Шинэ мэдээ
Төмрийн хүдрийн үнийг Хятад “өргөв”
Хятадын Засгийн газар энэ сарын эхээр эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд дэд бүтцийн төсөлд 1 их наяд юань буюу 158 тэрбум ам.долларын төсөв баталсан. Энэхүү үлэмж хэмжээний хөрөнгө нь зөвхөн тус улсын аж үйлдвэр, эдийн засгийн байдлыг сайжруулаад зогсохгүй эрдсийн зах зээлийн үнийг өсөхөд хүчтэй нөлөөлж эхэлжээ. Тухайлбал төмрийн хүдрийн үнэ энэ сарын эхээр 90 ам.доллар/тонн-д ч хүрэхгүй байсан бол өчигдрийн байдлаар Хятадын боомт дээр 109 ам.доллар/тонн болж нэмэгджээ.
China Mining тогтвортой хөгжилд төвлөрнө
Хятадын уул уурхайн асуудалд төвлөрөн хэлэлцдэг China Mining олон улсын хурал ирэх арваннэгдүгээр сарын 3-6-нд Тяньжинд болох гэж байна. Тус үзэсгэлэнгийн зохион байгуулах баг энэ долоо хоногт хурлын энэ жилийн сэдэв батлагдсаныг зарлажээ. Хятадын Газар нутаг, эрдэс баялгийн яамнаас жил бүр зохион байгуулдаг 14 дэх удаагийн China Mining хурал нь энэ жил “Сорилт бэрхшээлийг даван туулахад гар гараа барилцан, тогтвортой хөгжлийг дэмжие” гэсэн үндсэн сэдэвтэйгээр зохион байгуулагдах ажээ.
Австрали нүүрсний роялтийг нэмэгдүүлэв
Нүүрсний олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч Австрали улсын Куэнсланд мужийн Засгийн газар нүүрсний роялтийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэснээ өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Тус муж нь Австралийн нүүрс олборлолтын гол бүс нутаг юм. Куэнсланд мужид одоогоор нүүрсний роялтийн хувь хэмжээ 10 хувь байгаа бол уг шийдвэрийн хүрээнд 12.5-15 хувь болж нэмэгдэх ажээ.
Нефтийн үнэ дөрвөн сарын дунджаас давлаа
Дэлхийн газрын тосны хамгийн том хэрэглэгч АНУ-ын эдийн засаг өссөн үзүүлэлттэй байгаа талаарх мэдээлэлд түүхий нефтийн үнэ сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн дээд хэмжээнд хүрснийг онцолжээ.
Мечел Элга ордын 25 хувийг зарна
Оросын уул уурхай, металлургийн магнат Мечел компани өөрийн эзэмшдэг Элга коксжих нүүрсний ордын 25 хувийг Азийн хөрөнгө оруулагчдад зарна гэдгийг өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ. Уг ордын тодорхой хэсгийг аль компанид хэдий хэмжээний үнээр худалдаалах талаар нарийн мэдээлэл одоогоор алга байна. Япон, Өмнөд Солонгос, Хятадын компаниуд худалдааны хэлцэлд оролцох магадлалтай ажээ.
“Саутгоби Ресорсез” дахин нэг захирлаа халлаа
Хятадын төрийн өмчит компани “Чалко”-д Овооттолгойн ордын хувьцааг худалдах 926 сая долларын гэрээ бүтэлгүйтсэнээр “Саутгоби ресурс” компани удирдлагуудаа сольсон билээ. Компанийн шинэ Захирлуудын зөвлөлийн даргаар Кэй Пристлиг томилсон. Ерөнхий захирал Петр Мередит болон Гүйцэтгэх захирлууд болох Эдвард Флод, Роберт Хансон нарыг халж, Пьерр Лебел, Андре Дипвелл, Гордон Ланкастер, Александр Молине нар суудал дээрээ үлдээд байсан юм.
Зэсийн үнэ эрчимтэй өсч байна
Зэсийн үнэ сүүлийн саруудад 7500 ам.доллар/тонн-д хүрч буугаад байсан билээ. Харин өнгөрсөн баасан гаригийн байдлаар нэг тонн зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 7800 ам.доллар/тонн болж өсөөд байсан нь сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн өндөр үнэ байв. Өнөөдөр зэсийн үнэ бирж дээр үргэлжлэн өсч 8031 ам.доллар/тонн болоод байгаа нь Хятадын Засгийн газрын эдийн засгийг дэмжих төсөв баталсантай холбоотой ажээ.
