Мэдээ
Монголд байгаа хамгийн том машин болох “Комацу-930”
Оюу Толгой компанийн ил уурхайн Засварын хэлтэс 500-гаад ажилтантай, 24 цагийн турш ээлжлэн ажилладаг. Нэг ээлжиндээ 35 засварчин ажиллах ба тэд ил уурхайд ажиллаж буй хөдөлгөөнт техник, тоног төхөөрөмжүүд болох 130 орчим тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, сэлбэг хэрэгслийг солих ажлыг хуваарийн дагуу цаг тухайд нь хийж гүйцэтгэн, уурхайн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүрэг хүлээсэн арын албаныхан.
Г.Батцэнгэл: Хуульд оруулсан хатуу зохицуулалтыг өөрчлөх нь зүйтэй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжих зэрэг суурь бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдлийн талаар ярилцсан байна.
Зэсийн гол үйлдвэрлэгч нь Чили, Перу, харин гол худалдан авагч нь БНХАУ, Герман, АНУ, Турк
Олон улсын зэс судлалын группийн судалгаанаас үзэхэд тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбар хамгийн том эцсийн хэрэглэгч салбар бөгөөд дараа нь барилга ба дэд бүтцийн салбар зэсийг их хэмжээгээр хэрэглэдэг гэсэн байна. Дэлхийн зэсийн эрэлт, хэрэгцээ нь цаашид ч тасралтгүй өсөх хандлагатай ба сэргээгдэх эрчим хүч, цахилгаан болон гибрид машин, хотжуулалт, цахилгаанжуулалт, харилцаа холбоо, эрүүл мэндийн салбарын өсөлттэй уялдан “зэсийн шинэ эрин үе” эхэлж байна.
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар шатахуун тээвэрлэж эхэлнэ
“Монголын төмөр зам” ТӨХК, “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той өнөөдөр /2023.02.17/ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах зорилгоор байгуулж буй тус санамж бичигт
МИАТ компани Бээжин хот руу тогтмол нислэг хийж эхэллээ
МИАТ ТӨХК 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэлжээ. 2020 онд цар тахал гарч БНХАУ зорчигч тээврийн гадаад нислэгүүдээ цуцалснаас хойш хоёр жилийн дараа иргэний нислэг сэргэж буй нь энэ юм.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
Монгол Улсын “Тавантолгой төмөр зам” ХХК болон БНХАУ-ын “Чайна энержи интернэшнл” ХХК, “Баошен төмөр зам” ХХК-ийн хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх зорилготой санамж бичгийн төслийг хэлэлцэн, тохиролцсоноор 2023 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр хоёр талын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Тавантолгой-Ханги чиглэлийн төмөр замын экспортын нүүрс тээвэрлэлт эхэллээ
Тавантолгой-Цагаанцав чиглэлийн буюу Тавантолгойгоос Ханги хүртэлх 540 км төмөр замаар 2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр БНХАУ руу нүүрсний туршилтын тээврийг амжилттай хийжээ.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг “Монголиан транс лайн” ХХК найман сарын хугацаанд барьж, өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан юм.
Хоёр дахь дуудлага худалдаагаар 64 мянган тонн нүүрс арилжжээ
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт хоёр дахь цахим арилжааг зохион байгуулж, 64 мянган тонн нүүрс биржээр худалджээ.
Засгийн газраас нүүрсээ уурхайн амны үнээр хямд арилждаг байдлыг зогсоож, олон улсын жишгийн дагуу биржийн дуудлага худалдаагаар борлуулах бодлого ийн хэрэгжиж эхлэв.
Тяньжин боомтоор Монгол Улс руу жилдээ 90 мянган чингэлэг ачаа бараа тээвэрлэдэг
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Чунчин хотод энэ сарын 10, 11-ний өдөр албан томилолтоор ажиллажээ. Хотын дарга Хятадын Хойд бүсийн усан тээвэр, логистикийн төв болон орчин үеийн үйлдвэрлэлийн бааз статустай хөгжиж буй Тяньжин хотын боомтын үйл ажиллагаатай танилцсан байна.
Манайхаас нүүрс авдаг БНХАУ-ын 150 харилцагч Монголд ирнэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр манай улсаас нүүрс худалдан авдаг БНХАУ-ын 150 харилцагчийн төлөөллийг Монгол Улсад урьжээ.
“Урд хөршийн харилцагчдадаа бид Биржийн хуулийн давуу талыг танилцуулж, биржээр нүүрсээ аваарай, цаашид зөвхөн биржээр ил тод борлуулна.
С.Бямбацогт: Тяньжин боомтод тээвэр логистикийн төв байуулах ажлыг эрчимжүүлнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.02.07/ “Тяньжин Порт групп” ХК-ийн дэд ерөнхийлөгч Сюй Сюбо тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төслийг эхлүүлэх, хуурай боомт байгуулах талаар санал солилцлоо.
БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монгол Улсын импортын нийт ачааны 80 гаруй хувийг Тяньжин боомтоор тээвэрлэдэг.
Монголбанк нэгдүгээр сард 519.8 кг үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2023 оны нэгдүгээр сард нийт 519.8 кг үнэт металл худалдан авчээ. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 44.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 28.9 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны нэгдүгээр сард алт худалдан авах дээд үнэ 216.205 төгрөг байсан бол дундаж үнэ 210.307 төгрөг байв.
Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
Эрдэс баялгийн салбарын хөгжил, олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллан, геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр олон арван ном, товхимол туурвин, илтгэл, өгүүлэл хэвлүүлж, салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчилж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Геологи, уул уурхайн яамны орлогч сайд асан, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дугарын Рэнчинханд,
“Илүүдэл нүүрс хүчил ялгаруулахгүй байх ирэх цагийн шаардлагад бизнесээ бэлтгэе”
2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр "Шангри Ла" зочид буудалд ийм нэгэн уулзалтыг Монголын бизнесийн зөвлөл (МБЗ) бүх гишүүддээ зориулан уур амьсгалын технологийн компани болох URECA-тай хамтран хийлээ.
Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийг түгшээх болсон энэ цаг үед илүү тогтвортой, хариуцлагатай бизнесийн загварт шилжихийг хүсэж буй компаниудад мэдээлэл өгөх, туршлага хуваалцах, шинэлэг санаа болон инновац технологийн боломжуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, тогтвортой байдлын тайлан гэгдэх ESG тайлагналын ач холбогдол, хөрөнгө босгох шинэ боломжуудын талаар мэдээлэл өгөх зорилготойгоор уг уулзалтыг зохион байгуулжээ. Энэ уулзалтад 150 гаруй хүн оролцлоо.
ESG нь байгаль орчин, нийгэм, компанийн засаглал гэсэн гурван чиглэлээр компанийн үйл ажиллагааг хамарсан өгөгдлийг ил болгосон тайлан юм. Уг тайлан нь хөрөнгө оруулагчид болон бусад оролцогч талуудад тухайн бизнесийн эдгээр гурван чиглэлд үзүүлэх нөлөөллийн талаарх тойм мэдээллийг өгдөг.