Шинэ мэдээ
Н.Батбаяр: Уурхайн хаалтын хууль хариуцлагыг нэмэгдүүлнэ
Уурхайн хаалтын тухай бие даасан хууль батлах ажил эрчимтэй урагшилж байна. Шинэ хууль өлгийдөн авах гэж буй энэ цаг үед нэгэн чухал хурал зохиогдсон нь есдүгээр сарын 7-ны өдөр болсон “Уурхайн хаалт-нийгмийн лиценз” хуралдаан байлаа. Хуралд салбарын мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 200 гаруй хүн оролцсон юм.
Эрдэс боловсруулалт-2016” олон улсын бага хурал болж байна
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо болон “Оутотек Монголиа” ХХК хамтран “Эрдэс боловсруулалт-2016” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг аравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Монгол улс бол оросуудын хувьд өмнөд далайн гарц
2016 оны зургадугаар сард манай хойд хөрш дэлхийн хамгийн урт төмөр замыг бүтээн байгуулсны 125 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн юм. Орос орны өргөн уудам нутаг, байгалийн асар их баялагтай Сибирийг хөндлөн туулсан Транссибирийн төмөр замаар тус улсын нийт төмөр замын ачаа тээврийн 70% хийгдэж байна.
РЖД-гийн Ерөнхийлөгчийн томилгооны эргэн тойронд
“Улаанбаатар төмөр зам”-ын 50%-ийг эзэмшдэг Оросын төрийн мэдлийн компанийн удирдлагууд ямар учир шалтгаанаар халагдаж, өөрчлөгдөж байгаа талаар хойд хөршийн хэвлэлүүд янз бүрээр тайлбарлан бичиж байна.
Олон талын оролцоотой, тогтвортой, тэгш хөгжлийг бий болгоно
Австралийн Гадаад харилцаа, худалдааны яамны дэмжлэгтэйгээр Хөгжлийн төлөө Эрдэс баялаг, Эрчим хүчний холбоо (MEFDA), Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хамтран зохион байгуулж буй “Уул уурхай ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд Монголд” сэдэвт чуулга уулзалт өнөөдөр “Шангри Ла” зочид буудлын “Ballroom III” танхимд боллоо.
“Германд үйлдвэрлэв-2016” үзэсгэлэн нээгдлээ
Герман улсын компаниудын дэвшилтэт технологи, ноу-хау, техник тоног төхөөрөмж болон үйл ажиллагааг Монголд сурталчлах “Made in Germany” үзэсгэлэн өнөөдөр Шангри-Ла зочид буудал нээгдлээ.