Түнш
БНХАУ-ын үйлдвэрлэл технологийн паркуудад ажиллалаа
“Эрдэнэс монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөлөл БНХАУ-ын Ханжоу хот дахь, шинжлэх ухаан, технологийн 100 жилийн түүхтэй ололт амжилтаараа БНХАУ-даа төдийгүй Азид тэргүүлдэг Жөжяны их сургуулиар орж, үйлдвэрлэл технологийн парк байгуулсан туршлага, стратеги, инновац, аж үйлдвэржилтийн төлөвлөлтийг судаллаа.
Монголын анхны нунтаг төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад орлоо
Катодын зэс болон хаягдал зэсийг боловсруулж, жилд гурван мянган тонн нунтаг метал үйлдвэрлэх хүчин чадал бүхий экспортод чиглэсэн, дэвшилтэт техник, технологид суурилсан цоо шинэ үйлдвэрийг “Талын Метал Нунтаг” ХХК ашиглалтад орууллаа. Тус үйлдвэр нь нунтаг зэс, гууль, хүрэл, цагаан тугалга, бусад төмөрлөг зэргийг үйлдвэрлэж, Европын Холбоо, БНХАУ, Япон, БНСУ, БНЭУ зэрэг метал нунтгийн өндөр эрэлт хэрэгцээ бүхий үйлдвэрлэгч орнууд руу экспортлох юм.
Цахим технологийн гол “хүнс”-ийг дотооддоо үйлдвэрлэж эхэллээ
Аж үйлдвэрийн IV хувьсгал гэгдэх цахим технологийн эринд хамгийн чухал шаардлагатай түүхий эд нь зэс, гууль, цагаан тугалга, цайр зэрэг төмөрлөг юм. Эдгээр түүхий эд болон бүх төрлийн төмөрлөгийг нунтаглан боловсруулж, жилд 3000 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай нунтаг төмөрлөгийн “Талын металл нунтаг”ХХК үйлдвэр ашиглалтад орлоо. Ийм үйлдвэр дэлхийд ердөө хорь гаруйхан байдаг ажээ. Үндэсний хөрөнгө оруулагч “ Степпкупер” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлсэн нунтаг төмөрлөгийн үйдвэрийн төсөлд Будапешт хотод төвтэй олон улсын санхүүгийн байгууллага “International Investment Bank” зээл олгосон байна.
Монголын металлургичдын анхны цахим сэтгүүл гарлаа
Металлургийн салбарын тухай мэдээ мэдээлэл эх хэл дээр маш хомс байдаг тул металлургич мэргэжилтнүүдийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд анхны цахим сэтгүүлийг эрхлэн гаргажээ. “Монголын Металлургичдын виртуал уулзалт 2021”-ийн үр дүнд тус цахим сэтгүүл бүтсэн ба энэхүү уулзалт, арга хэмжээ энэ онд мөн зохион байгуулагдах юм байна. Сэтгүүлд “Монгол улсын Дархан-Сэлэнгийн эдийн засгийн бүсийн төмрийн хүдэрт агуулагдах кобальтыг ялгах боломжийн тухай” зэрэг олон сонирхолтой нийтлэл хэвлэгджээ.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-д тодотгол хийнэ
Үйлдвэрлэл технологийн парк (ҮТП) нь зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цаашид эрэлт, хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй зэс хоолой, эд анги, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бий болох зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсөл юм.
Хар төмөрлөгийн цогцолборын бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлнэ
“Кью Эс Си” ХХК нь БНХАУ-ын "MCC-CERI" компани болон Монгол Улсын “Кью Эм Си” зөвлөх компаниудтай хамтран боловсруулсан бага оврын домен зуухны технологи бүхий цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн. “Монгол ган цогцолбор I” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 24 га газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар энэ оны аравдугаар сарын 17-ны өдөр олгоод байна.
Устөрөгч эрчим хүчний салбарт хувьсгал авчирна
2019 онд нэр хүндээ хурдтай өсгөж чадсан устөрөгч нь энэ жил шинэ мэдээ дуулгав. Устөрөгч бол хүлэмжийн хийг бууруулах үндсэн технологи бөгөөд хувьсгал авчрагч (game-changer) хэмээн Олон улсын эрчим хүчний агентлаг (International Energy Agency) -аас зарласан юм. Хүлэмжийн хийг бууруулах аргыг эрс өөрчилж, сэргээгдэх эрчим хүчийг шинэ шатанд хүргэнэ гэж устөрөгчийг үзэж байна.
Нар, салхи, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчээр нүүрсний хэрэглээг бүрэн халах бололцоогүй хэвээр байгаа билээ. Устөрөгчийн хувьд сэргээгдэх эрчим хүчний шинэ төлөөлөл биш агаад арван жилийн турш эрчим хүчний цэвэр эх үүсвэр гэж нэрлэгдэж ирсэн.
