Шинэ мэдээ
УУЛ УУРХАЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН ШИНЭ ХАНДЛАГА
Хурлын зорилгыг бодохоор тогтвортой хөгжлийн стратегийг шууд яримаар ч юм шиг. Хурлын агуулгыг 90 жилийн ойтой холбон бодохоор өнгөрсөн цагаа эргэж санамаар ч юм шиг. “Шинжлэх ухааны өнгөрсөн үеийн тухай огт мэдэхгүй юм уу, тун бага мэдэх, эсвэл түүний зөвхөн өнөөгийн байдлыг мэдэх төдий байх нь тухайн шинжлэх ухааны дөнгөж талыг мэдэж буй хэрэг” гэж Германы эрдэмтэн Эрнст Лееманы хэлснийг бодохоор өмнөх үе рүүгээ жаахан хармаар ч юм шиг.
Ж.Жамул: Монгол улс циклийг сөрж явах хэрэгтэй байна
“Mogul Ventures Corp”-ийн Ерөнхийлөгч Ж.Жамултай Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, нүүрсний үнэ, гадаадын хөрөнгө оруулалтын байдлын талаар ярилцлаа. Тэрбээр өмнө нь АНУ-ын хөрөнгө оруулалтын “Родмэн энд Рэншоу” банкинд дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан санхүүгийн мэргэжилтэн юм.
Хятадад нүүрсний үнэ өсөхгүй байж болзошгүй
Сүүлийн саруудад буурсаар байсан нүүрсний үнэ тогтворжиж эхлэв. Энэ хандлага уул уурхайн салбарынхан, тэр дундаа нүүрс нийлүүлэгчдэд бага ч болов найдлагыг төрүүлээд байна.
“Бороо Гоулд” 2000 унц алт олборлоно
Канадын “Сентерра Гоулд” компани Монголын Бороогийн алтны уурхайд нуруулдан уусгах технологи хэрэгжүүлэх зөвшөөрөл авсан гэдгийг Bloomberg мэдээллээ. Энэ сарын 9-ний өдөр компани уг зөвшөөрлийнхөө талаар мэдээлсэн байна.
Ц.Нямаа: Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна
Монгол улсын уул уурхайн салбарт тэсрэх материалын хангамж, тэсэлгээний ажлын сервис үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг анхдагч компаниудын нэг бол “Бласт” компани. Тус компани 10 гаруй жилийн турш тасралтгүй, эрчимтэй үйл ажиллагаа явуулсны дүнд үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын хангамж, үйлдвэрлэл, тэсэлгээний ажлын үйлчилгээгээрээ улсдаа тэргүүлэх зэрэгт хүрсэн компани билээ. “Бласт” компани эмульсийн тэсрэх бодисын шинэ шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулахад бэлэн болжээ.
Техник, үйлчилгээний цогц шийдлийг Монголд нэвтрүүлэх найдвартай түнш
Дэлхийн уул уурхайн салбарынханд хэдийнэ танигдсан Сандвик компанийн өрмийн машин нь хүчин чадлаараа салбартаа тэргүүлэгч гэгддэг. Үүнд өрмийн дээжийн уртын үзүүлэлт болон өрөмдсөн цооногийн гүний хэмжээ хамгийн их байдаг зэргийг дурдаж болно. Тус компани технологи болон үйлчилгээгээ цаашид улам сайжруулж, хэрэглэгчиддээ хүрч ажиллах шинэ төлөвлөгөөний талаар “Сандвик Монголиа” компанийн Ерөнхий захирал Jamie Ruddy ярьж байна.
Илүү гүн өрөмдлөг, өндөр шаардлагад “Элгэн” компани ямагт бэлэн
Монголд өрөмдлөгийн холбоо үүсч хөгжөөд 15 жил болжээ. Өнөөдөр өрөмдлөг, хайгуулын компаниуд ч харьцангуй олон болсон байна. Тэдгээрийн дотроос шинэ технологи, ур чадвараар ялгарч чаддаг, сүүлийн үед нэлээд өргөжин тэлээд байгаа “Элгэн” компанийн Ерөнхий захирал У.Хүрэлбаатартай ярилцлаа.
К. Макрей З. Энхболдтой уулзав
“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Камерон Макрей УИХ-ын даргатай уулзжээ. Өнгөрсөн баасан гаригийн орой уулзалт болсон бөгөөд ноён Макрей “Оюутолгой” төсөл эхний хүдрээ авах цаг ойртсоныг Спикерт танилцуулсан бололтой.