Хямралтай жил, хүйтэн өвөл биднийг сорих нь
Жилийн жилд олон төрлийн хурал чуулган ихээхэн зохиогдох боллоо. Ялангуяа уул уурхайд хамааралтай сэдвээр семинардах нь бүүр моодонд орсон. Уул уурхайн хөрөнгө оруулалтаас эхлээд техник технологи, аюулгүй байдал, ус, амьтан гээд энэ салбарт хамаатуулахгүй зүйл үгүй.
Хятадын шинэ удирдлагад найдлага тавьж байна гэв
2013 оны эхний улиралд гангийн салбар хямралтай хэвээр байна гэсэн таамгийг Fitch Rating агентлагаас дэвшүүллээ. Ийн таамагласны шалтгаан нь нийлүүлэлтийн илүүдлээс үүдэлтэй хэмээн тайлбарлав. Дэлхийн гангийн ассоциациас гаргадаг мэдээллээс харахад Хятад улс 2001-2010 онд нийт 586.7 тэрбум тонн ган, төмөр бүтээгдэхүүн импортолжээ. Эрэлт багассанаас гадна төмрийн хүдэр, төмөр бэлдцийн үнийн уналт хадгалагдсаар байгаа нь энэ салбарынхныг ихээхэн түгшээж байна.
Хятад коксын татвараа ирэх жилээс цуцалж магадгүй
Хятад улс 2013 оны эхээр өөрийн улсад мөрдөж буй коксын экспортын 40 хувийн татварыг цуцалж магадгүй байна. Учир нь сүүлийн саруудад тус улсын коксын зах зээлд эрэлтийн хэмжээ нийлүүлэлтээсээ хавьгүй бага түвшинд байгаа нь салбарын компаниудыг алдагдалд оруулаад буй ажээ.
“Mining Mongolia 2012” үзэсгэлэн нээгдлээ
Уул уурхай, барилгын тоног төхөөрөмжийн “Mining Mongolia 2012” “Building & Construction 2012” үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн тоног төхөөрөмжийн чиглэлээр Монголд зохион байгуулагдаж байсан үзэсгэлэнгүүдээс хамгийн том хэмжээнийх гэдгээрээ онцлог юм. Үзэсгэлэнг “Allworld Exhibitions” компани зохион байгуулж байгаа юм.
Хэрэгцээ өсч, нөөц багассаар...
Монголд гангийн үйлдвэрлэл хөгжүүлэх бүрэн боломжтой гэдэгт Энэтхэгийн ган үйлдвэрлэлийн удирдах газрын төлөөлөгч Хридаяа Мохан итгэлтэй байна. Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан “Дисковер Монголиа” чуулга уулзалтын үеэр түүний тавьсан “Гангийн үйлдвэрлэл Монголд” илтгэл оролцогчдын сонирхлыг ихээхэн татсан юм. Түүний хэлж байгаагаар дэлхийд төмөр, гангийн хэрэгцээ ихээхэн өсөх хандлагатай байгаа аж.
АПЕК-ийн чуулганд Орос сонирхолтой төслүүдээ танилцуулжээ
ОХУ-ын Владивосток хотноо Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын /АПЕК/ Эдийн засгийн хамтын ажиллагааны 24 дэх удаагийн чуулга уулзалт энэ долоо хоногийн туршид үргэлжлэх юм. Зохион байгуулагч орны хувьд Орос улс чуулга уулзалтаар сонирхолтой төсөл, саналууд дэвшүүлж байгааг ажиглагчид онцолж байна.
Mining Mongolia үзэсгэлэн 5-7-нд Буянт-Ухаа цогцолбор
Уул уурхай, барилгын тоног төхөөрөмжийн “Mining Mongolia 2012” “Building & Construction 2012” үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн тоног төхөөрөмжийн чиглэлээр Монголд зохион байгуулагдаж байсан үзэсгэлэнгүүдээс хамгийн том хэмжээнийх гэдгээрээ онцлог юм. Үзэсгэлэнг “Allworld Exhibitions” компани зохион байгуулж байгаа юм.