Компанийн мэдээлэл
Тэсэлгээний салбар 39 дэх чуулганаараа хөгжлийн хандлагаа тодорхойлов
АНУ-ын Техас мужийн Форт Ворт хотноо хоёрдугаар сарын 9-13-ны өдрүүдэд Тэсрэх бодис, тэсэлгээний аргачлалын 39 дэх чуулган зохиогдлоо. Чуулганд олон улсын 1300 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд манай улсыг төлөөлөн өрөмдлөг, тэсэлгээний салбарт 12 жилийн турш тэргүүлж буй “Мера” компани оролцжээ.
“Рио Тинто” шинээр 2000 ажлын байр нээжээ
Австралийн баруун хэсэг дэх Пилбарагийн бүс нутагт “Рио Тинто” компани шинээр 2000 гаруй ажлын байр нээж байгаагээ мэдээлжээ. Пилбарагийн бүс нутгийн төмрийн хүдрийн үйлдвэрүүдэд өнөөдрийн байдлаар 9000 орчим хүн ажиллаж байна.
Оюутолгой тайлбар өглөө
Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы Нэгдсэн хуралдааны үеэр сөхөгдсөн Оюутолгойн талаарх асуудлуудад Оюутолгой ХХК тайлбар гаргаж, өнөөдөр цахим хуудастаа тавьжээ.
“Centerra Gold” компанийн олборлолт буурчээ
“Centerra Gold” компани өнгөрсөн онд 387076 унц алт олборлосон тухай “Reuters” агентлаг мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 40 хувиар буурсан үзүүлэлт аж. Киргизийн Кумторын ордоос олборлох алтны хэмжээ багассанаас шалтгаалж, ийн буурчээ.
“Харанга ресорс“-ын Сэлэнгэ орд 250-400 сая тонн нөөцтэй
“Харанга ресорс” (ASX:HAR) компани Сэлэнгэ төмрийн хүдрийн орд дахь өрөмдлөгийн ажлаа дуусгажээ. Өрөмдлөгийн үр дүнд Сэлэнгэ ордын Дундбулаг болон Баянцогтын хэсгээс 40 хүртэл хувийн маш өндөр агууламжтай төмрийн хүдэр илэрсэн байна.
Аспайр нүүрсээ Оросын боомт дээр худалдана
Хөвсгөл аймагт коксжих нүүрсний Овоот төслийг хэрэгжүүлж буй Аспайр Майнинг компани Noble групптэй жил гаруйн өмнө хийгээд байсан түншлэлээ өргөтгөсөн талаар мэдээллээ.
Оюутолгой нээлтээ хийнэ
Оюутолгойн зэс алтны арвин нөөцөд тулгуурласан Хүдэр баяжуулах үйлдвэр энэ сарын 27-нд нээлтээ хийнэ.