Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
Дэлхийн зэс хайлуулах үйлдвэрлэлийн хүчин чадлын 23.1 хувийг БНХАУ эзэлдэг Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн онд Монгол Улсын төсөвт 4.6 их наяд төгрөг төвлөрүүлсэн бөгөөд төсвийн орлогын 24.8 хувьтай тэнцэж буй юм
Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ Монгол Улсын Шивээхүрэн боомтыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт 2023 оны тавдугаар сарын 27-ны өдөр эхэллээ.
Ирэх ДОЛДУГААР сараас эхлэн орон нутгийн 9 чиглэлд нислэг үйлдэнэ Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас орон нутгийн иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг хямд, хүртээмжтэй хүргэх, түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын УРСГАЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ чиглэлээр ЧУХАЛ ШИЙДВЭР гаргалаа.
"ХАНГАД ЭКСПЛОРЭЙШН" ХХК-ийн экспортод гаргах нүүрсний цахим арилжаа явагдлаа Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-05-18/ явагдаж, “Хангад Эксплорэйшн” ХХК-ийн экспортод гаргах 2 багц буюу нийт 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа.
Ж.Бат-Эрдэнэ: 2007 онд батлагдсан Төмөр замын тухай хуульд шинэчилсэн найруулга хийх шаардлага үүссэн УИХ-аар Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг төслийг хэлэлцэж эхэллээ. Манай улс 1946 онд ЗХУ-тай анхны гэрээг хийж...
Ж.Ганбат:  Хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааж байх нь зүйтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр /2023.04.28/ боллоо. Өнөөдрийн хурлаар иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн нэг асуудал нь 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах эсэхийг хэрхэн шийдэх тухай байв. Тус компанид 2022 оны аравдугаар сард Засгийн газраас онцгой дэглэм тогтоосон бөгөөд 2022 оны 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласнаа тайлагнав.
Эрдэнэс Тавантолгой компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ ЭТТ ХК-ийн хувьцааны 14.8 хувийг 2012 оны 4-р сарын 11-нээс өмнө төрсөн 2.5 сая иргэд хувьцаа эзэмшиж байгаа. Компани 2019 оны үйл ажиллагааны ашгийг 2020 онд нэг иргэн 96 мянган  төгрөг хуваарилсан. 2022 оны үйл ажиллагааны тайланд аудитын дүгнэлт хийсний дараа ТУЗ-д танилцуулаад 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулж, ногдол ашиг тараах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Ж.Ганбат: Нүүрс угаах үйлдвэрийг 2024 оны 7-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна Засгийн газраас 2022 оны аравдугаар сарын 26-нд онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилсон. Бүрэн эрхт төлөөлөгч томилсон зургаан сарын хугацаа гүйцэж, үйл ажиллагаагаа Засгийн газарт тайлагнасан. Засгийн газраас...
"Энержи Ресурс" ХХК-ийн экспортод гаргах нүүрсний цахим арилжаа явагдлаа Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа /2023-04-19/ явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 2 багц буюу нийт 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа.
Монголын хөрөнгийн биржийн нүүрсний арилжаа 1 сая тонныг давлаа Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12-р сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК экспортод гаргах нүүрсний анхны арилжааг 2023 оны 1-р сарын 12-ны өдөр зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд...
Ашигт малтмалын ордын 2,598 лиценз эзэмшигчид Өнөөдөр ЦХХХЯ-аас ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл/лиценз/ эзэмшигчдийг төрийн болон хувийн, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг гэж үл харгалзан мэдээллийг танилцууллаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатыг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэлээ Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчийг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргажээ. Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатыг 2022 оны аравдугаар сард томилсон бөгөөд тэрбээр зургаан сарын үйл ажиллагааны тайлангаа Засгийн газарт танилцуулжээ...
Нийслэлчүүд АИ-92-ын 15 хоногийн нөөцтэй гэв Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 107,274 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудаст тэмдэглэжээ. Тухайлбал...
“Энержи ресурс” 32 мянган тонн нүүрс арилжжээ Экспортод гаргах нүүрсний цахим арилжаагаар “Энержи ресурс” компани таван багц буюу 32 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс арилжжээ.
Чулуун нүүрсний экспортын хэмжээ 13.8 сая тоннд хүрсэн нь гадаад худалдаа ашигтай гарахад нөлөөлжээ 2022 онд манай улсын эдийн засаг 4.8 хувь өсөж, цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрсэн билээ. 2023 оны нэгдүгээр улиралд эдийн засгийн голлох үзүүлэлтүүд эерэг гарчээ.
“Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн тоо 270-аас 27 болно Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол”-ын 32 охин компанийн долоог нь татан буулгана.
Ж.Ганбат: "Эрдэнэс Тавантолгой" ХК  ирэх гурван улиралд 30 сая тонн нүүрс экспортлохыг зорьж байна "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат болон Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу нар өнөөдөр /2023.04.05/ мэдээлэл хийлээ. Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой компанид 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр онцгой дэглэм тогтоож, Ж.Ганбат бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон.
Малави улс эдийн засгийнхаа 10 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Малави улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Малави Улсын эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй, газар тариалан бөгөөд ДНБ-ий 90 гаруй хувийг бүрдүүлдэг байна.  Үлдсэн 10 хувийг аж үйлдвэрийн салбар түүний дотор уул уурхайн салбар бүрдүүлдэг аж.
Монголд байгаа хамгийн том машин болох “Комацу-930” Оюу Толгой компанийн ил уурхайн Засварын хэлтэс 500-гаад ажилтантай, 24 цагийн турш ээлжлэн ажилладаг. Нэг ээлжиндээ 35 засварчин ажиллах ба тэд ил уурхайд ажиллаж буй хөдөлгөөнт техник, тоног төхөөрөмжүүд болох 130 орчим тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, сэлбэг хэрэгслийг солих ажлыг хуваарийн дагуу цаг тухайд нь хийж гүйцэтгэн, уурхайн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүрэг хүлээсэн арын албаныхан.
Г.Батцэнгэл: Хуульд оруулсан хатуу зохицуулалтыг өөрчлөх нь зүйтэй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжих зэрэг суурь бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдлийн талаар ярилцсан байна.
4 5 6 7 8 9 10