Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл
“Шарын гол” баяжуулах үйлдвэр барина Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Шарын гол” хувьцаат компани нүүрс баяжуулах үйлдвэр барих гэрээ байгуулжээ.
“Англо Американ”-ы металургийн нүүрсний олборлолт буурчээ “Англо Американ” компанийн эхний хагас жилийн тайлан гарчээ. Тайланд дурдсанаар тус компанийн зэс, алмазны олборлолт нэмэгдсэн ч металургийн нүүрсний олборлолт буурсан байна.
Нүүрс шингэрүүлэх төслүүдийн анхны ТЭЗҮ дэмжигджээ “Багануур Энержи корпорэйшн” компанийн CTL буюу нүүрс шингэрүүлэх төслийн нарийвчилсан ТЭЗҮ нь Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр дэмжигджээ.
Нүүрстийн ордын олборлолт эхэлнэ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Модун Ресурс”(ASX:MOU) компани Ашигт малтмалын газраас Нүүрстийн ордоос дулааны нүүрс олборлох тусгай зөвшөөрөл авсан тухайгаа мэдэгджээ.
“Аспайр Майнинг” жилд 5.6 сая тонн нүүрс худалдана “Аспайр Майнинг” компани Хөвсгөлд Овоотын коксжих нүүрсний төслийг хэрэгжүүлж байгаа.
MMC-ийн нүүрс боловсруулах чадамж 15 сая тоннд хүрнэ Ухаа худагийн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй, Монголын нүүрсний голлох экспортлогчдын нэг “Mongolian Mining Corporation” уурхайн дэргэдэх нүүрс боловсруулах үйлдвэрийнхээ гуравдугаар модулийг ашиглалтад оруулах бүх болзлыг хангаснаа өнөөдөр мэдэгдлээ.
Оюутолгойн хувьцаа 10 хувиар унав Нью Йоркийн хөрөнгийн бирж дээрх “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ урьд шөнө 5,24 хувиар унаж, 5,42 доллараар хаагджээ.
“Мера” ХХК байгаль орчны тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжүүлж байна “Мера” ХХК 2012 оны эхний улиралд Өмнөговь аймаг дахь салбарынхаа хэмжээнд нүүрстөрөгчийн ялгаралтыг судалж үзжээ. Судалгааны дүнгээр нэгжийн үүсгэх нүүрстөрөгчийн хэмжилт улсын хэмжээний дундажтай адил гарсан байна.
Рио Тинто 3 тэрбум долларын бонд гаргана Рио Тинто компани өнгөрсөн 2012 онд 3 тэрбум ам.долларын шууд бус алдагдал хүлээсэн тухайгаа мэдэгдсэн билээ.
Оросууд нүүрсний салбарт дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна Оросын “Мечел”-ийн охин компани “Мечел Карбон” /Сингапур/ болон Хятадын “Baosteel Group” корпорацийн “Baosteel Resources” компани нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээг үзэглэв.
Татвараа төлөхийг анхааруулав Татварын Ерөнхий газраас зарим аж ахуйн нэгжийг татвараа яаралтай төлөхийг анхааруулжээ. Нэр бүхий есөн компани татварын өртэй байгаа бөгөөд ихэнх нь уул уурхайн компани байгаа юм. Тэр дундаа нүүрс, төмрийн хүдрийн томоохон экспортлогч компаниуд байгаа нь анхаарал татаж байна.
BHP Billiton нүүрсний бизнесийнхээ хувьцааг худалдана Дэлхийн уул уурхайн салбарт тэргүүлэгч “BHP Billiton” компани нүүрсний олборлох үйл ажиллагаагаа цаашид өргөжүүлэхгүйгээс гадна тухай бүтээгдэхүүний эрэлт, үнэ ханш олон улсын зах зээл дээр буурч буйн улмаас нүүрсний бизнесийнхээ тодорхой хувийг худалдах боломжийг судлаж үзэхээ мэдэгдсэн байна.
“Професи” эрчим хүчний үнээ тохиролцов “Професи” компанийн хувьцаа одоогийн байдлаар Торонтогийн хөрөнгийн бирж дээр 20 гаруй хувийн өсөлттэйгээр худалдаалагдаж байна.
Оюутолгойд 500 сая долларын зээл олгоно АНУ-ын Экспорт-Импорт банкны Захирлуулын зөвлөл Оюутолгой төсөлд 500 сая долларын зээл олгохыг дэмжсэн байна.
Оюутолгойн экспорт хойшилж магадгүй “Оюутолгой” компанийн Баяжуулах үйлдвэрийг Улсын комисст хараахан хүлээлгэж өгөөгүй байгаа. Энэ сарын 9-10-ны өдөр Уул уурхай яам болон холбогдох яам, мэргэжлийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөөллөөс бүрдсэн Улсын комисс Оюутолгойд ажиллаж, Баяжуулах үйлдвэрийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх юм байна.
“Оюутолгой” ХХК-ийг шалгаж байна “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн хурал түр завсарлаад байгаа. “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг тогтоосны дараа хурлыг үргэлжлүүлнэ хэмээн Засгийн газрын холбогдох сайд нар мэдэгдээд байгаа билээ.
Рио Тинто охин компаниудаа зарж эхэллээ Рио Тинтогийн охин компани Turquoise Hill Resource Австралийн зэс алтны Ivanhoe Australia компаний 57 хувийг эзэмшдэг. Энэ эзэмшлээ зарах болсон талаараа Рио Тинтогийн шинэ Ерөнхий захирал Сэм Уолш мэдэгдсэн байна.
“Аспайр майнинг”-ийн Р.Троманс огцорлоо Хөвсгөл аймаг дахь Овоотын коксжих нүүрсний орд дээр төсөл хэрэгжүүлэгч “Аспайр майнинг” компанийн Бүрэн бус гүйцэтгэх захирал Росс Троманс огцрох хүсэлтээ илэрхийлжээ. Тэрбээр “Саусгоби сэндс” компанийн Ерөнхийлөгч юм байна.
“Энержи Ресурс”-ын хувьцааны үнэ буурсаар байна Ухаахудагийн нүүрсний ордод олборлолт явуулдаг “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation-ийн хувьцааны ханш Хонконгийн хөрөнгийн бирж дээр буурсаар байна.
“Оюутолгой”-н дөрөвдүгээр сарын төсөв батлагджээ “Оюутолгой” төслийн дөрөвдүгээр сарын төсвийг баталсан тухай “Блүмберг” мэдээлжээ. Энэ тухай Уул уурхайн сайд Д.Ганхуяг гар утсаараа мессеж илгээсэн гэнэ.
38 39 40 41 42 43 44