Монголын уул уурхайн салбарын технологийн чиг хандлагын судалгааг хэлэлцэнэ
“Монгол Улсын уул уурхайн салбар дахь шинэ технологи, түүний хандлага, үр нөлөөлөл” судалгааны үр дүнг өнөөдөр (2020.12.17) цахимаар хэлэлцэнэ. Энэхүү судалгааны ажлыг “New Tech, New Deal” төслийн захиалгаар Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) гүйцэтгэсэн байна. Улс орнуудын уул уурхайн салбар дахь технологийн хандлага, нөлөөлөлд дүн шинжилгээ хийх “New Tech, New Deal” төсөл нь Монгол Улс багтсан нийт 5 оронд хэрэгжжээ. Төслийг Олон улсын тогтвортой хөгжлийн хүрээлэн (IISD) Засгийн газар хоорондын уул уурхай, ашигт малтмал, металл ба тогтвортой хөгжлийн форум (IGF), Колумбын тогтвортой хөрөнгө оруулалтын Төв (CCSI), Уул уурхайн хамтын үнэ цэн, Канадын хил хязгааргүй инженерүүдийн байгууллагын түншлэлээс хэрэгжүүлж буй бөгөөд Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам санхүүжүүлсэн байна.
Нүүрс баяжуулах технологийн “марафон”
Орд, уурхай бүрийн нүүрсний шинж чанар харилцан адилгүй бөгөөд нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулахад технологийн сонголт хамгийн чухал. Тэр дундаа ус зарцуулалт багатай технологийг нэвтрүүлэх нь манай улсад нэн ач холбогдолтой.
Манай уул уурхайн салбарт нүүрс баяжуулах 30 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 20 орчим нь нойтон аргаар, үлдсэн нь хуурай аргаар баяжуулах технологитой.
“Эрдэнэс Тавантолгой” компани жилдээ 20 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн төслийг ТЭЗҮ-дээ тусгажээ. Тус үйлдвэр нүүрс хүлээн авах, бутлах, баяжуулах, усгүйжүүлэх, эргэлтийн ус хангамж болон хаягдлын аж ахуй зэрэг хэсгүүдээс бүрдэх юм.
Уул уурхайд ил тод байдлыг хангах блокчейн технологийн хувьсал
Блокчейн гэхээр крипто валют буюу биткойн гэж ойлгох ойлголт түгээмэл. Биткойн нь блокчейн технологид тулгуурласан хэдэн зуун аппликейшнээс хамгийн анхны амжилттай хэрэгжсэн, нийтэд танигдсан ердөө нэг л төсөл юм.
Хүн төрөлхтний уламжлалт санхүүгийн харилцаа Засгийн газар, банк, нотариат зэрэг итгэмжлэгдсэн гуравдагч талын оролцоотой явагдаж ирсэн. Тэрхүү үйл ажиллагаанд гуравдагч талын зардал, чирэгдлээс гадна авлига, үл итгэлцлийн асуудал үүсдэг сул талтай. Хамгийн түрүүнд санхүүгийн салбарт нэвтэрсэн блокчейн технологи бол тархалттай бүртгэлийн систем бөгөөд дундын зуучлагчгүй шууд харилцах дэд бүтэц гэж тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл нээлттэй, шилэн дансны зарчмаар бүртгэгддэг. Хараат бус, гуравдагч талын оролцоогүйгээр үндсэн хэрэглэгч өөрөө хянах тогтолцоо юм.
Д.Мэргэн: Бид дэлхийд салбартаа тэргүүлэгч брэнд үйлдвэрлэгчдийг Монголд төлөөлж ажилладаг
Манай компани 1999 онд дотоодын 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан. Уул уурхай, зам барилга, орон сууц, нийтийн аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт түгээмэл хэрэглэгддэг төрөл бүрийн бага, дунд оврын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг дэлхийд танигдсан томоохон үйлдвэрлэгчдээс эх орныхоо хэрэглэгчдэд баталгаат чанар, өргөн сонголттойгоор нийлүүлж ирлээ. Бид дэлхийд салбартаа тэргүүлэгч 50 гаруй брэндийн Монгол дахь албан ёсны цорын ганц борлуулагчаар ажиллаж байна. Тухайлбал, хэрэглэгчдийн сайн мэддэг агуулахын сэрээт ачигч үйлдвэрлэгч “Toyota”, цахилгаан багаж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Макita”, бага оврын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Honda” зэргийг нэрлэж болно.
Дижитал шилжилт
XXI зуун гарсаар хүн төрөлхтний түүхэн дэх нэгэн том хөгжлийн үе тохиож байгаа ба үүнийг Цахим зуун буюу Дижитал эрин хэмээн нэрийдэх болжээ. Мөн түүнчлэн аж үйлдвэрийн IV хувьсгал ч гэж тодорхойлдог. Технологийн эрчтэй хөгжлийн үр дүнд хүн бүхэн харилцаа холбоотой болохоос гадна хүн-машин, бүр цаашлаад машин хоорондоо холбогдох болж мэдээллийн асар том давлагааг үүсгэх болов.
