Компанийн мэдээлэл
Монгол улс уран олборлоно
Өнгөрсөн бямба гаригт энэхүү түүхэн гэж хэлж болох шийдвэрийг Монголын талаас гаргалаа. Монголын төрийн өмчит “Мон-Атом” компани Францын төрийн өмчит “Арева” компанийн Монгол дахь салбар “Арева Монгол” компанитай хамтран “Арева Майнз” компани байгуулж, хувьцаа эзэмшигчдийн гэрээнд гарын үсэг зурсан юм.
“Сентоза Майнинг” өрөмдлөг эхлүүлнэ
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сентоза Майнинг” компани Говь-Алтай аймгийн нутаг дахь Darvii Naruu төсөл дээр өрөмдлөг явуулахаар болжээ.
“Энержи ресурс” тэрбум долларын гэрээ байгуулжээ
Уул уурхайн тэргүүлэгч компани “Энержи ресурс” шатахуун түлш, оффис болон кэмпийн үйлчилгээ, ханган нийлүүлэлт, харуул хамгаалалтын үйлчилгээний сонгон шалгаруулалтыг өнгөрсөн долоо хоногт дуусгажээ.
Професи Улаан-Овоо ордын олборлолтыг сэргээнэ
Өнгөрсөн оны хоёрдугаар хагаст Улаан-Овоо эрчим хүчний нүүрсний уурхайдаа түр хугацааны зогсолт хийгээд байсан “Професи” нүүрсний борлуулалтын гэрээг хэд хэдэн компанитай байгуулжээ.
Sentosa Mining Говь-Алтайд зэс, алтны судалгааг эрчимтэй хийж байна
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Sentosa Mining” компани Говь-Алтайд орших долоон хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий “Darvii Naruu” төслийн судалгааны ажлыг өрнүүлж байна. Тус компани есдүгээр сарын 11-нд төслийн баруун хойд хэсэгт хийсэн агаарын соронзон судалгааны дүгнэлтийг танилцуулсан юм.
Kincora хайгуулын ажлаа эрчимжүүлнэ
Дорноговь аймгийн баруун хэсэгт орших Хүрэл үнэг төслийг хэрэгжүүлж буй “Kincora Copper” компани хайгуулын ажлаа эрчимжүүлэхээр ажилдаа ороод байна. Тус компанийн хийж буй “Induced Polarization” буюу эсэргүүцэл, туйлшралаар чулуулаг, хүдрийн биетийг тодорхойлох судалгааны эхний үр дүнгүүд сайн үзүүлэлттэй гарч буй ажээ.
Оюутолгойн шалгалт дуусчээ
“Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтыг шалгах Ажлын хэсгийн шалгалт дуусчээ. Шалгалтын дүнг Ажлын хэсгийн ахлагч Уул уурхайн сайд Д.Ганхуягт танилцуулаад байгаа бөгөөд удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэнэ.
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гурван гишүүн тодорлоо
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлөх гурван хүний нэр тодорсон байна. “Эрдэнэс МГЛ” компанийн Дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд, Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нарыг
“Пибоди Энержи” компани 400 ажлын байр цомхотгоно
Нью-Йоркийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй Америкийн “Пибоди Энержи” компани Австралийн зүүн хойд хэсэгт орших Квинсленд мужид найм, зүүн хэсэгт орших Шинэ өмнөд Уэльс мужид нүүрсний гурван орд эзэмшдэг.