Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“Терра Энержи” хоёр дахь нүүрсний тээвэрлэлтээ хийлээ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компанийн Монгол дахь охин компани “Терра Энержи” Өмнөговь аймагт орших Баруун Ноён уул уурхайгаас 14300 тонн нүүрс тээвэрлэсэн талаар өчигдөр мэдээллээ.
Оюутолгой олборлолтоо 10 хувиар бууруулна “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компани энэ онд 135-160 мянган тонн зэс, 600-700 мянган унц алт үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байсан юм.
“Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийн хугацааг сунгахаар болжээ Өчигдөр болсон “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурал маш үр дүнтэй болсон хэмээн албаны эх сурвалж мэдээллээ. Уг хурлаар ТЭЗҮ-ийг хэлэлцсэнээс гадна далд уурхайн санхүүжилтийн хугацааг сунгахаар болсон байна.
“Эрдэнэс Тавантолгой” 3.6 сая тонн нүүрс экспортолжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний 8 сарын байдлаар нийт 3.6 сая тонн коксжих нүүрс экспортолсон хэмээн мэдээлжээ. Ингэснээр тус компани Монгол улсын нүүрсний хамгийн том экспортлогч болжээ.
“Эрдэнэ Ресурс” 1.6 сая доллар босгоно Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” компани хаалттай хэлбэрээр 11.5 сая ширхэг хувьцаа борлуулж, нэг сая 610 мянган ам.доллар босгохоор төлөвлөжээ.
Turquoise Hill: Зээлийн хугацааг сунгаагүй Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшиж буй “Turquoise Hill Resources” компани төслийн хоёрдугаар үе шатны санхүүжилтийн талаар өчигдөр мэдээллээ. Тус компанийн мэдээлж байгаагаар талууд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байгаа ч, банкуудад зээлийн хугацааг сунгах талаар хүсэлт тавиагүй байгаа ажээ.
Зэс хайлуулах үйлдвэрийн Төслийн нэгж байгуулах эсэхийг шийднэ “Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн менежментийг сайжруулах тухай Засгийн газрын тогтоол гараад удаагүй байна.
BHP Billiton бүтцийн өөрчлөлт хийж охин компани байгуулна Дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгч BHP Billiton компани бүтцийн өөрчлөлт хийх гэж буйгаа зарлалаа.
Шугам хоолойн үйлдвэрлэгч нээлтээ хийлээ Дэлхийн шугам хоолойн үйлдвэрлэлийн шилдэг компаниудын нэг, БНХАУ-ын “Дунхун хоолойн үйлдвэрлэл” компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч “Дунхун Бэст Технологи” компани өчигдөр нээлтээ хийлээ.
Монголд төмрийн нойтон баяжуулах үйлдвэр байгуулагдлаа Хонконгийн Focus группын хөрөнгө оруулалттай “Фокус Метал Майнинг” компани Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Худагбайшинт уурхайнхаа дэргэд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр ашиглалтад орууллаа.
“Оюутолгой”-н Гүйцэтгэх захирал шинээр томилогдоно Зэс, алт, мөнгөний Оюутолгой төслийг хэрэгжүүлж буй “Оюутолгой“ компанийн Гүйцэтгэх захирлаар шинэ хүн томилогджээ. Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2013 оны 9 дүгээр сарын 11-нд Крэйг Киннел “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхийлөгчөөр томилогдож байсан юм. Харин түүний оронд Эндрью Вүдлейг тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр томилсон тухай “Оюутолгой” компани өнөөдөр албан ёсоор мэдээллээ. Шинэ захирал ирэх сараас ажлаа хүлээн авах ажээ.
Сайн үйлсийн төлөө “уурхайчид” гольфоор өрсөлдөв “Tuul River country club”-д 6 дугаар сарын 28-ны өдөр “Miners Charity Golf tournament” буюу “Буяны үйлсийн төлөөх уурхайчдын гольфын тэмцээн” амжилттай болж өндөрлөлөө. Одоогоос 4 жилийн өмнө анх “Вагнер Ази тоног төхөөрөмж” компани санаачлан тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсон юм.
Д.Ганболд: Бид Оюутолгойн ТЭЗҮ-ийг нэхэж байгаа Оюутолгой төслийн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэхээр яриа хэлэлцээр үргэлжилж байгааг “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд Invest Mongolia хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр мэдээллээ.
MMC-ийн коксжих нүүрсний борлуулалт 13%-иар буурав Тавантолгойн Ухаахудагт нүүрсний олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулж буй “Mongolian Mining Corporation” энэ оны эхний хагасын санхүүгийн тайлангаа гаргажээ.
Саутгоби санхүүгийн хүнд нөхцөлд байна Өнгөрсөн 5 дугаар сарын сүүлээр “Саутгоби Ресорсез” компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах, өр төлбөрөө барагдуулах чадамжгүй болсон тул хяналтын багцыг нь эзэмшдэг “Turquoise Hill Resources” компаниас тусламж авахаар болсноо зарласан. Энэ хүрээнд Turquoise 10 сая долларын зээл олгохоор болсон билээ.
Tian Poh Resources IPO гаргана Баруун Авсралийн Перт хотод төвтэй Tian Poh Resources компани Австралийн хөрөнгийн бирж дээр IPO хийхээр болжээ. Тус компани нь Монголд 4 охин компани, 10 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, алт, зэс, нүүрсний хайгуул хийдэг компани аж.
Эрдэнэс Тавантолгой Макмахонд 22 сая долларын өртэй Тавантолгойн Зүүн цанхид гэрээт олборлогчоор ажиллаж буй Макмахон компани үйл ажиллагаагаа зогсоосноо өнөөдөр мэдэгдлээ.
Guildford “Баруун Ноён уул”-аас нүүрс экспортолно Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” (ASX:GUF) компани Монгол дахь охин компани болох “Терра Энержи”-гийн удирдаж буй “Баруун Ноён уул” уурхайгаас нүүрс экспортлох худалдааны гэрээ байгуулжээ.
“Оюутолгой”-н борлуулалтын орлого 436 сая доллар болов “Оюу Толгой” ХХК толгой компани болох “Туркойз Хилл Ресурс” компаниар дамжуулан 2014 оны 6 дугаар сарын 30-аар дуусгавар болсон 2014 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлангаа өнөөдөр зарлалаа.
“Рио Тинто”-ийн ашиг 5.1 тэрбум доллар болов “Рио Тинто” группын үндсэн ашиг энэ оны эхний хагаст 21%-иар өсч, 5.1 тэрбум ам.доллар болжээ. Ингэснээр нэгж хувьцааны ногдол ашиг нь 96 цент болж 15%-иар өссөн байна.
33 34 35 36 37 38 39