Орон нутаг ба Уул уурхай
“УУЛ УУРХАЙН ДОЛОО ХОНОГ 2022” ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Арга хэмжээний хоёр дахь өдөр манай улсын ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолтын өнөөгийн байдал болон ирээдүйн чиг хандлагын талаар мэдээлэл өгнө. Хөрөнгө оруулагчдын хамгийн ихээр сонирхдог сэдэв бол энэ. Энэ сэдвийн хүрээнд эрдэс баялгийн салбарын гадаадын хөрөнгө оруулалтын дэмжих бодлогыг Эдийн засгийн хөгжлийн яам танилцуулж, уул уурхайн томоохон компаниуд илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
"Coal Mongolia 2022“ эхэллээ
"Сэргэлтийг хамтдаа” урианд нэгдсэн "Coal Mongolia 2022 “ 10 дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэнд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Дэд сайд О.Батнайрамдал, УУХҮЯ, агентлагийн холбогдох мэргэжилтнүүд болон Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ын дарга Жулиан Лауренс тэргүүтэй олон улсын байгууллагын төлөөлөл, нүүрс олборлолт, баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн компаниуд, туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчид, нүүрсний салбарын эрдэмтэн судлаачид оролцож байна.
Салхитын уурхайн хаалтын төсөл, жишиг стандартыг бий болгоно
Канад улсын Гадаад Хэргийн яамнаас санхүүжүүлж буй “Монгол улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь” /МЕRIT/ төсөл, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй “Салхитын ордын Хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төсөл”- ийн гол зорилго ч үүнд ч чиглэж байна. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах төслийн II үе шатны хэрэгжилт, цаашид хийгдэх ажлын стратегийг хэлэлцэн, Салхитын уурхайд хийсэн хээрийн судалгааны ажлын үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр “Блю Скай” зочид буудалд боллоо.
Ус хангамжийн цогц төслүүд хэрэгжиж байна
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-тооно” төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ус хангамжийн цогц төслүүдтэй уялдуулахаар ажиллаж байна.
Экспорт өмнөх оны мөн үеэс 37.2%-иар өслөө
Монгол Улс 2022 оны эхний 7 сард нийт 149 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум америк доллар, импорт 4.8 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.7 (31.3%) тэрбум америк доллароор, экспорт 1.8 (37.2%) тэрбум америк доллароор, импорт 924.5 (24.1%) сая америк доллароор тус тус өсчээ.
Газрын тосны хэлэлцээр хийх мэргэжлийн багтай болъё
Газрын тосны хэлэлцээрийн үед Засгийн Газрын зүгээс анхаарах гол асуудлууд дунд хэлэлцээр хийх мэргэжлийн баг зайлшгүй шаардлагатайг “Газрын тос-2022” эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын үеэр илтгэгчид онцолж байв. Салбарын яам, агентлаг, аймаг орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд, газрын тосны мэргэжлийн ТББ-тай хамтран ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос-Өрөмдлөгийн салбар, Дорнод их сургууль, Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэг /МГТИН/-ээс хамтран зохион байгуулсан олон улсын онол практикийн энэхүү хуралд 13 илтгэл хэлэлцэж, Б.Болор, Х.Эрдэнэбулган нарын “Газрын тосны хэлэлцээрийн үед Засгийн газрын зүгээс анхаарах гол асуудлууд” илтгэл шилдэг нь боллоо. Уг илтгэлд Монгол улсын газрын тосны салбарын хүний нөөцийг чадваржуулах, цаашид үндэсний газрын тосны корпораци бий болоход
О.Амгаланбаатар: Нарансэвстэйн боомтыг нээснээр Монгол Улс Ази-Европыг холбосон дөт замын сүлжээг бий болгоно
“Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл” уулзалт-хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 11-нд Говь-Алтай аймгийн Алтай хотноо боллоо.
Хэлэлцүүлэгт Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, Ашигт малтмал, газрын тосны газрын хэлтсийн дарга Б.Дашпүрэв, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Засаг даргын орлогч Г.Чинбат, АЗДТГ-ын дарга Ц.Батзориг, АЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Хурцгэрэл, сумдын Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагчид, хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцов. Өнөөдрийн байдлаар, Говь-Алтай аймгийн хэмжээнд ашиглалтын 59, хайгуулын 68, түгээмэл тархацтай ашигт малтмалын 9, нийт 136 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаа бөгөөд энэ нь нийт газар нутгийн 3.8%-ийг эзэлж байна.
Дархан-Уул аймагт ашиглалтын 67, хайгуулын 6 тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна
Дархан-Уул аймагт “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон уул уурхай, ашигт малтмалын ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт-2022” зөвлөгөөн саяхан боллоо. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, Хонгор, Шарын гол сумдын Засаг дарга, ЗДТГ-ын ХБТХОХ болон Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хараа, Ерөө голын сав газрын захиргаа, бичил уурхай эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм.
Зөвлөгөөнөөр аймгийн хэмжээнд уул, уурхайн чиглэлээр баримталж буй бодлого өмнө хийгдсэн ажлын тайлан, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг БОАЖГ, МХГ, Цагдаагийн газраас өглөө. Дархан-Уул аймгийн хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 87 аж ахуйн нэгж байгууллагууд байдаг аж.
Цагаан хад суурьшлын бүс цахилгаанд холбогдсоноор олон дэвшил бий болно
Өмнөговь аймагт 1992 онд Гашуунсухайтын хилийн боомт нээгдсэнээр Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт орших Цагаан хад хэмээх энэ газарт боомтыг түшиглэсэн суурин үүсч эхэлсэн түүхтэй. Тэр л цагаас Өмнийн говийг тодотгох улсын эдийн засгийн гол хөшүүрэг энэ л газарт буцалж, эх орны үнэт баялгийн үр шимийг тухайн нутгийнхан төдийгүй эх орны өнцөг булан бүрээс амьдрал хайн зорин ирэгсэд хүртэх болсон түүх ч мөн эндээс эхтэй юм. Улсын эдийн засгийн гол зүтгүүр болж олон арван жилийн нүүрийг үдсэн ч тус газарт амьдарч буй иргэд, жолооч нарын амьдрах орчин, эрүүл ахуйн нөхцөл гээд олон зүйл орчлонгоос таслагдсан мэт орхигдож, гагцхүү тасралтгүй хөврөх их тоос, нүүрсэн тоосонцор дотор цахилгаангүй өнөөг хүрсэн түүх ч мөн л энд хамаарна. Тэгвэл олз омог хайн амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр газар газраас зорин ирж суурьшихдаа 30 жил харанхуй хэцүүтэй нүүр тулж ирсэн бүлэг хүмүүсийн амьдрал өнөөдөр нэг шатаар дээшлэн цахилгаантай болж, моторын дуу зогслоо.
Томоохон уурхайнуудын татаасыг орон нутагт 100% өгье
Эл асуудалд (03.28) зохион байгуулагдсан “Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хамтын ажиллагаа, боломж, шийдэл” зүүн бүсийн хэлэлцүүлэгт оролцсон таван аймгийн Засаг дарга санал нэгдлээ. Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод хоёр өдрийн турш болсон уг хэлэлцүүлэг уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүрээнд зохиогдсоноороо онцлог байв.
Эрдэс баялгийн салбарын бодлого, хуулийн хэрэгжилт, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг зорилгоо болгосон хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал хэлэлцүүлгийн нээлтийн үеэр тодотгосон юм.