Технологийн энэхүү хөгжил нь хүмүүний ердийн хэрэглээнд хувьсгал авчрахаас гадна бизнес хийх уламжлалт арга зүй, тогтолцоо, загварт ч онцгой эерэг өөрчлөлтүүдийг авчрах болжээ. 12 салбарын 941 гүйцэтгэх удирдлагын дунд хийсэн судалгаанаас 29% нь “Дижитал давлагаа, технологийн нөлөөлөлд бизнес нь бага өртөнө” гэсэн бол эсрэгээрээ 30 гаруй хувь нь “Дижитал шилжилтийн нөлөөнд хүчтэй өртөнө” гэж хариулт өгсөн байна. Үүгээр ч зогсохгүй эдгээр салбараас 3 салбарын манлайлагчид “Энэхүү Дижитал шилжилтийн нөлөөллөөс болж ойрын 5 жилд тэргүүлэх байр сууриа алдах эрсдэлтэй байгаа” гэж хариулсан байна.
ОУТОТЕК-ийн технологийн “ЖОР”
Зэс баяжуулах үйлдвэр, зэс хайлуулах, зэсийн гидрометалургийн технологиор нь “Оутотек”-ийг монголчууд түлхүү мэддэг. Финландад төвтэй “Оутотек” компани нь Монголын зэс, алт болон нүүрсний салбарт өөрийн технологийн дэвшлийг хэдийнэ нэвтрүүлээд буй юм.
“Эрдэс боловсруулалт болон металургийн салбар дахь “Оутотек”-ийн дэвшилтэт технологиуд” сэдэвт семинарыг Монгол дахь салбар компани болох “Оутотек Монголиа” ХХК 6 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Засварын ажлыг олон улсын жишгээр хөтлөн явуулах нь уурхайн бүтээмжийг нэмэгдүүлнэ
Манай улсын уул уурхай болон бусад хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарууд техник тоног төхөөрөмжүүдэд хийдэг техникийн урсгал засвар үйлчилгээний төлөвлөлт, хуваарилалт, тэдгээртэй холбогдох сэлбэг хэрэгслүүдийн бэлэн байдлын бүртгэл зэргийг ихэнхдээ уламжлалт аргаар буюу цаасан дээр эсвэл Microsoft Excel ашиглан хөтөлж нэлээдгүй олон жилийн нүүр үзэж байна. Энэхүү уламжлалт арга нь одоо үед гар ажиллагаа ихтэй, цаг шаардсан, ажлын бүтээмж муутай, мэдээлэл алдагдах өндөр эрсдэлтэй зэрэг сөрөг үр дагавруудтай ба төдийлөн оновчтой бус арга болоод байна. Тэгвэл энэхүү хүндрэлтэй асуудлыг барууны өндөр хөгжилтэй ихэнх орнууд Enterprise Asset Management (EAM) буюу Байгууллагын Хөрөнгийн Удирдлага (БХУ) болон Computerized Maintenance Management System (CMMS) буюу Цахим Засварын Удирдлагын Систем (ЦЗУС) гэгдэх компьютер программуудын тусламжтайгаар амар хялбар, маш өндөр бүтээмжтэйгээр шийдсэн байдаг.
Б.Мөнхзаяа: Уул уурхайн салбарт тоон радио холбооны хэрэглээ нэмэгдэж байгаа
Уул уурхай, эрүүл мэндийн тусламж, цэрэг хүчний байгууллага гээд байнгын бэлэн байдалтай байж, шуурхай үйл ажиллагаа авч хэрэгжүүлдэг онцлог бүхий байгууллагуудын хувьд хөдөлгөөнт радио холбоо нь харилцаа холбооны хамгийн чухал хэрэгсэл нь болдог. Технологийн хөгжлийг даган хөдөлгөөнт радио холбооны хэрэглээ нь уламжлалт аналог системээс тоон радио систем рүү шилжих хандлага эрчимтэй өрнөж байна. “Ай Ти Зон” компанийн UC мэргэжилтэн Б.Мөнхзаяатай харилцаа холбооны дэвшилтэт технологи болох “Тоон радио холбоо”-ны талаар ярилцлаа.
ITZONE: Видео аналитик өгөгдлийн тусламжтайгаар үр ашигтай, аюулгүй ажиллагааг нэвтрүүлэх боломжтой
Магадгүй та гадуур алхаж явахдаа энд тэндгүй харагдах хяналтын камерыг хардаг байх. Энэхүү камерын технологи нь харагдаж байгаагаасаа хавьгүй ихийг хийх чадвартай болсныг видео аналитик гэх ойлголтоор баяжин шинэ тутам үсрэнгүй хөгжиж буй системээс олж мэдэж болно. Дэлхий дахинд энэ технологи хурдацтай нэвтэрч, одоо Монгол улсад үүнийг хэрэглэж, үр ашгийг нь хүртэх цаг үе дээрээ ирээд байна. Тэгвэл яагаад энэ технологийг ашиглах ёстой, тэр нь тухайн байгууллагын бизнест ямар ашигтай талаар “ITZONE” компанийн Системийн интеграцчилалын газрын дарга Б.Энхтайвантай ярилцаж, видео аналитик өгөгдлийн ач холбогдлын талаар тодруулснаа хүргэе.