Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“Оюутолгой”-н санхүүжилт хойшилж мэдэх сургаар үнэлгээ нь буурав “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны үнэлгээ өнгөрсөн долоо хоногт бараг 8%-иар буурч, Нью-Йоркийн бирж дэх үнэлгээ нь 3.14 доллар болсон байна. Энэ нь тус компанийн гаргасан мэдэгдэлтэй холбоотой юм.
“Энержи Ресурс”-т 116 сая доллар төлнө “Эрдэнэс МГЛ” компани “Энержи Ресурс” компанид 116 сая долларын нөхөн төлбөрийг төлөхөөр болж, лхагва гаригт “Зам шилжүүлэх тухай” гэрээг байгуулсан байна.
“Туркойз Хилл”, “Рио Тинто” компаниуд мэдэгдэл гаргав “Туркойз Хилл Ресурс” компани өнөөдөр “Оюутолгой” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явц, төслийн санхүүжилт болон Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээрийн үйл явцын талаар мэдэгдэл гаргажээ.
Рио Тинто 3.67 тэрбумын ашиг олжээ Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто”-гийн 2013 оны 2 дугаар хагасын санхүүгийн тайлан өнөөдөр гарчээ. Хоёрдугаар хагаст цэвэр ашиг нь 3.67 тэрбум доллар байсан хэмээн Wall Street Journal мэдээлж байна. Өнгөрсөн оны мөн үед 3.31 тэрбум долларын алдагдалтай ажиллаж байсантай харьцуулахад энэ нь маш өндөр үзүүлэлт юм.
Wellington Management MMC-ийн эзэмшлээ нэмэгдүүлэв АНУ-ын Бостон хотноо төвтэй Wellington Management Company LLP өнгөрсөн лхагва гаригт Mongolian Mining Corporation-ийн хувьцааг нэмж худалдаж авлаа хэмээн Cover Mongolia мэдээллийн сүлжээ мэдээлэв.
Киргиз “Сентерра”-тай хамтрахаар шийдэв Канадын хөрөнгө оруулалттай “Сентерра Гоулд” (TSX:CG) компани Киргиз улсад алтны Кумтор уурхайд олборлолт хийж буй билээ.
РЖД техникийн шинэчлэлд хоёр дахин илүүг зарцуулахаар “горилов” РЖД буюу “Оросын төмөр зам” нэгдэл 2020 он хүртэл Транссибирь болон Байгал-Амурын төмөр замын дэд бүтцийн шинэчлэлийн ажилд 567 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөөд байгаа билээ.
“Занаду Майнз” Хармагтайн алт-зэсийн төслийг худалдаж авна Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” болон Монгол дахь хамтрагч “Монгол Металс” компани Хармагтайн алт-зэсийн хайгуулын төслийн 90 хувийг худалдан авахаар болсон байна.
Оюутолгойн метал авалт 86.4 хувьд хүрчээ “Turquoise Hill Resources” компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн мэдээгээ гаргасан байна.
Г.Тэмүүлэн Лондонг зорьжээ Ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэгдэж буй “Эрдэнэс МГЛ” компанийн Дэд захирал Г.Тэмүүлэн Лондонд томилолтоор ажиллаж байгаа аж.
“Петро Матад”-ын хувьцааны үнэ 172 хувиар өсөв “Петро Матад”-ын хувьцааны үнэ арванхоёрдугаар сарын 31-нээс хойш 172 хувиар өсөөд байна.
Харанга Ресурс Ашиглалтын өмнөх гэрээ байгуулжээ Сэлэнгэ аймагт төмрийн хүдрийн баялаг нөөц бүхий бүсэд орших “Сэлэнгэ” төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж буй “Харанга Ресурс” компани Ашигт малтмалын газартай уг төсөлд холбогдох Ашиглалтын өмнөх гэрээ байгуулжээ.
“Оюутолгой” 2.4 тэрбум доллар босгож чаджээ “Оюутолгой” компанийн 2.4 тэрбум доллар босгохоор гаргасан нэмэлт хувьцааны худалдаа энэ сарын 7-ны өдөр дууссан билээ. Энэхүү худалдаа нь зөвхөн компанийнхаа хувьцаа эзэмшигчдэд зориулан хөнгөлөлттэй үнээр нэмэлт хувьцааг худалдах буюу “rights offering”-ийн үйл явц байсан юм.
Мечел нүүрсний олборлолтоо 11 хувиар нэмэгдүүлнэ Оросын уул уурхай, металлургийн магнат “Мечел” компани 2014 онд 30,5 сая тонн нүүрс олборлож өмнөх оныхоос 11 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
“Бэрэн Майнинг” ХК-ийн IPO энэ онд гарна “Бэрэн Майнинг” ХК Монголын Хөрөнгийн бирж дээр нийт хувьцааныхаа 30 хувь буюу 522,243,996 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байна.
“Шинхуа”, “Пибоди” нүүрсний “хамтрал” байгуулав Хятадын төрийн өмчийн нүүрсний магнат АНУ-ын томоохон түнш болох “Пибоди” компанитай нүүрсний худалдааны хамтарсан компани байгуулжээ.
“Рио Тинто” Оюутолгойн санхүүжилтэд “нэмэлт хугацаа” авав “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшиж буй “Turquoise Hill Resources” компанийн хяналтын багцыг эзэмшиж буй “Рио Тинто” компани төслийг санхүүжүүлэх банкуудаас “нэмэлт хугацаа” авчээ. Тодруулбал, зээл олгогч банкуудаас ирэх гуравдугаар сарын 31-нийг хүртэл байдлыг “харзнахыг хүсчээ”.
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурал өндөрлөв “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хурал өнөөдөр өндөрлөжээ. Хоёр өдөр хуралдсан ТУЗ-ийн хурлаас ямар шийдвэр гарах нь олон нийтийн анхаарлыг татаж байсан юм.
“Turquoise Hill”-ийн нэмэлт хувьцааны арилжаа эхэлнэ “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компани 2.4 тэрбум ам.доллар босгохоор “rights offering” буюу өөрийн хувьцаа эзэмшигчдэдээ нэмэлт хувьцаа худалдан авах эрхийг гаргаад буй билээ.
Р.Фридланд: Нэмэлт хувьцаанд бүгд оролцох ёстой “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг Turquoise Hill Resources компани 2.4 тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор “rights offering” буюу нэмэлт хувьцаа гаргахаар төлөвлөж байгаа билээ. Тус компани ойролцоогоор 1 тэрбум хувьцаа нэмж гаргахаар төлөвлөж байна.
36 37 38 39 40 41 42