны байгууллагуудын таамгийг давж, эрх баригчдын санаа зовнил ч багасчээ. Эдийн засаг өсч байгаа нь мэдээж сайн мэдээ. Гэхдээ өсөлт бууралт болгон нь өнөө “муу нэртэй, луу данстай” уул уурхайн салбараас шалтгаалж байдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрдөг. Уул уурхайгүй бол Монгол Улс хөгжихгүй гэж дээр дооргүй ярьдаг ч хөрөнгө оруулалтгүйгээр өргөжин тэлэхгүй нь хэнд ч тодорхой.
Тэрхүү хөрөнгө оруулалт нь ихэнхдээ банк санхүүгийн байгууллагуудаас олгосон зээл байдгийг нуух юун. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулалтаас өндөр хамааралтай манай улсын хувьд банк санхүүгийн байгууллагын зээл болон чанаргүй зээлийн хэмжээ уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарт өндөр төвлөрөлттэй байна. Уул уурхайн салбар энэ бүхнийг түүчээлж явааг Та графикаас түвэггүй харж болно.
Технологийн төлөөх худалдааны “дайн”
Дэлхийн банкны улирал тутмын “Global Economic Prospects” тайлангийн зургаадугаар сарын дугаарт дэлхийн эдийн засгийн өсөлт 2019 онд 2.6%, 2020 онд 2.7%, 2021 онд 2.8%-д хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлжээ. Өнгөрсөн оны 3%-ийн өсөлтөөс саарна гэсэн таамаглалаа энэ онд хоёр дахь удаагаа шинэчлэн бууруулж буй нь энэ. Үүнээс өмнө Олон улсын Валютын сангаас (ОУВС) эдийн засгийн 3.5%-ийн өсөлтийн таамаглалаа эргэн харахад хүрч 3.3% болгож бууруулсан юм.
Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлыг ирэх сараас үргэлжлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (07.24) Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 208.5 км төмөр замын барилгын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс үргэлжлүүлж 2021 онд ашиглалтад оруулахаар шийдвэрлэв.
Төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгож, суурь бүтэц, барих, ашиглахад шаардагдах хөрөнгийг тухай бүр техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлж байхаар шийдвэрлэв.
Мөн инженерийн байгууламж, эрчим хүч, усан хангамж, өртөө, зөрлөгийн болон дохиолол холбоо, бусад барилга байгууламж барихад шаардагдах зөвшөөрлийг тухай бүр нь шуурхай олгож байхыг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт үүрэг болгов.
Дэвид Спрул: Хөрөнгө оруулагчид тодорхой, тогтвортой байдлыг юу юунаас илүү хүсч байна
Монгол, Канад улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын талаар Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрултэй MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.
Канад, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Дугуй ширээний уулзалтын VIII хуралдаан зургадугаар сарын 4-нд Улаанбаатар хотноо боллоо. Энэ талаар ярилцлагаа эхлэе. Хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ямар чухал шийдвэрүүд гарсан бэ?
Бид энэ хурлыг хоёр жил тутамд зохион байгуулдаг. Хоёр орон нийтлэг зорилтуудыг тодорхойлохын тулд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийг бүхэлд нь авч хэлэлцлээ. Хамтын ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх асуудлаар санал солилцсон юм. Уулзалт амжилттай болсон гэдгийг хэлэх нь зүйтэй.
“Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах”зөвлөхийг сонгон шалгаруулна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх санал ирүүлж буй этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ба зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
“Эрдэнэс Монгол”-ын “барьцгүй өсөлт” нь монголчуудад өгөөжтэй юу?
“Эрдэнэс Монгол” бол Монгол Улсын хамгийн том төрийн өмчит уул уурхайн компани. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тус компани стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийг төлөөлөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг удирдах, уул уурхайн салбарыг хувийн хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг зорилготой ажиллаж ирсэн. Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компани Монгол Улсын эрдэс баялгийн үйлдвэрлэлийн арав орчим хувийг хянадаг. Үүнд Тавантолгойн нүүрсний уурхай, Оюутолгойн зэсийн уурхай гол үүрэгтэй бөгөөд цаашид уран, алт зэрэг бусад эрдэс баялгийг ашиглахаар судалж байгаа юм.
