Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Казахстан, Узбекистан улсуудын жилийн худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүрнэ Казахстан, Узбекистан хоёр “ойрын жилүүдэд” худалдааны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зорилтоо зарлав. Энэхүү амбицтай зорилгодоо хүрэхийн тулд хоёр орон худалдааны саад бэрхшээлүүдийг арилгана гэлээ.
Л.Алтангэрэл: Төгсөгчид 100% ажлын байраар хангагддаг нь манай хамт олны бахархал Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн Сургалт, судалгаа хариуцсан дэд захирал, доктор, профессор Л.Алтангэрэлээс сургалт, судалгааны ажлын талаар тодруулсан юм. 
Сонгууль ба Парламент дахь  шинэ дуу хоолой УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болохтой холбоотой “нэр дэвшигчдийн зүгээс манай салбарын талаар попорсон, зориуд буруу ташаа мэдээлэл гаргах вий дээ” хэмээн хамгийн их санаа зовниж, болгоомжилж байсан хүмүүс бол Монголын уул уурхайн салбарынхан гэж хэлж болно. Мэргэжлийн хүмүүсийн хувьд тийн болгоомжлохоос ч аргагүй. Учир нь, уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 25%, экспортын орлогын 90%, төсвийн орлогын 30%-ийг бүрдүүлдэг эдийн засгийн гол салбар учраас улс төрийн болон нийгмийн эрсдэл өндөртэй байдаг. Ялангуяа сонгуулийн санал авах гэсэн улстөрчдийн хувьд юу гэж ч мушгин гуйвуулж, өөрт ашигтайгаар эргүүлэн ярьж болох  асуудалтай том салбар. 
Шатахууны хомсдол үүсвэл ОХУ 8 дугаар сараас бензиний экспортод хориг тавьж магадгүй Дотоодод шатахууны хомсдол үүсвэл Орос улс 8 дугаар сараас бензиний экспортод дахин хориг тавих шийдвэр гаргаж магадгүй гэж Шадар сайд Александр Новак даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдлээ.
ОУСК тогтвортой хөгжлийг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор Монголын анхны нийгмийн бондод хөрөнгө оруулалт хийлээ Монгол Улсын тогтвортой санхүүгийн зах зээлийг дэмжих, ажлын байр бий болгохын зэрэгцээ хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ОУСК-аас Монгол Улсад анх удаа хамгийн том арилжааны банк болох ХААН Банкны гаргаж буй нийгмийн бондод 100 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалтыг хийж байна.
Энэтхэг улс 7 дугаар сард Монголоос коксжих нүүрс туршилтын журмаар авна ШИНЭ ДЕЛИ (Ройтерс) - Энэтхэг улс коксжих нүүрсний импортыг төрөлжүүлэх, Австралиас хараат байдлаа бууруулах бодлогын хүрээнд энэ сарын сүүлээс эхлэн Монголоос коксжих нүүрсийг туршилтын журмаар худалдан авна гэж хоёр эх сурвалж мэдэгдэв.
Газрын хэвлийн баялгийг ашиглах шийдвэр иргэний эрхийг хангах ёстой “Газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар ба орон нутгийн чиг үүргийн хуваарилалт” судалгааны тайлант хэлэлцүүлэг 2024 оны 7 дугаар сарын 8-нд Нээлттэй нийгэм хүрээлэнд боллоо.
Монголын Эдийн Засгийн Чуулган – 2024: Ээлжит сонгуулийн дараа болж буйгаараа онцлог юм Монголын эдийн засгийн чуулган-2024 долдугаар сарын 8-нд эхэллээ. Энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус чуулган “Go Mongolia” уриан дор хоёр өдөр үргэлжилнэ.
Герман улс устөрөгчийн цахилгаан станц барих тендер зарлана Герман улс 2025 оны  эхээр устөрөгчөөр ажиллах боломжтой нийт 12.5 ГВт хүчин чадал бүхий хийн цахилгаан станц шинээр барих болон хуучин станцуудыг шинэчлэх тендер зарлана  гэж өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ.
Т.Баттулга: Бид шинэлэг олон  арга хэмжээг  нэвтрүүлэхээр төлөвлөж байна Олон улсын уул уурхайн үзэсгэлэн Mongolia Mining-2024  уламжлал ёсоор 2024 оны 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн Ерөнхий захирал Т.Баттулгатай тус арга хэмжээний энэ жилийн онцлог болон төлөвлөж буй  шинэлэг ажлуудын талаар ярилцлаа. 
