Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай
Элчин сайд Аксель Никэйз Европын холбооноос хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулав Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз  хэвлэл, мэдээллийн байгууллагуудын удирдах ажилтнууд, сэтгүүлчдийг өчигдөр “Новотел” зочид буудалд хүлээн авч, танилцах уулзалтыг зохион байгууллаа. Тэрээр Монгол Улсад томилогдон ажиллаад нэг жил болж буй юм. 
Долоон жилийн хугацаанд бодит цалингийн өсөлт 14,8% байна Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “ЖАЙКА” болон Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнтэй  хамтран  “Монгол улсын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал: Тулгамдаж буй асуудал зөвлөмж”  сэдэвт хурлыг өнөөдөр  Туушин зочид буудалд зохион байгууллаа. Уг хурлыг энэ оны   12-р сард Японд мөн зохион байгуулахаар төлөвлөснөө “ЖАЙКА”–гийн Байгалийн нөөцийн ахлах зөвлөх доктор Ёшитака Хосой танилцууллаа.
“GIMAR-2022” эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг танилцуулна Монгол Улсад Үндэсний геологийн алба үүсэж хөгжсөний 83 жилийн ойн хүрээнд болж буй арга хэмжээ “Монголын ба бүс нутгийн геологийн тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний “GIMAR-2022” хурлаар  МУИС-ийн Номын санд  үргэлжилж байна.
 Уул уурхайн бүтээгдэхүүнээс  олох орлогыг бууруулахгүйн тулд баяжуулах шаардлагатай          "Эрдсийн баялгаас-Эдийн засгийн хөгжилд..."  уриатай “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн хурал "Миллениум Плаза" зочид буудалд болж байна.Өнөөдөр  дэлхийн томоохон улс орнуудын хэрэглээний бүтэц өөрчлөгдсөнөөс хамааралтайгаар экспортын бүтээгдэхүүнд тавигдах шаардлагууд өндөрсжээ. Үүнтэй нийцүүлэх, нөгөө талаас дэлхийн зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнээс олох орлогын хэмжээг бууруулахгүй байхын тулд нүүрсийг зайлшгүй баяжуулах, улмаар боловсруулах шаардлага гарч ирсэн.
Боловсон хүчнээ бодлогоор дэмжих цаг болжээ Монгол Улсад Үндэсний Геологийн Алба үүсэж хөгжсөний 83 жилийн ойн хүрээнд “Геологийн салбарын  тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт баярын хурал, хэлэлцүүлэг  МУИС-ийн Номын санд боллоо. Уг арга хэмжээ салбарынхаа ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ өнөөдөр тулгамдаж буй олон асуудлаа харилцан ярилцаж, хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Нүүрсний экспорт гурван тэрбум ам доллароор өссөн байна Үндэсний статистикийн хороо энэ оны эхний есөн сарын  Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал тоон судалгаа үзүүлэлтийг танилцуулаа. Монгол улс энэ оны эхний  9 сард 156 улстай гадаад худалдаа хийжээ.  Гадаад худалдааны тэнцэл 2,4 тэрбум ам долларын ашигтай гарсан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 31%-иар өссөн байна.
Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна Энэ сарын 10-ны өдөр Гашуунсухайт боомтоор 110 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Нүүрс тээврийн  811, бараа материалын тав, зэсийн баяжмалын 50 машин гээд нийт 919 машин гарсныг Хилийн боомтын Үндэсний зөвлөл мэдээлсэн байна. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25 мянган тонноор давсан үзүүлэлт юм. 
 “ЖАЙКА”  уул уурхайн салбарын судалгаа, зөвлөмжөө танилцуулна Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “ЖАЙКА” болон Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хамтран  “Монгол улсын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал: Тулгамдаж буй асуудал зөвлөмж”  сэдэвт форумыг энэ сарын 25-нд Туушин зочид буудалд зохион байгуулахаар болжээ.
Геологийн төв лабораторийнхон нэгдлээ “Геологийн судалгааны төв”, “Геологийн төв лаборатори ТӨҮГ”-ыг нэгтгэн “Геологи, судалгаа шинжилгээний төв” нэртэй төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон, өөрчлөх тухай Засгийн газрын  317 дугаар тогтоол энэ оны наймдугаар сард гарсан.
Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймагт Хилийн боомтын захиргаа ажиллахаар болжээ Засгийн газрын ээлжит  хуралдаанаар Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь аймагт Хилийн боомтын захиргаа ажиллуулахаар шийдвэрлэлээ.  Энэхүү захиргаа нь  Боомтын үйл ажиллагааны хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэс болон Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймаг дахь Хилийн боомтын захиргаа гэсэн үндсэн бүтэцтэй байхаар тогтжээ.
