Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Хятадын гангийн үйлдвэрлэл 7.5%-иар өсчээ Дэлхийн гангийн үйлдвэрлэл өнгөрсөн онд 1 тэрбум 607 сая тоннд хүрч, өнгөрсөн оныхоос 3.5%-иар өслөө хэмээн Дэлхийн гангийн холбооноос мэдээлжээ. Энэхүү өсөлтийн суурь нь Ази болон Ойрхи Дорнод болсон бөгөөд Европ, Америкийн үйлдвэрлэл буурсан байна.
50 тэрбумыг газрын наймаанаас босгожээ Эдийн засгийн чөлөөт бүс нь амбийцтай ард түмний хийдэг ажил аж. Асар их хөрөнгө, урт хугацааны хөдөлмөр шаардсан бүтээн байгуулалт. Гэхдээ хамгийн гол нь дэлхийг өөртөө татах цонх болох бүхий л хүчин зүйл чухал. Манай дэлхийн тив болгоноос зорин ирэх учир жанцанг холбохын тулд солонгосчууд 10 жил ажиллажээ. Одоо дахин арван жилийн ажил өмнө бий гэнэ. 2020 он хүртэл бүтээн байгуулалт хийх нь ээ.
“Оюутолгой”-н санхүүжилт хойшилж мэдэх сургаар үнэлгээ нь буурав “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны үнэлгээ өнгөрсөн долоо хоногт бараг 8%-иар буурч, Нью-Йоркийн бирж дэх үнэлгээ нь 3.14 доллар болсон байна. Энэ нь тус компанийн гаргасан мэдэгдэлтэй холбоотой юм.
Ашигт малтмалын хуульд ямар өөрчлөлт орох вэ? Ашигт малтмалын хуульд зарчмын ямар шинэчлэл орж буй талаар The Mongolian Mining Journal-ийн шинээр хэвлэгдэн гарсан дугаараас уншаарай.
China Gold Congress and Expo, Есдүгээр сарын 10-12. Бээжин, БНХАУ Энэхүү хурлаар алтны олборлолт, хөрөнгө оруулалт, эрэлт хэрэгцээний талаар ярилцах юм байна.
The 3rd Exploration Exchange China 2014, Аравдугаар сарын 24-25. Бээжин, БНХАУ Тус хурал нь олон улсын хайгуулын төслүүдийг хамтын ажиллагаанд түшиглэн санхүүжүүлэх зорилгын дор зохион байгуулагддаг.
“Тек Ресурс”-ийн ашиг 31%-иар буурав Зэс, нүүрс, цайрын чиглэлээр ажилладаг Канадын томоохон компаниудын нэг “Тек Ресурс Лимитед”-ийн 2013 оны санхүүгийн тайлан гарчээ.
“Энержи Ресурс”-т 116 сая доллар төлнө “Эрдэнэс МГЛ” компани “Энержи Ресурс” компанид 116 сая долларын нөхөн төлбөрийг төлөхөөр болж, лхагва гаригт “Зам шилжүүлэх тухай” гэрээг байгуулсан байна.
“Туркойз Хилл”, “Рио Тинто” компаниуд мэдэгдэл гаргав “Туркойз Хилл Ресурс” компани өнөөдөр “Оюутолгой” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явц, төслийн санхүүжилт болон Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээрийн үйл явцын талаар мэдэгдэл гаргажээ.
Рио Тинто 3.67 тэрбумын ашиг олжээ Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто”-гийн 2013 оны 2 дугаар хагасын санхүүгийн тайлан өнөөдөр гарчээ. Хоёрдугаар хагаст цэвэр ашиг нь 3.67 тэрбум доллар байсан хэмээн Wall Street Journal мэдээлж байна. Өнгөрсөн оны мөн үед 3.31 тэрбум долларын алдагдалтай ажиллаж байсантай харьцуулахад энэ нь маш өндөр үзүүлэлт юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт болно Монголын уул уурхайн үндэсний ассоциациас Стандартчилал хэмжилзүйн газартай хамтран “MNS OHSAS 18001:2012 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо-Шаардлага” стандартыг нэвтрүүлэх арга зүйн талаар сургалт зохион байгуулах гэж байна.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хэлэлцэнэ Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-наас санхүүжүүлэн Адам Смит Интернэйшнл байгууллагын хэрэгжүүлж буй Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын сангийн (ОҮИТБС) хэрэгжилтийг дэмжих төслийн хүрээн дэх зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 18-нд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулахаар болжээ.
Кастодиан банкны журам батлагджээ Санхүүгийн зохицуулах хорооны хоёрдугаар хуралдаан нэгдүгээр сарын 29-нд болж, “Кастодианы тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журам” батлахыг зөвшөөрсөн байна.
Монголын хөрөнгө оруулалын талаар Лондонд чуулна Лондон хотноо Монголын хөрөнгө оруулалтын чуулган гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Австрали Монголын Бизнес Зөвлөл байгуулагдав Австрали-Монголын эдийн засаг, худалдаа,хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих үндсэн чиг үүрэг бүхий “Австрали Монголын Бизнес Зөвлөл” 2014 оны 1 дүгээр сарын 28-нд албан ёсоор байгуулагдаж Австралийн Хөрөнгө ба Хөрөнгө оруулалтын хороонд бүртгүүлэв.
Хятадад нүүрс үнэгүйдэж, агуулахын нөөц ихсэв Хятадын Засгийн газрын хэрэгжүүлж буй эдийн засгийн шинэчлэл эрчим хүчний ахиу хэрэглээ бүхий үйлдвэрлэлийг хумиж, гангийн үйлдвэрлэлийг багасгах төлөвтэй байна.
Уул уурхай, дэд бүтцийн салбарт хамтран ажиллана Гадаад харилцааны сайд Л.Болд БНСУ-д ажлын айлчлал хийж байна.
Гадаад худалдааны алдагдал хамгийн бага байжээ Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний сарын статистик мэдээллийг гаргажээ. Нэгдүгээр сард гадаад худалдааны эргэлт 658.3 сая доллар болж, өнгөрсөн оны нэгдүгээр сараас 15.5%-иар, өнгөрөгч арванхоёрдугаар сараас 27.7%-иар тус тус буурчээ.
Бодлогын хүүг 10.5% хэвээр үлдээлээ Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 7-11-ний өдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Юуны түрүүнд Бодлогын хүүг 10.5%-д хэвээр үлдээхээр болсон байна.
Роснефть Хятадтай газрын тосны худалдаагаа нэмэгдүүлнэ Оросын төрийн өмчийн газрын тосны магнат “Роснефть” компани энэ жил Хятад руу жилд 9 сая тонн буюу өдөрт 180 мянган баррель газрын тосны нэмэлт нийлүүлэлт хийнэ гэж мэдэгджээ.