Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай
Үүсмэл ордын ашиглалтыг алт, жонш, уран зэрэгт нэвтрүүлэх боломжтой Үүсмэл ордыг ашиглах бодлогын хэрэгжилт, туршлага, чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Эрдэнэт хотод зохион байгуулагдсан юм. Тус хурлаар, үүсмэл ордын ашиглалтыг зөвхөн зэс гэлтгүй алт, жонш, уран зэрэгт нэвтрүүлэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын хэмжээнд 80 орчим нэр төрлийн ашигт малтмалын 1830 гаруй ордыг нээснээс 200 гаруй ордыг ашиглаж байна. Эдгээр ордыг ашиглах явцад одоогийн үйлдвэрлэлд таарахгүй овоолго үүсдэг. Гэвч энэ нь эргээд баялаг болох овоолгууд байдаг. 
О.Бат-Эрдэнэ: Орон нутгаас дэмжихгүй санал өгсөөр байтал сонгон шалгаруулалт зарладаг байдлыг зогсоох хэрэгтэй Дундговь аймагт уул уурхайн өнөөгийн байдал, орон нутаг дахь үр өгөөж ямар байгаа талаар Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэтэй Дундговийн амьдрал” сонины эрхлэгч С.Пүрэвсүрэн ярилцлаа. Дундговь аймагт уул  уурхайн өнөөгийн байдал ямар байна вэ? 2019 оны нэгдүгээр сарын 4-ний байдлаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрт нийт 213 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Үүн дотроо ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл 13 сумын нутагт 98, хайгуулын тусгай зөвшөөрөл 15 сумын нутагт 115 бий. Эдгээрийн талбайн хэмжээ 783.0 мян.га буюу нийт нутаг дэвсгэрийн 10.5 хувийг эзэлж байгаа юм.
Тавантолгойн уурхайн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээг хэлэлцэв “Тавантолгойн нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайлангийн төсөл”-ийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Тайлангийн төслийн талаарх хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн Даланзадгад хот, Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций сумын иргэд  хамрагдлаа. Уг үнэлгээг Засгийн газрын хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам,  Дэлхийн банкны санхүүжилттэй  хэрэгжиж буй  “Уул уурхай, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн хүрээнд хийж буй юм.  2012 онд Засгийн газрын зүгээс санаачлага гаргаж Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, олон улсын сайн туршлага, Стратегийн болон Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний асуудлыг тус хуульд тусгаж өгсөн байдаг.
С.Батжаргал:  Цагаан тоосны асуудлыг шийдвэрлэхэд дэд хөтөлбөрийг орон нутаг баталж, оролцож байгаа  нь анхны тохиолдол Орхон аймаг нь уул уурхайн үйлдвэрлэл даган хөгжсөн онцлогтой орон нутаг. Энэ ч үүднээс аймгийн уул уурхайн бодлого хэрэгжилт, хамтын ажиллагаа, тус салбарын  компаниуд орон нутгийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа тухай Орхон аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргалтай ярилцлаа.
“Эрдэнэт” үйлдвэр: Хаягдлын аж ахуйн М4, холбох сувгийн ажил дуусав “Эрдэнэт” үйлдвэрийн Хаягдлын сангийн М4 далан, холбох суваг барьж байгуулах төслийг тавдугаар сарын 1-нд эхлүүлсэн. Уг ажлыг хугацаанд дуусгаж, бүрэн хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, Хаягдлын аж ахуйн 19 дүгээр даланг эргэлтийн усны 12 дугаар худаг руу холбох сувгийн ажлыг уурхайчид гүйцэтгээд дуусгажээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн 3 ажлын байрыг хүнд, хортой нөхцөл рүү шилжүүлэв Хүнд хортой нөхцөлд ажилладаг ажил мэргэжлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай тушаалд есдүгээр сарын 19-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд гарын үсэг зурсан байна. Энэ дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч насосын машинч, тоног төхөөрөмжийн засварчны ажлыг байрыг үнд, хортой нөхцөлийн ажил мэргэжлийн жагсаалтад оруулжээ.    
"Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна Есдүгээр сард “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”- гаас 2019-2020 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан Өмнөговь аймгийн 45 оюутанд батламж гардууллаа. Мөн сангийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Мандал-Овоо суманд баригдсан эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад оров. “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” ТББ нь 2015 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл Өмнөговь аймагт нийт 45.3 тэрбум төгрөгний 149 төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн байна.
Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр 40 жилийн түүх, 60 жилийн ирээдүйтэй  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх есдүгээр сарын 23-нд Орхон аймагт ажиллаж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ онд “Эрдэнэт үйлдвэр ордын нөөцийг нэмэгдүүлэх, ил уурхайд мөчлөгт урсгал технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн төсөл болон нуруулдан уусгах төсөл эхлүүлэх, зэсийн баяжмал боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг 6 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 
“Эрдэнэт үйлдвэр” дүйцүүлэн нөхөн сэргээлтийн ажил хийж байна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнгөрсөн тавдугаар сард Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэстэй болсон юм. Тус хэлтэс нь  Орхон аймгийн АЖБОГ-тай хамтран дүйцүүлэн нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхлээд байна. Энэ хүрээнд Баян Өндөр хайрханы Хүрэнбулагийн аманд нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж буй.   
Бичил уурхайчид, нинжа, хувиараа алт олборлогчдын ялгааг иргэд хэр мэддэг вэ? Бичил уурхайчид, нинжа, хувиараа алт олборлогчид гэж хэнийг хэлэх вэ? Өмнөговь аймгийн Бичил уурхай эрхлэгчдийн холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг талаарх мэдээллийг хүргэж байна
“Цагаан тоос” хөтөлбөрийн хүрээнд 488 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна “Цагаан тоос” дэд хөтөлбөрийг батлах үед иргэдийн төлөөлөх чадварын үнэлгээг гаргаж,  387 иргэнийг сонгон шалгаруулж эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулахаар болсон билээ. Ингэхдээ Цагаан тоосны голомтод бүс буюу Эрдэнэт хотын Говил баг, вокзал орчмын өрхүүдээс сонгоно. 2019 онд төсвийн хүрээнд тус шинжилгээнд 101 иргэнийг нэмэлтээр хамруулах боломжтой гэж үзэн, нийт 488 болгож нэмэгдүүлсэн байна.        
Ц.Болорчимэг: Уул уурхайд ус агаар мэт хэрэгтэй зүйл бол ил тод, нээлттэй байдал  Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа. 2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ? Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг.
Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лабораторид 450 орчим кг алт тушаагдаад байна Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.
Орхон багт нөхөн сэргээлт хийж байна Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлаад буй “Алтай гоулд”, “БМНС”, “Голден хаммер” “Гурван хайрханы асар” зэрэг компаниуд техникийн нөхөн сэргээлт хийж байна. Тус компаниуд ашигласан газрууддаа 50-иас дээш хувьд хийсэн нөхөн сэргээлтийн ажлыг хянан шалгаж байгаа тухай Ажлын хэсэг мэдээлэв. Тодруулбал, техникийн нөхөн сэргээлтийг 35 орчим га-д, нөхөн дүүргэлтийг 8 орчим га-д, биологийн нөхөн сэргээлтийг 12 орчим га талбайд тус тус хийжээ. Нөхөн сэргээлтийн ажилд дээрх компаниудын 17 эксковатор, 9 ковш, 32 самсоваль, 192 ажилтан оролцож байна. Харин "Монгол газар" ХХК, "Эм Жи Эйч" ХХК, "Сэншивэе Монгол" ХХК-иуд нөхөн сэргээлт хийж эхлээгүй аж.
11 компанийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан талбайд хөрс, усны шинжилгээ хийжээ Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт ашигт малтмал олборлож байсан 11 компанийн 13 тусгай зөвшөөрлийг АМГТГ-аас цуцалсан билээ. Энэ дагуу Орхон багт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсож, нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна. Мэргэжлийн хяналтын газраас тус аж ахуйн нэгж, компаниудын олборлолтын талбайн хөрс, далан, усан сангаас нийт 29 дээж авч шинжлүүлжээ. Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр, усны дээжид агуулагдах химийн бодисын агууламж, хүнд метал, мөнгөн ус, хүнцэл, хром, цайр зэрэг нь стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй, хөрсний дээж стандартын шаардлагыг хангасан болохыг тогтоосон аж. 
Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийг цагдаагийн байгууллагад шилжүүлэв Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/270 тоот захирамжийн дагуу байгуулагдсан хууль хяналтын байгууллагын Ажлын хэсгийн шалгалт Баянгол суманд үргэлжилж байна. Есдүгээр сарын 3-4-ний өдөр Баянгол сумын Буянт, Наран, Бага мухар хэмээх газруудад үйл ажиллагаа явуулж байгаа 2 аж ахуйн нэгж, 5 нөхөрлөлийг шалгалтад хамруулжээ.
