Орон нутаг ба Уул уурхай
Хүртээмжтэй уул уурхайн хөгжлийн төлөө уурхайчин эмэгтэйчүүд чууллаа
Эрдэс баялаг эмэгтэйчүүд үндэсний анхдугаар чуулганыг 2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотноо зохион байгуулж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан бол II чуулган 2019 онд Улаанбаатар хотноо Төрийн ордонд ХАМТЫН ХҮЧ, ХӨГЖЛИЙН ГАРЦ уриан дор зохион байгуулагдаж байв. Харин 2021 онд ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МАНЛАЙЛАХ НЬ сэдвийн хүрээнд III чуулганыг цахимаар зохион байгуулж, чуулганаас тухай бүр санал, зөвлөмж, уриалга гарч, бодит ажлууд хийгдсэний үр дүнд салбарын эмэгтэйчүүд нэгдэн нийлж, асуудлаа хэлэлцдэг жишиг загвар хэдийн тогтжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шинэ хаягдлын сантай болно
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Баяжуулах үйлдвэрийн хаягдал хураах шинэ сантай болно. Баяжуулах үйлдвэрийн Хаягдал хураах шинэ санг Булган аймгийн Орхон сум, Орхон аймгийн Жаргалант сумын нийт 7048,39 га талбайд суурьшлын бүсээс 20 гаруй км-ийн зайд барихаар төлөвлөжээ.
Хариуцлагатай уул уурхай зүүн бүсийн чуулга уулзалт эхэллээ
Тус компанийн хувьд бүтээгдэхүүн хуваах гэрээг хэвээр үлдээх саналтай байгаа. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. АМНАТ хувь хэмжээн дээр, мөн дөрвөн төрлийн татвар авах талаар хэлцэл өрнөж байгаа.
Нүүрсний экспортын хэмжээг 40 сая тоннд хүргэнэ
Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Шивээхүрэн-Сэхээ боомтод ажиллаж Сэхээ боомтын удирдлагууд болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, Шивээхүрэн- Сэхээ боомтын асуудлаар ярилцлаа
Хариуцлагатай уул уурхай: Хүний эрх, байгаль орчин хийгээд нийгмийн асуудлыг ч анхаарна
Уул уурхайн салбарын хангайн бүсийнхэн 5 дугаар сарын эхээр чуулж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцсон юм. Австрали-Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2 /AMEP/-ын зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон хангайн бүсийн бусад төр, хувийн хэвшлийн оролцогч талуудтай хамтран “Хариуцлагатай уул уурхай” чуулганыг тавдугаар сарын 5-нд анх удаа зохион байгууллаа.
Хариуцлагатай уул уурхайн төлөө Хангайн бүсийн уурхайчид нэгдлээ
Уул уурхайн салбарын хангайн бүсийнхэн 5 сарын эхээр чуулж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцсон юм. Австрали-Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2 /AMEP/-ын зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон хангайн бүсийн бусад төр, хувийн хэвшлийн оролцогч талуудтай хамтран “Хариуцлагатай уул уурхай” чуулганыг тавдугаар сарын 5-нд анх удаа зохион байгууллаа.
Сүхбаатар аймаг дахь уул уурхайн компаниуд орон нутагтай хамтарна
Сүхбаатар аймаг-Хөгжилд хамтдаа” хөрөнгө оруулалт хөгжлийн чуулганыг Баруун-Урт хотод тавдугаар сарын 21-нд зохион байгууллаа. Энэ удаагийн чуулганд УИХ болон Засгийн газрын гишүүд, яам агентлагийн удирдах албан тушаалтнууд, үндэсний шилдэг хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарын төлөөлөл, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөн буйр, Шилийн гол аймгуудын Засаг дарга, Хэнтий, Дорнод аймгийн удирдлагууд, орон нутгийн болон бусад аймаг, орон нутгийн бизнес эрхлэгчид оролцлоо.
Дорноговь аймагт нийт 342 тусгай зөвшөөрөл олгогджээ
Эрдэс баялаг, уул уурхайн ашигт малтмалын тоогоороо улсдаа тэргүүлдэг Дорноговь аймаг уул уурхайн зөвлөгөөнөө Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангах зорилготой “Нээлттэй Дорноговь” чуулганы хүрээнд 2023 оны дөрөвдүгээр сарын 28-нд зохион байгууллаа.
Баянхонгор аймагт мэдээллийн төвийг нээлээ
Эрдэнэ Ресурс компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли болон Монголиан Майнинг Корпорэйшн компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар Баянхөндий төслийн бүтээн байгуулалтыг угтуулан Баянхонгор аймагт мэдээллийн төвийг нээлээ.
Газрын тосны үйлдвэрийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төслийн нэг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөлтийн дагуу эрчимтэй өрнөж байна.
Манай улсад нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбарын суурийг тавих газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл 2018 оноос хэрэгжиж эхэлсэн.
УЦС барих нь бүс нутаг төдийгүй улс орны нийгэм, эдийн засгийн томоохон хөшүүрэг болно
Шижигтийн хавцал нь Ховд аймгийн төвөөс 85 км, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км-ийн зайд орших газар зүйн өвөрмөц тогтоц, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар. Тогтоцын хувьд Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумдыг хамарна. Ховд голын ай сав бүхий урсац ширүүн энэ газар нь монгол хадран загас түрсээ шахаж үрждэг гол газрын нэг.
“ Invest Khovd 2023” хөрөнгө оруулалтын форум эхэллээ
Өнөөдөр Ховд хотод “Invest Khovd 2023” хөрөнгө оруулалтын форум эхэллээ. Уг форум хоёр өдөр үргэлжлэх юм. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, “Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг нь энэ арга хэмжээ юм.
Халзан Бүргэтэйн асуудалд Засгийн газрын шийдвэрийг хүлээж байна
Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Халзан бүргэтэйн орд газарт газрын ховор элементийн хайгуул хийхээр ирсэн “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн үйл ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцсээр байгаа ч төрөөс дорвитой шийдвэр гараагүй байна. Учир нь 2012-2013 онд “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь Халзан бүргэтэйд өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэвч тус компанийн үйл ажиллагаа олон зөрчилтэй гэсэн мэдээллүүд хэвлэлээр гарч, тухайн үеийн аймгийн удирдлага анхааралдаа авсан билээ. Улмаар хяналт шалгалт явуулахыг Мэргэжлийн хяналтын газарт даалгаснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалгаад, анх 2001, 2004 онд “Монтем” компанид олгогдож, дараа нь /2011 онд/ “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанид шилжүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.6, 26 дугаар зүйлийн 26.2.3, 26.3.1, 26.7 дахь заалтуудыг тус тус зөрчиж олгосон, мөн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах хугацаандаа