Шинэ мэдээ
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.02) Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн барилаа. Тус хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа юм.
Хөнгөн цагааны үнэ өсөх төлөвтэй байна
Хөнгөн цагааны нийлүүлэлтийн хомсдолын улмаас үнэ нь цаашид өсөх магадлалтай болсон талаар олон улсын эрдэс баялгийн шинжээчид “Steelnews”-д мэдээлжээ. Тэдний онцолсноор хөнгөн цагааны үнэ нэг тонн нь дунджаар 2594 ам.долларт хүрч байгаа бөгөөд 2900 гаруй ам.долларт хүрэх магадлалтай байгаа юм байна. 2021 онд нэг тонн нь 3000 гаруй ам.долларт хүрч, 2008 оноос хойших дээд хэмжээндээ хүрч байсан билээ.
ОЮУ ТОЛГОЙН ОПЕРАТОРУУД 1,300 МЕТРИЙН ГҮН ДЭХ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ГАЗРЫН ГАДАРГААС УДИРДАЖ БАЙНА
"Оюу толгой” компанийн Гүний уурхайн тактик үйл ажиллагааны хэлтсийн менежер Ч.Ариунболор: Бид гүний уурхайн анхны хүдэр юүлүүрийн тэсэлгээ хийгдсэн өдрөөс эхлэн ОРБ-г ашигласнаар хүдэр авалтын бүтээмж хамгийн өндөр түвшинд хүрч байна. ОРБ-н талаар товчхон танилцуулахад, энэ систем нь хүний боловсруулсан оновчтой ганцхан тооцоолол хийх хугацаанд хэдэн сая хувилбарыг боловсруулж, хамгийн оновчтойг нь сонгож ажилладаг бодит цагийн, ухаалаг систем юм.
А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр нь нарийн төвөгтэй, цогц төсөл
14 мега төслийн нэг Газрын тосны боловсруулах үйлдвэрийн төсөл БНЭУ-ын хөнгөлттэй зээлээр хэрэгжиж байна. Энэхүү төслийн явц болон ЕРС-04 буюу технологи, тоног төхөөрөмжийн угсралтын ажлын явцын талаар Элчин сайд А.М.Готсурвэ: "Манай хоёр орон стратегийн түншлэлтэй, оюун санааны хөршүүд. Энэ хүрээнд хоёр чухал төслийг онцолмоор байна.
Цайрын үнэ өсөх үү
Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр цайрын үнэ бага багаар өссөөр байна. Өчигдрийн байдлаар Лондонгийн металлын бирж дээр нэг тонн цайрын үнэ 3082 ам.долларт хүрчээ. Энэ оны есдүгээр сарын дэлхийн зах зээлийн дундаж үнэ 2837 ам.доллар байсан юм. Хэдийгээр энэ нь 2022 оны дундажтай (3440 ам.доллар) харьцуулахад бага ч гэсэн энэ төрлийн бизнес эрхлэгчдэд боломж олгож байна гэж мэргэжилтнүүд онцолжээ.
ЭРДЭНЭ РЕСУРС 2024 ОНЫ 3-Р УЛИРЛЫН ТАЙЛАН БА БАЯНХӨНДИЙ АЛТНЫ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь 2024 оны 9 дүгээр сарын 30-нд дуусгавар болсон гурван сарын хугацааны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Монголиан Майнинг Корпорэйшн (ММС)-тэй хамтран хөгжүүлж буй Баянхөндий алтны төсөл (БХ)-ийн тухай мэдээллийг танилцууллаа. Эрдэнэ Ресурсийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли хэлэхдээ, 2024 оны 3-р улиралд бид Монгол Улсын баруун өмнөд хэсэгт орших Баянхөндий алтны төслийн хөгжүүлэлтэд ихээхэн ахиц дэвшил гаргаж, төлөвлөсөн уурхайн зэрэгцээ тэлэх боломж бүхий хайгуулын үр дүнгүүдийг танилцуулсан амжилттай байсан гэлээ.
Австрали, Энэтхэг улсууд сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах салбарт хамтран ажиллана
Австрали улс Энэтхэгтэй хамтран сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны эрчим хүчний үйлдвэрлэл, батарей, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр болжээ. Мөн эдгээр улсууд батлан хамгаалах болон далайн аюулгүй байдлыг бэхжүүлэх тал дээр хамтран ажиллана гэж Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез Энэтхэгийн Ерөнхий сайдтай Их 20-ийн дээд хэмжэний уулзалтын үед мэдэгдлээ.
Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуульд заасан үндсэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас баталсан 2025 оны улсын төсөв болон төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулан баталсан бусад хууль тогтоомжуудад дараах хэд хэдэн үндэслэлээр бүхэлд нь хориг тавилаа.
Алтны үнэ дээд цэгтээ хүрч өсөх төлөвтэй байна
Goldman Sachs судалгааны байгууллагын мэдээлснээр энэ жил алтны үнэ өсөж, 2025 оны эхээр шинэ дээд амжилт тогтоох төлөвтэй байна. Энэ онд алтны үнэ трой унц тутамд 2,500 гаруй ам.доллар болж, 20 гаруй хувиар өсжээ. Энэхүү судалгааны байгууллагын таамаглаж буйгаар ирэх оны эхээр алтны үнэ 2,700 ам.долларт хүрэх юм. Үүний шалтгаан нь Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ бууруулж, хөгжиж буй орнуудын төв банкны алт худалдан авалт нэмэгдэж байгаатай холбоотой ажээ. Хэрэв АНУ санхүүгийн шинэ хориг арга хэмжээ авч, өрийн дарамт нэмэгдвэл алтны үнэ нэмэгдэхийг үгүйсгэхгүй.