Ус стратегийн үнэт баялаг
Байгаль орчны багц хууль тавдугаар сарын 17-нд батлагдаж, энэ сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх гэж байгаа билээ. MMJ-ийн өнгөрсөн сарын дугаарт багц хуулинд багтсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын өөрчлөлтүүдийг танилцуулсан. Энэ удаад Усны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг танилцуулахаар бэлтгэлээ.
Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хууль “Алтан дундаж” уу
Элизабет Эллис (Минтер Эллисон хуулийн фирмийн Монгол дахь салбарын Гүйцэтгэх захирал)
Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай шинэ хуулийг (Стратегийн хөрөнгө оруулалтын тухай хууль) дэмжиж буй УИХ-ын гишүүд болон бусад төлөөлөгчид Монголын энэхүү шинэ хуулийн тогтолцоо нь Австралийн Гадаадын хөрөнгө оруулалтыг хянах зөвлөл бүхий /ГХОХЗ/ тогтолцоотой ихээхэн төстэй болсон гэж хэлж байв.
MINING JOURNAL AWARDS 2012 УРЬЖ БАЙНА
Mongolian Mining Journal сэтгүүл нь Уул уурхайн салбарын оны шагналын номинациа гурав дахь жилдээ зарлаж байна.
Дэлхийн уул уурхайн хөгжлийн амжилт ололт, түүнчлэн бэрхшээл асуудлууд ч Монгол оронд адилхан тулгарч буй энэ цаг үед уул уурхайн үйлдвэрлэлийн амин сүнсийг атгаж, нуруун дээрээ
Хөрөнгө оруулагчид тогтвортой байдал хүсч байна
Гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгө оруулалтын орчин болон Стратегийн аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай шинэ хуулийн талаар ямар бодолтой байна вэ? Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа зарим компанийн удирдлагаас Монголын хөрөнгө оруулалтын орчин ямар байгаа болон шинэ Засгийн газраас юу хүсч байгаа талаар байр суурийг нь сонирхсон юм.
Европын хямрал ЭЗ-ийн 2-3 жилийн рецессийг бий болгоно
ОХУ-ын эдийн засгийн сайд асан, Үйлдвэрлэгч хэрэглэгчдийн холбооны тэргүүн Александр Шохин эдийн засгийн өнөөгийн удаашрал, санхүүгийн тогтворгүй байдал болоод төрийн оролцооны талаар өөрийн үзэл бодлыг “Полит.ру” өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
ЗАСГИЙН ГАЗАР ЭН ТЭРГҮҮНД УУЛ УУРХАЙН САЛБАРТ ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГОО ТОДОРХОЙЛОХ ЁСТОЙ
Уул уурхайн салбарын үйл ажиллагаанд тохиолдож байгаа нийтлэг бэрхшээлийг би энэ илтгэлдээ хөндөх гэсэн юм.
Монголын уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлын нэгдүгээрт, төрийн бодлогын асуудал орж байна. Энэ салбарын хууль эрхзүйн орчны тогтвортой байдлын эх үүсвэр нь эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлого. Гэтэл бодлогын баримт бичиг хоёр УИХ-ын хугацааг даван туулаад өнөөдрийг хүртэл батлагдсангүй.
Хятадын ашиг сонирхол буурахгүй
Хятадын “Мэйжин Энержи Групп” нь Австралийн “Вэстерн Дезерт Ресурс”-д 457 сая ам.доллараар тус компанийг худалдан авах санал тавиад байна. (ASX:WDR)
“Вэстерн Дезерт”-ийн Орлогч захирал мэдэгдэлдээ “Хятадын компанийн тавьсан уг санал нь хувьцаа эзэмшигчдийн хувьд хамгийн таатай үнийн дүн юм” гэжээ.
Япон 2040 онд цөмийн эрчим хүчний салбарыг орхино
Япон улс ард нийтийнхээ цөмийн эрчим хүчний эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас уг төрлийн цахилгаан үйлдвэрлэлийг зогсоох төлөвлөгөөгөө танилцуулжээ. Япон улсын Ерөнхий сайд Ёшихико Нодагийн өнгөрсөн баасан гаригт баталсан төлөвлөгөөний дагуу тус улс ирэх 20 жилд сэргээгдэх эрчим хүчний салбарт 38 их наяд иен (480 гаруй тэрбум ам.доллар) зарцуулахын зэрэгцээ эрчим хүчний үр ашигтай технологийн салбарт 84 их наяд иен (1 их наяд гаруй ам.доллар)-ийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ.