Мэдээ
Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулган эхэллээ
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулганыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, иргэний нийгмийн ТАН эвсэл, Уул уурхайн үндэсний ассоциаци, зүүн бүсийн аймгуудын ЗДТГ болон уул уурхайн компаниуд, иргэдийн хамтаар энэ сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголын ОҮИТБС-ын үндэсний зөвлөлийн дарга Ж.Ганбаатар мэндчилгээ дэвшүүлснийг УУХҮЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв уншиж танилцуулсан. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нээлтэд оролцож үг хэллээ.
“Оюу толгой” компани усны ашигтай хэрэглээгээрээ салбартаа тэргүүлж байна
“Оюу толгой” компани 2022 оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцаа өнөөдөр танилцууллаа. “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Манай хамт олон энэ оны гуравдугаар улиралд өндөр гүйцэтгэлтэй байж, зардал өсөж буй энэ цаг үед үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөөгөө биелүүлэн ажилласны зэрэгцээ гүний уурхайн бүтээн байгуулалтаа амжилттай үргэлжлүүллээ.
MMJ-ийн редакц Намгарын Алгаад бүтээлийнх нь эмхэтгэлийг дурсгав
“Ассоциацын” хэмээн салбартаа хүндлэгддэг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Намгарын Алгаагийн цолны мялаалга, хүндэтгэлийн хүлээн авалт энэ сарын 22-нд “Их наяд” цогцолборт болж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд асан Д.Цахилгаан зэрэг төр, засагт өндөр алба хашиж байсан эрхмүүд, геологи, уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачид, түүний гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсад гээд салбар салбарын, үе үеийн төлөөллүүд оролцож хүндэтгэл үзүүллээ.
The Mongolian Mining Journal The Best partner боллоо
“Эрдсийн баялгаас-Эдийн засгийн хөгжилд” уриатай “Эрдэс боловсруулалт-2022” (Mineral Processing-2022) олон улсын онол-практикийн хурал энэ сарын 21-нд “Миллениум Плаза” зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдаж, тус хурлын Мэдээллийн түншээр ажилласан уул уурхай, эдийн засгийн топ сэтгүүл The Mongolian Mining Journal нь “The Best partner”-аар тодрон, шагналаа гардаж авлаа.
“Bauma 2022” барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн эхэлнэ
Гурван жил тутамд зохиогддог олон улсын барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн “Bauma 2022” 33 дахь удаагийн үзэсгэлэн Германы Мюнхен хотноо өнөөдөр (10.24-30) эхэлж байна. Аравдугаар сарын 24-28-нд "Уул уурхайн тогтвортой найдвартай үр ашигтай хөгжил", "Байгаль орчин ногоон хөгжил" зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөх юм.
Геологийн салбарын тулгамдсан асуудал, шийдлийг хэлэлцэнэ
Монгол Улсад Үндэсний Геологийн Алба үүсэж хөгжсөний 83 жилийн ойн хүрээнд “Геологийн салбарын тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт баярын хурал, хэлэлцүүлэг маргааш /10.20/ МУИС-ийн Номын санд зохион байгуулагдах гэж байна. Тус хэлэлцүүлэгт УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэндчилгээ дэвшүүлэх бөгөөд “Өнгөрсөн ба Одоо”, “Асуудал ба Шийдэл”, “Одоо ба Ирээдүй” гэсэн үндсэн гурван сэдвээр үргэлжлэх юм.
Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлыг хэлэлцэнэ
Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулга, уулзалт аравдугаар сарын 27-28-нд Сүхбаатар аймагт зохион байгуулагдахаар болжээ. Тус чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн дарга Ж.Ганбаатар цахимаар баяр хүргэж, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр нээлтийн үг хэлнэ.
“Кантон файр” виртаул үзэсгэлэн зохион байгуулагдаж байна
Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн шинэ санаа олох, сүүлийн үеийн шилдэг технологийг судлан нэвтрүүлэх, түншлэлийн хүрээгээ тэлэх хамгийн том боломж олгодогоороо дэлхий нийтэд алдартай “Кантон файр” уламжлалт үзэсгэлэн энэ сарын 15-24-нд, 132 дахь жилдээ “Худалдааны гүүр” нэрийн дор зохиогдон байгуулагдаж байна.
2022 он гарсаар төгрөг ам.долларын эсрэг 16.5 %-иар сулраад байна
Боомтуудын хүндрэлээс болоод экспорт, импортын хязгаарлалт эдийн засагт сөргөөр нөлөөлж Монгол Улсад инфляц өндөр, төгрөгийн ханш суларч эдийн засгийн өсөлт саарч байна. Монгол Улс 2022 оны 12 дугаар сард “Чингис” бондын 137 сая ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 536.6 сая ам.доллар, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын өр барагдуулах тус тус хуваарьтай.
Нийт хүчин чадлын 18 % нь сэргээгдэх эрчим хүч
“Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022” өнөөдөр Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулга уулзалтыг Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо санаачлан зохион байгуулж, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулж, нийтдээ дөрвөн зуу гаруй төлөөлөгчид оролцохоор бүртгүүлжээ.
Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт 70 хувийн гүйцэтгэлтэй байна
Есдүгээр сарын 16-аас 22-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1316 автомашин, 402 чингэлэг тээвэр хийгдсэн байна. Тайлант хоногийн хугацаанд 1,028.9 мян.тн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 403.2 хувь буюу 4 дахин өсжээ. Оны эхнээс 17,793.0 мян.тн нүүрс гарснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 5,756.8 мян.тн-оор буюу 48 хувийн өсөлттэй байна.
Уурхайн хаалтын жишиг төслийг танилцуулах Нээлттэй өдөрлөг болно
Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй MERIT /Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь/ төслийн дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” группийн харьяа “Эрдэнэс Силвер Ресурс” компани Салхитын мөнгөний ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг загвар байдлаар боловсруулах төслийг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байгаа билээ.