Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
Багануурын уурхайгаас 100 сая тонн нүүрс олборлов Монголын нүүрсний томоохон олборлогч компаниудын нэг “Багануур” хувьцаат компани өчигдөр 100 сая дахь тонн нүүрсээ олборложээ.
Б.Бямбасайхан “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирлын тамгаа авлаа Өнөөдөр “Эрдэнэс Монгол” компанийн шинэ Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа. Тус компанийн хуучин захирал О.Сайнбуян түүнд тамгыг нь шилжүүлж өгсөн байна.
“Эрдэнэс Монгол”-ын захирлаар Б.Бямбасайхан томилогдоно “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Бямбасайханыг томилохоор болжээ. Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлыг чөлөөлж, томилох юм байна.
“Саусгоби ресурс” торгууль, зээлийн хүүний дарамтад оров Өмнийн говийн “Овооттолгой” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби сэндс” компанийн толгой компани “Саусгоби Ресурс” компанийн захирал асан Жастин Каплагийн үлэмж их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдох шүүх хурлын шийдвэрээр 35 тэрбум төгрөгийн торгуулийг тус компанид ногдуулахаар болсон.
”МАК Энержи” ХХК цахилгаан станц байгуулна “МАК Энержи” ХХК болон БНХАУ-ын “Харбины эрчим хүчний олон улсын компани” 2х135 МВт цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслол энэ сарын 27-ны өдөр Бээжин хотноо БНХАУ дахь Монгол улсын элчин сайдын яамнаа болжээ.
Нүүрст ордыг 8 сая доллараар зарна Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Модун Ресурс Лимитед” компани Монгол дахь Нүүрст хүрэн нүүрсний ордоо зарахаар болжээ. Уг ордыг Монголд төвтэй компанид 8 сая ам.доллараар худалдахаар урьдчилсан гэрээ байгуулж байгаа аж.
“Харанга Ресурс” УБТЗ-тай Санамж бичиг байгууллаа Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Харанга Ресурс” компани УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй Харилцан ойлгоцлын Санамж бичиг байгуулжээ.
“Гацуурт” стратегийн орд болов Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Гацууртын алтны үндсэн ордыг стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Энэ талаар “Центерра Гоулд” компани албан ёсоор мэдээлжээ.
“Рио Тинто” төмрийн хүдрийн олборлолтоо 11%-иар өсгөв Хэдийгээр өнгөрсөн онд төмрийн хүдрийн үнэ дэлхийн эрдсийн зах зээлд 50%-иар унаж нэг тонн нь 70 ам.доллар хүрэхгүй болтлоо буурсан ч ”Рио Тинто”-гийн олборлолт эсрэгээрээ нэмэгджээ. Тус компани энэ онд ч мөн олборлолтоо багагүй хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ.
“Харанга Ресурс” 1.4 сая ам.доллар босголоо Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Харанга Ресурс” компани нэмэлт хувьцаа гаргаж, 1.4 сая ам.доллар босгосноо өчигдөр мэдээллээ.
“Професи”-ийн Зэлтэрийн замын судалгааг хүлээн авлаа Сэлэнгэ аймагт орших Улаан-Овоо эрчим хүчний нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Професи Девелопмэнт” компани өчигдөр уг ордоос Зэлтэрийн боомт хүртэлх 17 км замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хянан хүлээн авсан тухай мэдээллээ.
Оюутолгойн хүдрийн агуулга нэмэгдэж, бүтээмж дээшлэв “Оюутолгой” компани өнгөрсөн 2014 оны 4 дүгээр улиралд 50300 тонн зэс, 278 мянган унц алт үйлдвэрлэсэн нь мөн оны 3 дугаар улирлынхтай харьцуулахад зэсийн бүтээмж бараг 40%-иар, алтных 110% дээшилсэн үзүүлэлттэй гарчээ. Ийнхүү бүтээмж нэмэгдэхэд уурхайн хүдрийн агуулга нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхайн сайд “MNO” компанийн үйл ажиллагаатай танилцлаа Уул уурхайн сайд Р.Жигжид болон Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Түмэнбаяр, Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй, Ашигт малтмалын газрын албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Заамар суманд ажиллалаа.
Зэт Эм Инженеринг ХХК Шведийн “HardoxWearparts” албан ёсны төв боллоо 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр уул уурхайн төмөр хийцийн үйлдвэрлэл зураг дизайн, инженерингийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Зэт Эм И ХХК (Монгол улс)нь тусгай зориулалтын ган үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч Шведийн SSAB компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж тус компаний “HardoxWearparts” албан ёсны төв боллоо.
“Вагнер Ази тоног төхөөрөмж” компанийн тохижуулсан эмчилгээний тасаг нээгдлээ Энэ жилийн хувьд “Буяны үйлсийн төлөөх уурхайчдын гольфын тэмцээн”-ий хандивыг Үндэсний хавдар судлалын төвийн шинээр байгуулагдаж байгаа зайны туяа эмчилгээний 2 тасгийн тохижилтод зориулсан юм.
“Оюутолгой” Японд зэсийн баяжмалын туршилтын экспорт хийв “Туркойз Хилл Ресурс” компани Оюутолгой төслийн 2015 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлөвийг өнөөдөр танилцууллаа. Ирэх онд “Оюутолгой” ХХК 175-190 мянган тонн зэс, 600-700 мянган унц алт бүхий баяжмал үйлдвэрлэх төлөвтэй байгаа аж.
Гацууртын ордыг УИХ-аар хэлэлцэхээр боллоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гацууртын ордыг Стратегийн ордод хамруулах тухай асуудлыг хэлэлцэж, олонхийн саналаар УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэлээ.
“Туркойз Хилл”-ын хувьцааны үнэ доод түвшиндээ хүрэв Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ сүүлийн 6 жилийн хамгийн доод үнэдээ хүрлээ. Өчигдөр оройн арилжаагаар нэгж хувьцааны үнэ бараг 7% унаж, 2.81 ам.доллараар хаагдсан бөгөөд доод үнэ нь 2.75 ам.доллар болтлоо буурав.
“Рио”, BHP-ийн хувьцааны ханш 20-30%-иар унав Төмрийн хүдрийн магнат төдийгүй дэлхийн уул уурхайн хамгийн том компани болох “Рио Тинто”, BHP Billiton-ий хувьцааны ханш сүүлийн гурван сарын хугацаанд 20-30%-иар буурчээ. Австралийн Пилбарад олборлолт явуулдаг Fortescue Metals-ийн хувьцааны ханш Австралийн хөрөнгийн бирж дээр сүүлийн 3 сарын хугацаанд 39%-иар буурчээ.
С.Энх-Амгалан “Саусгоби Ресурс”-ын Ерөнхийлөгч болов Хонконг болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Сусгоби Ресурс” компани Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Росс Тромансын оронд С.Энх-Амгаланг томилж буйгаа өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ.
31 32 33 34 35 36 37