Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“МоЭнКо”, “Энержи Ресурс”-ын хувьцааны үнэ доод цэгтээ хүрэв Хятадын хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилсээр байна. Өнөөдөр Shanghai Composite index 3% орчмын уналтыг үзүүлээд байгаа бол Hang Seng Index мөн 1% орчмын уналт үзүүлээд байна.
Харанга Ресурс “Сэлэнгэ” төсөлдөө ашиглалтын лиценз авав Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Харанга Ресурс” компанийн охин компани “Харанга хүдэр” ХХК Ашигт малтмалын газраас Сэлэнгэ төсөл дээрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл авчээ.
Оюутолгойд 250-300 сая долларын хөрөнгө оруулалт орно “Рио Тинто” компани энэ жил Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлж, 250-300 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчлах үеэрээ “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
“Саусгоби Ресурс” нэмэлт хувьцаагаар 31.6 сая доллар босгоно Овоотын коксжих нүүрсний ордод олборлолт явуулдаг “Саусгоби Сэндс” компанийн толгой компани “Саусгоби Ресурс” компани нэмэлт хувьцаа гаргаж, 31.6 сая ам.доллар босгох гэж байгаагаа мэдэгдлээ.
“Терра Энержи”-ийн захирал компанийнхаа 2 сая хувьцааг худалдаж авав Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Guildford Coal Limited компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Julien Lawrence сүүлийн 2 долоо хоногийн турш хөрөнгийн бирж дээрээс компанийнхаа 2 сая ширхэг хувьцааг худалдан авчээ.
“Эрдэнэ Ресурс” 1.5 сая доллар босгов Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компани хаалттай байдлаар 1.5 сая ам.доллар босгосноо баасан гаригт мэдэгджээ.
“Могул коул холдингс” Сингапурын биржид бүртгүүлнэ “Шарын гол” ХК (MSE:SHG)-ийн хяналтын багцыг эзэмшигч “Могул коул холдингс” компани Сингапурын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эратат лайфстайлс лимитэд” компанитай Гүйцэтгэлийн гэрээ байгуулснаа мэдэгджээ.
Guildford 600МВт-ын станцын төслийг худалдаж авна Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” (ASX:GUF) компани “Цайдам энержи” компанитай нүүрсний уурхайн төсөл болон эрчим хүчний 600 МВт-ын станцын төслийнх нь 80%-ийг авахаар санамж бичиг байгуулжээ.
“HARDOX”-ийн бүтээгдэхүүн тусгай чанарын ган төмрөөр хийгддэг “ZM Engineering” компанийн менежер Т.Энхтогтох Шведийн “Hardox” брэндийн бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
“Оюутолгой” Өмнөговь аймагтай гэрээ байгууллаа “Оюутолгой” компани өчигдөр Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдтай Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
“Энержи Ресурс” 1.2 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгууллаа Хонконгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” буюу “Энержи Ресурс” Хятадын төрийн өмчийн “Шэнхуа групп” -д 1.2 сая тонн коксжих нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
Г.Тэмүүлэн “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээс татгалзжээ “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн ТУЗ-ийн гишүүнээс татгалзаж, чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна.
“Эрдэнэт”, “Оюутолгой” компаниуд хамтран ажиллана “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцааны стандартыг сайжруулах чиглэлээр Монголын хамгийн том хоёр үйлдвэр хамтран ажиллахаар болж байгаа юм.
“Оюутолгой” ХХК 66.4 сая долларын татвар төлжээ “Оюутолгой” компаниас энэ оны нэгдүгээр улирлын ажлын үзүүлэлт бүхий тойм мэдээгээ өнөөдөр гаргажээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар Ч.Сайнбилэг томилогдлоо Өчигдөр орой “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж, Гүйцэтгэх захирал Я.Батсуурийг ажлаас нь чөлөөлж, Ч.Сайнбилэгийг Гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргажээ.
“Петро Матад” Английн BG групптэй хамтарна Газрын тосны хайгуулын “Петро Матад” компани өөрийн эзэмшлийн газрын тосны хайгуулын IV, V блок талбайн 78%-ийг Английн BG Group-т шилжүүлэх Farm Out гэрээ байгуулснаа өчигдөр зарлалаа. Энэхүү хоёр талбайг “Петро Матад”-ын охин компани “Капкорп” эзэмшдэг юм.
“Туркойз Хилл”-ын хувьцаа 11%-иар өсөв Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн ням гаригт хийсэн мэдэгдэлдээ Оюутолгойн далд уурхайн санхүүжилтыг шийдвэрлэхэд ойрхон болсон талаар онцолсон билээ.
Тавантолгойн хэлэлцээрийг даваа гаригт батална Тавантолгой ордын стратегийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр өчигдөр албан ёсоор эхэлсэн билээ. Тэгвэл хэлэлцээр амжилттай болсон бөгөөд ирэх даваа гаригт Засгийн газар, хөрөнгө оруулагч консорциум албан ёсоор хэлэлцээрт гарын үсэг зурахаар болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Оюутолгойн гэрээ баталгаажсаны 5 жилийн ой болж байна Өдгөөгөөс 5 жилийн өмнө Монголын уул уурхайн салбар төдийгүй эдийн засагт томоохон тэмдэглэлт үйл явдал болсон нь “Оюутолгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ албан ёсоор баталгаажиж байв.
“Оюу толгой” 1 сая тонн зэсийн баяжмал экспортолсон амжилтаа тэмдэглэв Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто групп, нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон “Оюу толгой” ХХК-ийн амжилтыг хамтдаа ёслон тэмдэглэв.
29 30 31 32 33 34 35