Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Хятад нүүрсний импортын хоригоор бэлэг барив Арваннэгдүгээр сарын 14, 15, 16-нд Жянсү, Гуандун, Фужянь зэрэг нүүрсний голлох сувгуудад Хятадын холбогдох төрийн байгууллагын төлөөлөл уулзалт хийсний дараа нүүрс импортлохгүй байх шийдвэрийг Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос гаргасан байна.
Хятадын эдийн засаг суларсаар байна Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг, түүхий эдийн гол эрэлтийг бүрдүүлэгч Хятад улсын аж үйлдвэрлэлийн үзүүлэлт өнгөрсөн сард бууралттай гарав.
2018: Монголбанк 22 тонн алт худалдан авав Монголбанк 2018 оны хэмжээнд нийт 22 тонн алт худалдан авснаа мэдэгдлээ. Энэ нь өмнөх оны мөн үед 20 тонныг авч байснаас 9.5%-иар өссөн үзүүлэлт юм.
2018 оны уул уурхайн өрнөл Хорвоогийн хуанли бүтэн эргэж, арваннайман он солигдох энэ цагт жилийн турш өрнөсөн үйл явдлуудыг бүхэл зураглалаар эргэн харахад нэн сонирхолтой.
Тавантолгойн станцыг байгуулах эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээг үзэглэв Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой ХХК Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж байгуулах талаар “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна.
“Вагнер Ази” харилцагчдынхаа Катерпилларын техникүүдийг сансрын холбоонд амжилттай холбоод дуусч байна “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компани нь Катерпилларын харилцагчдадаа шинээр танилцуулж байгаа “CAT Connect” үйлчилгээ буюу Катерпилларын машин техникүүдийнхээ үйл ажиллагаа, эвдрэл гэмтэл зэрэг төрөл бүрийн ашиглалтын мэдээллийг цаг тухайд нь алсаас хянаж, удирдан зохион байгуулах боломжийг Монголын нийт харилцагчдадаа амжилттай нэвтрүүлж байна.
“Codelco” АНУ, Хятад, Францын компанитай зэс нийлүүлэхээр гэрээлэв Чилийн төрийн өмчит “Codelco” нь жилд 50-100 мянган тонн зэс нийлүүлэх гурван жилийн хугацаатай гэрээг Францын “Nexans”, Хятадын “Minmetals”, АНУ-ын “Sourthwire” компаниудтай байгуулж байна.
Хятад гангийн томоохон үйлдвэрүүдээ нүүлгэн шилжүүлж байна Хятадын төмөрлөгийн томоохон үйлдвэрлэгч “Tangshan Stainless Steel” компани нь Таншан хот дахь үйлдвэрийн хуучин байгууламжаа хаахаар төлөвлөжээ.
Рио Тинто групп Канад дахь төмрийн хүдрийн төсөлдөө IPO гаргана Австралийн “Рио Тинто” групп нь Канад дахь салбар төмрийн хүдрийн “Iron Ore Company of Canada” (IOC) компанийн IPO-ийг гаргахаар бэлтгэж байна. Энэ ажилд олон улсын хөрөнгө оруулалтын “Royal Bank of Canada”, “Credit Suisse” болон “JPMorgan Chase” банкуудтай хамтран ажиллаж байгаа юм.
Тавантолгойн станц 2023 онд ашиглалтад орно Тавантолгойн ордыг түшиглэн Оюутолгойн төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станц барих тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нарт олгохоор болов.
“Уул уурхайн салбарын зөвлөгөөн-2018” онол практикийн бага хурал боллоо Монголын уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жилийн ойд зориулан УУХҮЯ, АМГТГ болон Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл (УУМХЗ) хамтран “Уул уурхай салбарын зөвлөгөөн-2018” онол практикийн бага хурлыг өнөөдөр ШУТИС-ийн Номын санд зохион байгууллаа.
Улс төрийн хямрал ба хөрөнгө оруулагчдын болгоомжлол Он солигдох цаг мөч ойртох тусам Монголын улс төрийн хямрал хурцдаж байна. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагаа гацаад цөөнгүй хонолоо.
“Уурхайчин эмэгтэйчүүд” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ Уул уурхайн салбар үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн өдрийг тохиолдуулан Австралийн Элчин сайдын яам “Уул уурхай дахь эмэгтэйчүүд” олон улсын байгууллагатай хамтран “Уурхайчин эмэгтэйчүүд” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг өнөөдөр анх удаа Ашигт малтмал, газрын тосны газар дээр нээлээ.
“Өрөмдлөг-2018”: Шинэ технологиудыг танилцуулав Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг өрөмдлөгийн эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурал ирэх жил тохиох ШУТИС-ийн 60, геологийн салбар үүсч хөгжсөний 80, энэ онд зохион байгуулагдсан усны аж ахуйн 80 болон өрөмдлөгийн “Эрдэнэдрийлинг” компанийн 15 жилийн ойн хүрээнд боллоо.
Уул уурхайн салбар төсөвт ₮1.94 их наядыг төвлөрүүлэв 2018 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт 1.94 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.
Б.Соёл-Эрдэнэ: “Саплай Чэйн” ирэх оны гуравдугаар сард “show room”-ээ нээнэ “Саплай Чэйн” /Supply Chain/компани нь харилцагч үйлчлүүлэгчдийнхээ захиалгын дагуу эрэлт хэрэгцээнд нь тулгуурласан, чанартай, баталгаатай, найдвартай тоног төхөөрөмжүүдийг Англи, АНУ, Канад, Австрали, Герман, БНХАУ, БНСУ зэрэг орноос түргэн шуурхай нийлүүлж байна. Тус компанийн Бизнес хөгжлийн менежер Б.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.
“Трансвест Монголиа” компани Монголын нөхцөлд зориулан нэмэлт тоноглол суурилуулсан PC1250-8 экскаваторыг танилцууллаа Уул уурхайн компаниуд экскаватор сонгож авахдаа манай эрс тэс уур амьсгалд хэрхэн зохицож ажиллахыг нэн түрүүнд анхаардаг. Үүнээс гадна тухайн компанийн хосолж ажиллах автосамосвалд экскаваторын шанаганы хэмжээ болон бусад техникийн үзүүлэлтүүд тохирох учиртай.
Газрын тосны үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг багасгахыг зорьж байгаа Олон жил яригдсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр барихаар талууд тохиролцож, энэ оны зургаадугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт үйлдвэрийн шав тавьсан билээ.
“Өрөмдлөг-2018” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, ”Эрдэнэдрийлинг” ХХК хамтран “Өрөмдлөг-2018” олон улсын эрдэм шинжилгээний XX хурлыг арванхоёрдугаар сарын 19-нд “Корпорейт конвеншн” төвд зохион байгуулахаар болжээ.