Компанийн мэдээлэл
“Петро Матад”-ын хувьцааны ханш 20-иод хувиар уналаа
Лондонгийн хөрөнгийн биржийн AIM зах зээл дээр бүртгэлтэй “Петро Матад лимитед” /LON:MATD/ компанийн хувьцааны ханш сүүлийн хоёр өдөр огцом унаж байна. “Петро Матад лимитед” нь Монголд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг “Петро Матад” компанийн толгой компани юм.
Професи нүүрсний худалдааны гэрээ байгуулав
“Професи Коул” компани “Чандгана” нүүрсний төслийнхөө дэргэд 600 МВт-ын цахилгаан станц байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Тус компани мөн Сэлэнгэ аймгийн Түшиг суманд орших “Улаан-Овоо” нүүрсний ордынхоо олборлолтын үйл ажиллагааг 2010 оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн юм. Компани “Улаан-Овоо” ордын нүүрсийг дотоодын зах зээлд нийлүүлэхэд илүү анхаарч эхэлжээ.
Алтайн хүдэр 300 сая ам.долларын IPO хийнэ
Монголын төмрийн хүдэр гол экспортлогчдын нэг “Алтайн хүдэр” компани энэ оны дөрөвдүгээр улиралд Хонконгийн биржид 300 сая ам.долларын IPO хийхээр төлөвлөөд байна. Тус компани нь Говь-Алтай аймгийн Цээл суманд 71.7 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй гэж урьдчилсан байдлаар тогтоогоод буй “Таян нуур” ордод үйл ажиллагаа явуулдаг юм. Гэхдээ нөөцийн хэмжээг компанийн зүгээс албан ёсоор мэдээлээгүй байгаа юм.
Оюутолгойн гэрээ Монголчуудад ашигтай, сайн гэрээ болсон
Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Камерон МакРей өмнийн говьд хэрэгжүүлж буй төслийнхөө явц, цаашид хийгдэх томоохон ажлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр “Оюутолгой төсөл Монгол улсын эдийн засагт олон арван жилээр үр ашгаа өгөх том төсөл.
Siemens өндөр технологи, чанартай бүтээгдэхүүн танилцуулна
Future Mongolia олон улсын үзэсгэлэн яармагт оролцож буй томоохон компаниудын төлөөллийг танилцуулж байна. Энэ удаад инженеринг технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Siemens компанийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал Ж.Бадамдоржтой ярилцлаа.
“Чалко”-гийн дараагийн нүүдэл “Винсвэй”-г чиглэв
Хятадын төрийн өмчийн компани “Чалко” энэ сарын эхээр Монгол дахь 700 сая тонны нөөцтэй ордуудыг авах гэрээг “Саутгоби Ресурс” компанитай хийсэн юм. Энэ баялгийг тус компани 900 гаруй сая ам.доллараар авахаар болсон. Тэгвэл өчигдөр “Чалко” Монголын нүүрсний ложистикийн системийг атгадаг “Винсвэй” компанийн 29.9 хувийг худалдаж авахаар тохиролцсоноо мэдэгджээ.
Фридланд огцорч, Оюутолгойн санхүүжилтийг баталгаажууллаа
“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн тэргүүн Роберт Фридланд суудлаасаа өнөөдөр огцорлоо. “Оюутолгой” төслийн нэг, хоёрдугаар үе шатад шаардлагатай санхүүжүүлтийг “Рио Тинто” хариуцахаар хоёр тал гэрээ байгуулах үеэр энэхүү шийдвэрийг гаргасан байна.