Шинэ мэдээ
ТЕГ: Оюутолгой 130 сая долларын татвар дутуу төлсөн
Татварын ерөнхий газар Оюутолгой компанийн татвар төлөлтийн байдалд аудит хийлгэсэн дүнг тус компанид хүргүүлжээ. Энэ тухай Оюутолгой компанийн толгой байгууллага Turquoise Hill Resources өнгөрсөн даваа гаригт албан ёсоор мэдээлсэн байна.
ШИЛДЭГ ЭКО УУРХАЙ
Энэхүү шагналыг уул уурхайн хайгуулын төдийгүй олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компанид олгоно.
УУЛ УУРХАЙН ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАГАА
Олборлолтоос боловсруулах шатанд үйл ажиллагаа нь амжилттай дэвшин орсон байдал, нийгмийн хариуцлагын чиглэлээр олон улсын түвшинд хэрэгжүүлдэг стандартыг хэрхэн ханган ажиллаж буйг тодотгох номинаци юм.
ШИЛДЭГ УУРХАЙ
Монгол орны ашигт малтмалын ба газрын тосны орд газарт олборлолт явуулж буй шилдэг уурхайд олгох шагнал.
Боомтын төмөр зам ирэх зун ашиглалтад орно
“Монголын төмөр зам”-ын дэргэд тусгай зориулалтын шинэ нэгж хэдхэн хоногийн өмнө байгуулагдав. “Гашуунсухайтын төмөр зам” консорциум нэртэй уг нэгжид Хятадын Шенхуа, Монголын “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Тавантолгой” ХК тус тус нэгджээ.
Tерра Энержи үйл ажиллагаагаа хумьжээ
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Guildford Coal (ASX:GUF) компанийн Монгол дахь салбар Терра Энержи Өмнөговь дахь Баруун Ноён уулын коксжих нүүрсний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр эрчимтэй ажиллаж байсан билээ.
Цагаансуваргын эгзэгтэй өдрүүд
Алс хол сумын амьдрал хүндхэн байгаа ч Цагаансуварга ордыг түшин, Өмнийн говийн Цогтцэций шиг хөгжинө гэсэн мөрөөдлийг нутгийн иргэд тээж явдаг.
Хятад эрчим хүчний салбартаа хувьсгал хийнэ
Хятадын Ерөнхийлөгч Си Жинпин Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан Засгийн газрын агентлагийн энэ сарын 14-ны өдрийн уулзалтаар тус улс эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлдээ шинэчлэл хийх шинэ зарчмуудыг боловсруулж буйг мэдэгджээ.
Цэвэр нүүрсний салбарын хөгжлийг Монголдоо цогцлоох цаг айсуй
Уул уурхайн салбарт түшиглэн эдийн засгаа солонгоруулах зорилготой Монгол улсын гол түшиц орлогын эх үүсвэр нь коксжих нүүрсний экспорт болоод тийм ч удаагүй байгаа билээ. Нүүрсний экспорт 2010 оны эцсээр зэсийн баяжмалынхыг гүйцэх үед нийт экспортод нүүрсний борлуулалтаас олсон орлого 30,3%-ийг эзэлж байв. Улмаар дараах он жилүүдийн өрнөл нүүрсний экспортын өсөлтийн оргил үеийг даллан дуудсан юм.
Хятадын гангийн үйлдвэрлэл 272 сая тоннд хүрэв
Дэлхийн гангийн холбооны мэдээгээр энэ оны эхний 4 сард дэлхийн 65 улс 543 сая тонн ган үйлдвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.5% өссөн үзүүлэлт юм. Дэлхийн ган үйлдвэрлэлийн 50%-ийг Хятад улс үйлдвэрлэжээ. Хятадын үйлдвэрлэл 4 дүгээр сард 2.1% өссөн бол эхний 4 сард 2.7% өсч 272 сая тонн болжээ. Өнгөрсөн жилийн эхний 4 сард 258 сая тонн ган үйлдвэрлэж байв.
Ачинскийн газрын тос боловсруулах үйлдвэр дэлбэрч 7 хүн нас барав
Роснефть компанийн Красноярск дахь газрын тос боловсруулах хамгийн чухал үйлдвэр болох Ачинскийн үйлдвэр орон нутгийн цагаар өнгөрсөн ням гаригийн орой дэлбэрчээ. Тус улсын Онцгой байдлын яамны мэдээлж буйгаар уг дэлбэрэлтийн улмаас нийт 7 хүн нас барж, долоон хүн гэмтэж, өөр хоёр хүний талаар тодорхойгүй байгаа ажээ.
Зэсийн экспорт 112%-иар өсөв
Он гарсаар эхний 5 сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 4 тэрбум долларт хүрч, гадаад худалдааны алдагдал 204 сая доллар болжээ. Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 17%-иар өсч, 1.9 тэрбум доллар болсон бол импорт 15.6%-иар буурч 2.1 тэрбум доллар болов. Нийт экспортын 81.3%-ийг эрдэс бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 240 сая доллар буюу 18%-иар өсч, тэрбум 568 сая долларт хүрэв.
Герман-Монголын бизнес өдрүүд болж байна
Монгол улс болон ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд энэ сарын 16-18-ны өдрүүдэд Герман-Монголын бизнесийн өдрүүд Улаанбаатар хотноо болж байна. Хоёр улсын бизнесийн өдрүүдийг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага болон Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулж буй юм.
SouthGobi Sands-ийг энэ сард зарна
Хятадын хилээс 40 км-ийн зайтай байрладаг Овооттолгойн нүүрсний ордод олборлолт явуулдаг тус компани тун удахгүй шинэ эзнээ зарлах аж. SouthGobi Sands-ийн толгой компанийн нэрийг манай уншигчид андахгүй.