Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Элга орд дээр анхны 1 сая тонн нүүрс баяжуулав Оросын “Мечел” группын эзэмшиж буй Элга ордын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноос хойш анхны 1 сая тонн нүүрс баяжуулжээ.
“Экспо Монголиа” үзэсгэлэнд 80 компани оролцож байна Уул уурхай, барилга, эрчим хүч, боловсрол болон бусад салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон “Экспо Монголиа 2015” үзэсгэлэн  нээгдлээ.
Outotec Нүүрсний технологи Outotec нь өндөр үр ашигтай технологийн шийдэл болоод нүүрс бэлтгэх бүх үе шатны үйлчилгээг боловсруулж, загварчлан хүргэдэг.
Польш уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хамтрах сонирхолтой байна Европын холбооны гишүүн улс болох Польш манай улстай уул уурхайн машин техник, хүнсний бүтээгдэхүүний чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа өчигдөр болсон “Польшид үйлдвэрлэв-Монголын компаниудтай хамтран ажиллах боломж” хурлын үеэр тус улсын Эдийн засгийн яамны төлөөлөл Эва Свендровска-Жианковска мэдэгдлээ.
Монгол улс коксжих нүүрсний экспортоор номер нэг тоглогч болж гарч ирэх үндэсний том амбийц бий Монголын нүүрсний салбарын хөгжлийг тодорхойлох, цаашлаад дэлхийд таниулах өндөр ач холбогдолтой “Coal Mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган 5 жилийн ойтойгоо золгож буй.
“Экспо Монголиа” үзэсгэлэнд 80 компани оролцож байна Уул уурхай, барилга, эрчим хүч, боловсрол болон бусад салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон “Экспо Монголиа 2015” үзэсгэлэн Буянт-Ухаа спорт цогцолбор төвд өнөөдөр нээгдлээ.
Усны нөөц ховортоо бус буруу менежмент, буруу бодлоготой холбоотойгоор л хомсддог “Престиж” группын Ерөнхий захирал, Усны үндэсний төв (ТББ)-ын захирал, Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор Ж.Далайтай ярилцлаа.
Зэсийн томоохон уурхай Грасбэргийн үйлдвэрлэл зогсов Индонезийн Грасбэрг хотноо үйл ажиллагаа явуулж буй АНУ-ын Freeport McMoran компани өчигдөр тус уурхайн үйлдвэрлэл зогссоныг мэдээллээ. Өнгөрсөн даваа гаригаас эхлэн уурхайн ажилтан болон нутгийн иргэдээс бүрдсэн 50 гаруй хүн үйлдвэр рүү орох замыг хаажээ. Үүнээс үүдэн өнөөдрийн байдлаар тав дахь өдрөө үйлдвэрлэл бүрэн зогсоод байна.
Vale компани Симандоу орд дахь хөрөнгө оруулалтын нөхөн төлбөрөөсөө татгалзлаа Бразилийн Vale компани Гвинейн төмрийн хүдрийн Симандоу орд дахь төслийн хамтарсан компанийн хувь эзэмшлээ BSG Resources компанид шилжүүлжээ.
Хармагтайн нөөцийг 203 сая тонн гэж тогтоожээ Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду Майнз” компани Хармагтай зэс-алтны төслийнхөө нөөцийг ЖОРК стандартаар тогтоосноо зарлалаа. Хармагтай төсөл нь 1.5 тэрбум паунд зэс /680 мянган тонн зэс/, 2.2 сая унци алтны /70 тонн/ нөөцтэй бөгөөд 0634% зэс, 0.33г/т алтны дундаж агуулгатай нийт 203 сая тонн хүдрийн нөөцтэй хэмээн тогтоогджээ. Хамгийн өндөр агуулгатай 56 сая тонн хүдэрт зэс 0.47%, алт 0.59 г/т байгаа аж.
Монголын геологчдын чуулган эхэллээ “Монголын геологи, хайгуул 2015” чуулга уулзалт 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Чуулганыг нээн Уул уурхайн сайд Р.Жигжид мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн юм.
Ураны хайгуул, олборлолтын талаар хэлэлцэнэ Монголын Эрдэмтдийн үндэсний зөвлөл, Хөдөө аж ахуйн их сургууль, Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл хамтран “Ураны хайгуул, олборлолт, түүний эерэг ба сөрөг үр дагавар” сэдэвт олон улсын семинарыг маргааш Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
“Рио Тинто” 7.1 тэрбум долларын татвар төлжээ “Рио Тинто” групп 2014 онд олон улсын хэмжээнд 7.1 тэрбум ам.долларын татвар төлсөн хэмээн өчигдөр гаргасан “Татвар төлөлтийн тайлан”-даа дурджээ.
С.Энх-Амгалан: Түлшний үнэ буурахгүй байх нь Монголын компаниудын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө “Саусгоби Сэндс” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал С.Энх-Амгалантай ярилцлаа.
“Оюутолгой” ХХК шинэчилсэн ТЭЗҮ-ээ хүлээлгэж өгнө “Оюутолгой” компани шинэчилсэн ТЭЗҮ-ээ энэ 7 хоногт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэж өгөхөөр болжээ. Өнгөрсөн 7 хоногт тус компанийн ТУЗ хуралдаж, уг шийдвэрийг гаргасан байна.
Moody’s: Оюутолгойн санхүүжилт эхэллээ ч эдийн засаг хангалттай сэргэхгүй Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог байгуулага болох Moody’s Монголын банкны тогтолцооны төлөвийн талаарх “Banking System Outlook: Mongolia” тайлангаа энэ сарын эхээр гаргалаа.