Нүүрсний хулгайг хязгаарлах эхлэлийг тавилаа Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас нүүрсний экспортын талаар хэд хэдэн зохицуулалт хийснийг  Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан билээ. Тэрээр нүүрсний олборлолтоос эхлээд ачилт, тээвэрлэлт, хилээр гарч экспортлох  хүртэлх бүхий л үйл явцыг цахимжуулахаа мэдэгдэв.
Хүүхдийн паркийг Рио Тинто компани тохижуулна Есдүгээр сарын 7-нд болсон Нийслэлийн ИТХ-ын XV хуралдаанаар ҮСАХ-ийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон. Тус газрыг тохижуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Рио тинто компани  бүтээн байгуулалтыг хийх юм. Тэгвэл энэ ажил өнөөдрөөс биеллээ олж  “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнг сэргээн засварлах гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг”-т Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Рио Тинто Монгол ХХК, Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурлаа.
ӨМНИЙН ГОВИЙН “ГОЛЛАНД ӨВЧИН” Нэгэн зууны чанадад говь нутгаас олдсон олон янзын үлэг гүрвэлийн олдворуудыг эрдэс чулуулаг, уран дархчуудын бүтээл, соёл ахуй, тэдгээрийн эд өлгийн цуглуулгатай нь танин мэдэж, биширсээр “Говийн байгаль, түүхий музей”-ээс гарахад хэдийнэ гэгээ тасарсан байлаа.
Олон улсын хуралд “Салхитын уурхайн хаалтын жишиг” төслийг танилцууллаа “Уурхайн хаалт 2022” Олон улсын хурал Австрали Улсын Брисбэн хотод 10 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд үргэлжлэх юм. 15 дахь удаагийн Олон улсын энэхүү хуралд MERIT төслөөс "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй Салхитын ордын хаалтын төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн техникийн багийн төлөөллөөс гадна "Оюутолгой" компанийн төлөөлөл , уул уурхайн судлаач эрдэмтэд оролцож байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдсэн менежментийн давтан аудитад амжилттай хамрагдлаа "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2019 оноос хойш Олон улсын Нэгдсэн менежментийн тогтолцооны (ISO 9001:2015, ISO 14001:2015, ISO 45001:2018) стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж ирсэн. Эдгээр  стандартуудын гэрчилгээг Франц улсын баталгаажуулалтын Афнор группээс авчээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Нэгдсэн менежментийн тогтолцооны стандартуудын дагуу бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон байгаль орчны үйл ажиллагаанд тасралтгүй байнгын сайжруулалт хийн ажиллажээ.
“Эрдэнэс Монгол” ХХК  Хөгжлийн банкны 117.2 тэрбум төгрөгийн зээлээ төлжээ Монгол Улсын Хөгжлийн банк “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замыг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол” ХХК-д  2014 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 170.5 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байдаг.
“Оюу Толгой” компанийн 14,2  тэрбум ам долларын 74 хувь нь үндэсний компаниудад "шингэсэн" “Уул уурхайн долоо хоног 2022” арга хэмжээ тав дахь өдөр “Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн”-гээр  “Шангри Ла” зочид буудалд үргэлжилж  байна.  Ханган нийлүүлэгчдийн нэг нь Оюу Толгойд ажлын хувцас нийлүүлдэг “Өлзийт мөнх овоо” компани. Гучаад ам бүлтэй энэ компанийн ажиллагсдын ная гаруй хувь нь Ханбогд сумын унаган иргэд гэнэ.
 Худалдан авалтад зарцуулсан 10 төгрөгийн 7 нь эх нутагтаа үлддэг            “Уул уурхайн долоон хоног 2022” арга хэмжээний дөрөв дэх өдөр “Оюутолгой ХХК-н ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн” Шангри ла зочид буудалд үргэлжилж байна. Энэ үзэсгэлэн хоёр өдөр гарна.
  Манай улсад 31 үүсмэл орд бий  “Уул уурхайн долоон хоног 2022” арга  хэмжээ гуравдах өдөртөө  Шангри-ла зочид буудалд үргэлжилж байна. Энэ өдрийн хуралдаануудаас сонирхол татсан нэгэн  сэдэв нь Ачит Ихт ХХК-иас зохион байгуулж байгаа “Үүсмэл ордын ашиглалт” онол парктикийн хурал байлаа.
Уул уурхайгүй бол Монголын эдийн засаг байхгүй “Mining week” арга хэмжээ хоёрдох өдрөө  Шангри-ла зочид буудалд үргэлжилж байна. Өнөөдрийн үндсэн хуралдаан “Ашигт малтмал, газрын тосны хайгуул, олборлолтын өнөөгийн байдал”, “Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин хамтын ажиллагаа”, “Mine-golia-г хэн үгүй хийсэн бэ?”, “Эрдэс баялгийн салбар  ба хөрөнгийн зах зээл” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдсан юм. 
1 2 3 4 5 6