Хүдэр, Ерөө сумдын нутагт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна Аймгийн Засаг даргын 2019 оны А\270 тоот захирамж, “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж нөхөрлөлийг албадан буулгах, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлэх” тухай удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө сумдын нутагт хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтын ажлыг аймгийн  Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Газрын харилцаа, хот байгуулалтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Гадаадын иргэн харъяатын хойд бүс дэх газар, Хүдэр сумын Засаг дарга, хэсгийн мөрдөгч, байгаль орчны хяналтын ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хамтарсан Ажлын хэсэг гүйцэтгэж байгаа юм.
Баянхонгор аймагт Баяжуулах үйлдвэр нээгдэв Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай “Хонгор Кэй Жи” ХХК Баянхонгор аймагт нээлтээ хийлээ. “Хонгор Кэй Жи” компани нь байгалийн нөөцийг зүй зохистойгоор эдийн засгийн эргэлтэд оруулж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, Япон улсын дэвшилтэт техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, хаягдлыг дахин боловсруулах зорилготойгоор байгуулагдаж байнн. Тус компанийн 49%-ийг Монголын тал, 51%-ийг Японы тал тус тус эзэмшиж байгаа юм. Цаашдаа байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр орон нутагтай хамтран ажиллах, үйлдвэрийн хаягдал шламыг дахин боловсруулах, Баянхонгор аймагт хувиараа алт олборлож буй иргэд, нөхөрлөлийн олборлосон хүдрийг нэг цэгт төвлөрүүлэн баяжуулах аж.  Япон улсын технологийг ашиглан ажиллах уг компани хүдэр болон алтыг баяжуулах хоёр цехтэй. Баяжуулах үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын стандартын дагуу   хоргүйжүүлэн, тусгай зориулан бэлтгэсэн талбайд овоолох зарчмаар ажиллахаар гэрээлжээ. 
“Импэриал голд майнинг” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хүргүүллээ Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Галуут сумын нутаг дэвсгэрт алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Импэриал голд майнинг” компанийн асуудлыг хэлэлцсэн юм.  Тус компанийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас (МХГ) 2019 оны нэгдүгээр улиралд төлөвлөгөөт хяналт, шалгалтын ажлыг хийжээ. Уг шалгалтаар 2019 оны бичиг баримтын бүрдэл дутуу, уурхайн гүнд ашиглаж байсан зарим тоног төхөөрөмжийг шинэчилсэн болохыг тогтоосон байна. Шинэчилсэн төхөөрөмжийг ТЭЗҮ, Уулын ажлын төлөвлөгөө, Нарийвчилсан үнэлгээтэй уялдуулан тодотгоогүй байсан тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэн зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг зогсоогоод байжээ. Гэтэл зөрчил бүрэн арилаагүй, үйл ажиллагааг сэргээгүй байхад Улсын байцаагчийн лацыг хөндөж үйл ажиллагаа явуулсны улмаас өнгөрөгч наймдугаар сарын 6-нд хоёр хүн амиа алдасан бөгөөд уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.
 Д.Батсайхан:Завхан аймаг бичил уурхайг дэмжихгүй  Завхан аймаг бол төв суурингаас алслагдсан, эдийн засгийн хувьд хөдөө аж ахуй зонхилсон аймаг. Аймгийн хоёр дахь салбар нь аялал жуулчлал. Бид аймгийг уул уурхайгаас ангид байлгах зорилт тавин ажиллаж байна. Тиймээс аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоог эрс бууруулж  байгаа юм. 2016 оны наймдугаар сарын байдлаар нийт 99, үүнээс ашиглалтын 9,  хайгуулын 90 тусгай зөвшөөрөл аймагт бүртгэлтэй байсан. Энэ асуудлаар аймгийн ИТХ хэлэлцэж, засаг даргын зүгээс уриалга гарган “уул уурхайгүй аймаг” болох зорилтыг дэвшүүлсэн юм. Зорилтоо олон нийтэд танилцуулсан. Энэ оны зургадугаар  сарын 18-ны байдлаар тусгай зөвшөөрлийн  тоо  60  болж, 2016 оны мөн үетэй харьцуулбал 40%-иар буураад байна. 2016 оноос хойш 96 тусгай зөвшөөрлийн санал ирснийг аймгийн удирдлагад буцаасан. Татгалзсан хариу өгсөн гэсэн үг. Нийтдээ 135 тусгай зөвшөөрөл хүчингүй болсон. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоход аймгийн удирдлагын эрх мэдэл хүрдэггүй тал бас бий.
3 4 5 6 7 8 9