Б.Мөнхбат: Сүхбаатар аймаг хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана
Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын өнгө” сонины эрхлэгч Д.Улаанхүүхэн
The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ, Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТАГ БА УУЛ УУРХАЙ” мэдээллийн сүлжээ төсөлд “Сүхбаатар аймаг хариуцлагатай уул уурхайг дэмжиж ажиллана”, “Уул уурхайн орлогоор баялгийн санг бүрдүүлэх нь зүйтэй” зэрэг ярилцлага, сурвалжлага, бэлтгэсэн мэдээллээр амжилттай оролцож, бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, сэтгүүл зүйн бүтээлийн чанараараа манлайлсныг нь үнэлэн ГРАН ПРИ-ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ-ээр тодруулан өргөмжлөв.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн усны алдагдлын асуудлыг хэлэлцэв
Орхон аймгийн Эрдэнэт хотын ETV HD телевизийн сэтгүүлч Б.ГАНТУЯА
The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ, Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТАГ БА УУЛ УУРХАЙ” мэдээллийн сүлжээ төсөлд “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөртэй болов”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн усны алдагдлын асуудлыг хэлэлцэв” зэрэг мэдээ, сурвалжлагаар амжилттай оролцож манлайлсан тул телевизийн “ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ”-ээр тодруулав.
“Нуклер Энержи Монголиа” компани ураны хайгуулын үйл ажиллагаагаа сэргээх үү?
Архангай аймгийн “Архангайн толь” сонины сэтгүүлч Х.ЦЭВЭГМИД
The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ, Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТАГ БА УУЛ УУРХАЙ” мэдээллийн сүлжээ төсөлд “Нуклер Энержи Монголиа” компани ураны хайгуулын үйл ажиллагаагаа сэргээх үү?”, “Ц.Мөнхнасан: Засгийн газраас хайгуул хийх саналууд ирдэг ч бид зөвшөөрдөггүй” зэрэг мэдээ, сурвалжлага, ярилцлагаар амжилттай оролцож, манлайлсан тул сонины “ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ”-ээр тодруулав.
Метан хийн эрин зуун айсуй
Өмнөговь аймгийн www.gobimedia.mn сайтын эрхлэгч Ч. Сумъяа
The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ, Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТАГ БА УУЛ УУРХАЙ” мэдээллийн сүлжээ төсөлд “Метан хийн эрин зуун айсуй”, “Метан хийг олборлох нь Монгол улс, тэр дундаа Өмнөговь аймгийн хувьд чухал”, “Говьчууд усгүй болох аюул ойрхон ирсэн” зэрэг нийтлэл, ярилцлагаар амжилттай оролцож, манлайлсан тул сайтын “ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ”-ээр тодруулав.
“Уул уурхайд ус агаар мэт хэрэгтэй зүйл бол ил тод, нээлттэй байдал”
Баянхонгор аймгийн “Өнөөгийн Баянхонгор” сонины эрхлэгч П.САНААДАГВА
The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ, Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТАГ БА УУЛ УУРХАЙ” мэдээллийн сүлжээ төсөлд “Хариуцлагатай уул уурхай мэргэжлийн байхаас эхэлнэ”, “Уул уурхайд ус агаар мэт хэрэгтэй зүйл бол ил тод, нээлттэй байдал” зэрэг нийтлэл, ярилцлагаар амжилттай оролцож манлайлсан тул сонины “ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ээр тодруулав.
Урссан устай холбоотой “урсгаж” болохгүй сургамж
Дорноговь аймгийн “Д” медиа группийн “Өнөөгийн Дорноговь” сонины сэтгүүлч П.Нямцэцэг
The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ, Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre-ийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТАГ БА УУЛ УУРХАЙ” мэдээллийн сүлжээ төсөлд “Урссан устай холбоотой “урсгаж” болохгүй сургамж”, “Эко хэлхээ” компанийн жонш баяжуулах үйлдвэрийн хүнцэлийн агууламж стандартаас их гарчээ” зэрэг нийтлэл, ярилцлагаар амжилттай оролцож манлайлсан тул сайтын “ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ээр тодруулав.
"ЗАМ ДАГАСАН ТАРЧЛААН" асуудал хөндсөн нэвтрүүлэг
“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй“ ТББ, “Оюутолгой” ХХК, Канадын Бритиш Колумбын их сургуулийн сэтгүүл зүйн сургууль болон Global Reporting Centre, МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ-2019” төслийн “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт мэргэжлийн сэтгүүл зүйн сургалтад “Зам дагасан тарчлаан” нэвтрүүлгээр амжилттай оролцон ТУСГАЙ БАЙР хүртэв.