Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
Оператор компаниудын төлбөрийг нүүрсээ борлуулж төлнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн оффисын гадаа өнөөдөр тус компанийн гэрээт компаниуд болох “Хишиг Арвин Индустриал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч”-ийн ажилтнууд жагсаал хийсэн юм.
Аспайр “Овоот”-ын нүүрсийг Сайншандад нийлүүлнэ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг” компани Хөвсгөл аймаг дахь Овоот коксжих нүүрсний уурхайгаас нүүрс нийлүүлэх боломжоо өргөжүүлэн ажилласаар байна.
”Тайшин девелопмент” Ус ашиглах гэрээ байгуулжээ Төмрийн хүдрийн Эрээний төслийг эзэмшигч “Тайшин Девелопмент” компани Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай Ус ашиглах гэрээ байгуулснаа мэдээлжээ.
ММС зээлээ дахиад хойшлуулна Mongolian Mining Corporation QGX Holdings компаниас авсан 52.5 сая ам.долларын зээлээ хугацаанд нь төлж чадахгүй болсон талаар Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Блүүмбэрг агентлагт мэдээлсэн байна.
“Mongolia Mining 2014”-т 16 орны 120 компани оролцоно Эрдэс баялгийн нөөц ихтэй Монгол Улсын эдийн засгийн голлох салбар бол уул уурхайн салбар билээ. Энэ салбарын хамгийн том үзэсгэлэн болох “Mongolia Mining 2014” экспо уул уурхайн ажил ид өрнөхийг угтан үүд хаалгаа нээхэд бэлэн болжээ.
Оюутолгойн санхүүжилт хойшилж магадгүй “Оюутолгой” төслийн 66%-ийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компани өчигдөр 2013 оны үйл ажиллагааы тайлангаа гаргажээ. Компанийн зүгээс төслийн хоёр дахь шатны санхүүжилт буюу далд уурхайн санхүүжилт хойшилж магадгүй хэмээн мэдээлсэн байна.
“Саутгоби Ресурс” дампуурч магадгүй Өмнийн говийн Овооттолгой нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саутгоби Сэндс”-ийн толгой компани өчигдөр өнгөрсөн оны санхүү, үйл ажиллагааны тайлангаа гаргаснаа мэдээлсэн байна. Үүнд тус компани өр төлбөрөө барагдуулж чадахгүй байж магадгүй болсныг дуулгасан бөгөөд хөрөнгө босгохоор эрэлхийлж буйгаа тэмдэглэжээ.
“Модун Ресурс” 510 мянган доллар босгоно Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Модун Ресурс” компани 510 мянган ам.долларын санхүүжилт босгохоо мэдээлжээ. Тус компани 255 сая ширхэг хувьцаагаа нэгж бүрийг 0.2 центээр үнэлж, хувьцаа эзэмшигчдэдээ хаалттай байдлаар зарахаар болсон байна. ТУЗ-ийн дарга Hugh Warner 200 мянган долларын үнэ бүхий хувьцаа захиалжээ.
“Рио Тинто” 9.4 тэрбумын татвар төлжээ “Рио Тинто” групп үйл ажиллагаа эрхэлдэг улс орон тус бүрт төлсөн татварын мэдээллээ дэлгэсэн “Татвар төлөлтийн тайлан”-гаа гаргажээ. Уг тайлангийн дүнгээр 2013 онд “Рио Тинто” нийт 9.4 тэрбум ам.долларын татварыг улс орнуудад төлсөн байна.
“Энержи Ресурс” 58 сая долларын алдагдалтай ажиллажээ Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation 2013 оны тайлангаа өчигдөр гаргажээ. Өнгөрсөн онд тус компани 58.1 сая ам.долларын алдагдалтай ажилласан байна. 2012 онд мөн 2.5 сая долларын алдагдалтай ажиллаж байсан юм.
“Эрдэнэс Тавантолгой” нүүрсний метан хий гаргаж авна Монголын хамгийн том нүүрсний ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний уурхайн метан хийг ашиглах төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийг Солонгосын “Korea Gas Corporation” болон Монголын өрөмдлөгийн “Элгэн” компанитай хамтран хэрэгжүүлэх юм байна.
Тавантолгойн төмөр замын чангалах системийг “Vossloh” нийлүүлнэ Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замын чангалагч системийг (fastening systems) нийлүүлэх компаниар Германы Vossloh сонгогджээ.
“Оюутолгой”-н санхүүжилт хойшилж мэдэх сургаар үнэлгээ нь буурав “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны үнэлгээ өнгөрсөн долоо хоногт бараг 8%-иар буурч, Нью-Йоркийн бирж дэх үнэлгээ нь 3.14 доллар болсон байна. Энэ нь тус компанийн гаргасан мэдэгдэлтэй холбоотой юм.
“Энержи Ресурс”-т 116 сая доллар төлнө “Эрдэнэс МГЛ” компани “Энержи Ресурс” компанид 116 сая долларын нөхөн төлбөрийг төлөхөөр болж, лхагва гаригт “Зам шилжүүлэх тухай” гэрээг байгуулсан байна.
“Туркойз Хилл”, “Рио Тинто” компаниуд мэдэгдэл гаргав “Туркойз Хилл Ресурс” компани өнөөдөр “Оюутолгой” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явц, төслийн санхүүжилт болон Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээрийн үйл явцын талаар мэдэгдэл гаргажээ.
Рио Тинто 3.67 тэрбумын ашиг олжээ Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто”-гийн 2013 оны 2 дугаар хагасын санхүүгийн тайлан өнөөдөр гарчээ. Хоёрдугаар хагаст цэвэр ашиг нь 3.67 тэрбум доллар байсан хэмээн Wall Street Journal мэдээлж байна. Өнгөрсөн оны мөн үед 3.31 тэрбум долларын алдагдалтай ажиллаж байсантай харьцуулахад энэ нь маш өндөр үзүүлэлт юм.
Wellington Management MMC-ийн эзэмшлээ нэмэгдүүлэв АНУ-ын Бостон хотноо төвтэй Wellington Management Company LLP өнгөрсөн лхагва гаригт Mongolian Mining Corporation-ийн хувьцааг нэмж худалдаж авлаа хэмээн Cover Mongolia мэдээллийн сүлжээ мэдээлэв.
Киргиз “Сентерра”-тай хамтрахаар шийдэв Канадын хөрөнгө оруулалттай “Сентерра Гоулд” (TSX:CG) компани Киргиз улсад алтны Кумтор уурхайд олборлолт хийж буй билээ.
РЖД техникийн шинэчлэлд хоёр дахин илүүг зарцуулахаар “горилов” РЖД буюу “Оросын төмөр зам” нэгдэл 2020 он хүртэл Транссибирь болон Байгал-Амурын төмөр замын дэд бүтцийн шинэчлэлийн ажилд 567 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөөд байгаа билээ.
35 36 37 38 39 40 41