Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“Рио Тинто”, “Glencore” нэгдэж магадгүй Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” болон дөрөвдүгээрт бичигдэх үлэмж Glencore компани нэгдэж магадгүй гэх яриа өнгөрсөн 10 дугаар сард хэвлэлүүдээр шуугиан тарьсан. Харин энэхүү мэдээллийг “Рио Тинто” няцаасан. Гэсэн ч уг асуудал нээлттэй хэвээр үлдсэн бөгөөд үүнээс хойш ердөө сар хагасын дараа хоёр компани нэгдэж магадгүй талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр дахин цацагджээ.
Кумторын ордоос 8.6 тонн алт олборложээ “Сентерра гоулд” компанийн 100% эзэмшдэг “Кумтор Гоулд” компани эхний 9 сарын үйл ажиллагааны тайлангаа гаргажээ. Тус компани эхний 9 сард 276.058 унц буюу 8586 кг алт олборлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 9%-иар өссөн үзүүлэлт юм.
Оюутолгойн борлуулалт 30.1 сая доллараар өсөв “Туркойз Хилл Ресурс” компани өнөөдөр охин компани болох “Оюутолгой” ХХК-ийн 2014 оны 3 дугаар улирлын үйл ажиллагааны тайланг олон нийтэд зарлалаа. Зөвхөн 3 дугаар улиралд “Оюутолгой” ХХК 220.300 орчим тонн баяжмал борлуулсан нь өмнөх улирлаас 9%-иар өссөн үзүүлэлт аж.
Тавантолгойн “мухардал” Макмахоны орлогын төлөвийг бууруулав Австралийн “Макмахон” компанийн цэвэр ашиг энэ оны байдлаар 30.4 сая долларт хүрэх төлөвтэй байна. Харин ирэх оны орлогын төлөвөө тус компани 150 сая доллараар бууруулж 850 саяас 1 тэрбум доллар байсныг 750-850 сая доллар болгожээ.
“Туркойз Хилл”-ын удирдлагууд солигдов “Оюутолгой” төслийн 66%-ийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс” компанийн удирдлагууд солигдсон талаар өчигдөр орой тус компаниас мэдээлжээ.
Аспайр, China Railway инженерчлэл, хангамж, угсралтын гэрээг үзэглэлээ “Аспайр Майнинг”-ийн төмөр замын бүтээн байгуулалт хариуцсан салбар компани “Northern Railways” “China Railway 20 Bureau Group” (CR20G) компанитай инженерчлэл, нийлүүлэлт, угсралтын гэрээнд гарын үсэг зурснаа мэдээллээ.
Оюутолгойн үнэ цэнийг 2.5 тэрбум доллараар танав “Turquoise Hill Resources” компаниас өнгөрсөн сарын сүүлээр Оюутолгойн 2014 оны техникийн тайланг гаргасан бөгөөд үүнд төслийн өнөөгийн цэвэр үнэ цэнийг 7.43 тэрбум ам.доллар гэж тусгажээ.
Mongolian Mining Corporation нэмэлт хувьцаа гаргана Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation /Энержи Ресурс/ нэмэлт хувьцаа гаргах болсон талаараа өнөөдөр мэдэгджээ.
Бороогийн уурхайн үйл ажиллагаа дуусах төлөвтэй байна Канадын алтны олборлогч “Сентерра Гоулд” компани энэ оны 3 дугаар улирлын санхүүгийн тайлангаа мэдээллээ. Тус компани мөн хугацаанд 3.2 сая долларын алдагдалтай ажиллажээ. Өмнөх оны 3 дугаар улиралд компанийн алдагдал 1.8 сая доллар байжээ. Ийнхүү алдагдал нэмэгдэхэд алтны зах зээл харьцангуй тааруухан байсан нь нөлөөлжээ.
”Northern Railways”-ийн төмөр замын концессийн төслийг хэлэлцэж эхлэх төлөвтэй Өнгөрсөн баасан гаригт УИХ-аас баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” төслийн хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигтийн төмөр замыг стандартын царигтай (1435 мм), Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой- Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замыг Оросын царигтай (1520 мм) барихаар тогтсон.
“Баян-Айраг эксплорейшн” олборлолтоо эхлүүлжээ Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян-Айраг Эксплорейшн” компани Завхан аймаг дахь алтны үндсэн ордын олбололтоо 9 дүгээр сараас эхлүүлсэн байна.
“Эрдэнэт үйлдвэр” 447.5 тэрбумын татвар төлнө Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК ирэх жил улсын төсөвт 447.5 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлэх бол “Оюутолгой” ХХК 324.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн хэмээн Сангийн яамнаас мэдээлж байна.
Turquoise Hill 115 сая долларын төлбөрийг хүлээн авлаа Монголын Засгийн газар “Оюутолгой” компаниас урьдчилгаа төлбөр болгон авсан “зээл”-ийнхээ зарим хэсгийг өнгөрсөн ням гариг буюу 10 дугаар сарын 19-нд төлөх ёстой байжээ.
“Терра Энержи” хоёр дахь нүүрсний тээвэрлэлтээ хийлээ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компанийн Монгол дахь охин компани “Терра Энержи” Өмнөговь аймагт орших Баруун Ноён уул уурхайгаас 14300 тонн нүүрс тээвэрлэсэн талаар өчигдөр мэдээллээ.
Оюутолгой олборлолтоо 10 хувиар бууруулна “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компани энэ онд 135-160 мянган тонн зэс, 600-700 мянган унц алт үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байсан юм.
“Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийн хугацааг сунгахаар болжээ Өчигдөр болсон “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурал маш үр дүнтэй болсон хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Уг хурлаар ТЭЗҮ-ийг хэлэлцсэнээс гадна далд уурхайн санхүүжилтийн хугацааг сунгахаар болсон байна.
“Эрдэнэс Тавантолгой” 3.6 сая тонн нүүрс экспортолжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний 8 сарын байдлаар нийт 3.6 сая тонн коксжих нүүрс экспортолсон хэмээн мэдээлжээ. Ингэснээр тус компани Монгол улсын нүүрсний хамгийн том экспортлогч болжээ.
“Эрдэнэ Ресурс” 1.6 сая доллар босгоно Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компани хаалттай хэлбэрээр 11.5 сая ширхэг хувьцаа борлуулж, нэг сая 610 мянган ам.доллар босгохоор төлөвлөжээ.
Turquoise Hill: Зээлийн хугацааг сунгаагүй Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшиж буй “Turquoise Hill Resources” компани төслийн хоёрдугаар үе шатны санхүүжилтийн талаар өчигдөр мэдээллээ. Тус компанийн мэдээлж байгаагаар талууд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байгаа ч, банкуудад зээлийн хугацааг сунгах талаар хүсэлт тавиагүй байгаа ажээ.
Зэс хайлуулах үйлдвэрийн Төслийн нэгж байгуулах эсэхийг шийднэ “Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежментийг сайжруулах тухай Засгийн газрын тогтоол гараад удаагүй байна.
32 33 34 35 36 37 38