“Рио Тинто”: Далд уурхайн зардал 1.9 хүртэлх тэрбум доллараар нэмэгдэнэ
Оюутолгой төслийг удирдан хэрэгжүүлж буй “Рио Тинто” групп далд уурхайг ашиглалтад оруулах хугацаа 2022 оны тавдугаар сараас 2023 оны дунд үеийн хооронд болсон тухай өнөөдөр мэдэгдлээ. Энэ нь анх тооцоолж байснаас 16-30 сараар хойшлуулж байна гэсэн үг. Уг шалтгаан нь уул хөрсний нөхцөл ихээхэн хүндрэлтэй байгаагаас үүдэлтэй гэж тайлбарлажээ. Гэхдээ төслийн ашиглалтад орох хугацаа, зардлын талаарх эцсийн тооцооллыг ирэх оны хоёрдугаар хагаст гаргах юм байна. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.доллараас давж 6.5 -7.2 тэрбум ам.долларт хэлбэлзэх бөгөөд өргөтгөл шатны төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж мэдэгдэв.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын учир юу вэ?
Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэсэн монголчуудын халуун мэтгэлцээн нарлаг зуны аагим халуун өдрүүдэд хөвөрч байна. УИХ-ын Тамгын газрын ажилтнууд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлаа зургаадугаар сарын 25-наас эхлүүлсэнээ зарлав. Хууль тогтоох байгууллагын эрхэм гишүүд ч тойрогтоо ажиллан, олон нийтийн санаа бодлыг сонсож, төслийн талаар амаа цангатал ярьж буй. 2020 оны долдугаар сарын 1-ний 12.00 цагаас эхлэн улс даяар мөрдөх цаг хугацааны товтой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд юу тусгагдсан бэ гэдэг мэдээж олны анхаарал татсан сэдэв. УИХ-д олонхийн суудалтай МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан улс төрийн амлалтуудын нэг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Өмнө нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах оролдлого хэдэнтээ гарч байсан ч янз бүрийн шалтгаанаар “бүтэлгүйтэж” байсан билээ.
Метан хийн эрин зуун айсуй
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Австралийн “Golden Horde” компани Таван толгой ордод метаны нөөцийн судалгаа хийсэн байдаг. Урьдчилсан таамгаар зөвхөн нүүрсээр зогсохгүй метан хийн нөөц арвин байх магадлалтайг тогтоосон юм. Тэдний судалгаагаар Тавантолгой уурхай дахь метан хийн агуулгын хэмжээ, хийн чанарын үзүүлэлт “маш сайн” гэж гарчээ. Тиймээс Тавантолгойн бүлэг орд тэр чигээрээ метан хийн асар их хэмжээний нөөцтэй байх магадлалтайг судлаачид тооцоолж байна.
“Нуклер Энержи Монголиа” компани ураны хайгуулын үйл ажиллагаагаа сэргээх үү?
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ЗДТГ-т “Нуклер Энержи Монголиа” ХХК-иас хоёр удаа бичиг ирүүлжээ. Хамгийн сүүлд, сумын Засаг дарга болон Байгаль орчны улсын байцаагчид доорх бичгийг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд ирүүлсэн байна. Уг бичгийн хариуд сумын Өндөр-Улаан сумын Засаг дарга доорх албан бичгийг дөрөвдүгээр сарын 22-нд өгчээ. “Нуклер Энержи Монголиа” ХХК-иас ирүүлсэн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”- г аймгийн БОАЖГ-ын дарга мөн батлаагүй байна.Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумдын удирдлагууд тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байдгийг сумын Засаг дарга Б.Эрдэнэхүү онцолж буй. Аймгийн БОАЖГ-аас мөн ямар нэгэн зөвшөөрөл өгөхгүй гэж тэрээр хэлж байна.
“Петро Чайна Дачин Тамсаг” ХХК 100 километр замыг хатуу хучилттай болгоно
Хоёр сарын өмнө тээвэрлэлтийн замыг хучих боломжгүй хэмээн хэлэлцээрийн үеэр мэдэгдэж байсан “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-тай Сүхбаатар аймгийн удирдлагууд цөөнгүй удаагийн уулзалт хийснээр 100 км замыг хатуу хучилттай болгох тохиролцоонд хүрчээ. Зам хучих ажлыг 2020-2022 онд багтаан гүйцэтгэхээр болсон байна. Тус компанийн тээвэрлэлт хийдэг замын 100 километр нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг юм.