Монгол, Хятадын эрдэмтэд нүүрсний хаягдлыг эко хөрс болгож байна Нүүрсний уурхайн хаягдал чулуулгаас хөрс боловсруулан, экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргах технологийг Монгол Улс, БНХАУ-ын эрдэмтэд хамтран боловсруулжээ.
Хятад улс дотооддоо газрын тос, байгалийн хийн олборлолтоо нэмэгдүүлэхийг зорьж байна Хятадын засгийн газар энэ долоо хоногт уламжлалт болон уламжлалт бус газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чухал алхам хийлээ. Төрийн өмчит томоохон компаниудыг нэгтгэсэн шинэ толгой компани байгуулагдаж, газрын тос, байгалийн хий, занарын хайгуул хийнэ.
МАК компани Никкей форумд оролцож устөрөгч үйлдвэрлэх төслөө танилцууллаа “Монголын Алт” (МАК) ХХК Монгол Улсын хувийн хэвшлүүдийг төлөөлөн Ази-Номхон далайн орнуудын дээд хэмжээний уулзалт болох “Никкей” форумд оролцлоо. Энэ үеэр Монгол, Японы бизнесийн хамтын ажиллагааны хүрээнд “Монголын Алт” (МАК) ХХК-ийн нүүрснээс устөрөгч гарган авах туршилтын үйлдвэрийн төсөл болон бетон зуурмагийн үйлдвэрийн дэвшилтэт технологиудыг онцлон танилцуулсан байна. 
Н.АЛГАА: БАЙГУУЛЛАГЫН ДОТООД АРДЧИЛЛЫГ БИЙ БОЛГОХОД ГОЛЛОН АНХААРСАН Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирлаар 18 жил ажиллаж, Монголын эрдэс баялгийн салбарын түүхэн хөгжилд өөрийн амьдралын бүтэн аравныг зориулсан Намгарын Алгаатай ассоциацийн 30 жилийн ойн хүрээнд ярилцлаа
Оросоос Европ руу экспортолсон байгалийн хий 6 дугаар сард жилийн 23%-иар өссөн байна ОХУ-ын "Газпром" компани 6 дугаар сард Европ руу нийлүүлсэн байгалийн хийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23%-иар өссөн гэж Ройтерс агентлаг мэдээлэв.
Филиппиний эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувь өслөө СИНГАПУР, 7-р сарын 1 (Ройтерс) - Ember судалгааны төвийн мэдээлснээр Филиппин улс нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас хамгийн их хамааралтай эдийн засагтай эхний арван улсын тоонд багтжээ. Энэ нь тус улс ногоон эрчим хүчний зорилтод хүрэхэд ямар саад бэрхшээлтэй тулгарч буйг харуулж байна.
Торонтогийн Хөрөнгийн биржээс хөрөнгө татах боломжуудын тухай вебинарыг амжилттай зохион байгууллаа Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ), Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ), Capital Markets Mongolia (CMM) болон Торонтогийн Хөрөнгийн бирж (TSX) хамтран "Opportunities on Toronto Stock Exchange: Navigating Listings & Regulations" сэдэвт онлайн танилцуулгыг 6 дугаар сарын 24-нд зохион байгууллаа.
Southern Copper компани Перу дахь уурхайгаа дахин нээнэ Перугийн зэс олборлогч Southern Copper компани Tia Maria төслөө 7 сарын 1-нд дахин хэрэгжүүлнэ гэж Ройтерс агентлагаас мэдэгдэв.
Аж үйлдвэрлэлийн хувьсгал өрнүүлж,  импортлогчоос үйлдвэрлэгч улс болъё Монгол Улс   уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийнхөө  эхэн үетэй зэргэцүүлээд шахуу 20 гаруй жилийн өмнөөс хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах асуудалд анхаарч, 2003 онд анх энэ чиглэлийн төрийн бодлоготой болж байсан түүхтэй. Зургаан жилийн дараа буюу 2009 онд Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахтай холбоотой  хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн хэдий ч хуулийн хэрэгжилт тун хангалтгүй явсаар ирлээ.
Япон улс далайн ёроолоос 200 сая тонн газрын ховор элемент илрүүлжээ Японы судлаачид Номхон далайгаас батарейн металлаар баялаг 200 сая тонн  манганы царцдас илрүүлжээ. Токиогийн их сургууль болон Nippon сангийн мэргэжилтнүүдийн баг  Японы алслагдсан арал Минамиторишимагийн ойролцоох далайн ёроолд царцдас байна гэж мэдэгдэв.
10 11 12 13 14 15 16