Шинэ мэдээ
Эрдэнэт-Овоот төмөр замын ТЭЗҮ 2018 онд гарна
Монгол улсын нутаг дэвсгэр дэх Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг барих төсөлд Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” болон охин компани “Northern Railways” нь Хятадын “China Gezhouba Group International” (CGGC) компанитай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан байна.
Зэсийн үнэ 7000 доллар давж өсөв
Аж үйлдвэрийн голлох метал зэсийн үнэ ханш өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн нь 7082 ам.доллар (3 сарын гэрээт үнэ) болж өсчээ. Энэ нь өнгөрсөн 2014 оны наймдугаар сараас хойшхи хамгийн өндөр үнэ болж байна.
Монголын банкны салбарын шинэчлэлийн эргэн тойронд
Хөрөнгө оруулагчдын “Инвест Монголиа” чуулганы “Монголын банкны салбарын төрхийг өөрчлөх нь” сэдэвт хуралдаанаар Монголын банкуудад хийж буй активын чанарын үнэлгээ болоод хадгаламж, зээлийн хүүг бууруулах, гадны банк орж ирэх асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн юм.
ОУВС -гийн ээлжит санхүүжилтүүд хойшилсоор
Олон улсын валютын сан (ОУВС) Монголд хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн (Extended Fund Facility) хэрэгжилтэд улирал тутам үнэлгээ хийж, түүнийгээ Захирлуудын зөвлөлдөө танилцуулснаар цаашдын хэрэгжилтээ тодорхойлоод явах ёстой.
Хятад төмрийн хүдрийн олборлолтын тусгай зөвшөөрлийг цуцална
2019 онд дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн үнэ 50 ам.доллараас дээш гарахгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Гол хэрэглэгч улс Хятадын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд төмрийн хүдрийн олборлолт явуулдаг уурхайнуудын тусгай зөвшөөрлүүдийн 1/3-ийг цуцлахаар төлөвлөж байна.
“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2017 оны хаалтын сургалт боллоо
The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн 2017 оны хаалтын сургалт аравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд боллоо.
“Expo Mongolia 2017” эхэллээ
“Монгол улсын ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уриатай олон улсын “Экспо Монголиа” үзэсгэлэн, бага хурал 2012 оноос тогтмол зохион байгуулагдаж буй. Энэ жил тав дахь удаагаа болж байгаа “Экспо Монголиа-2017” үзэсгэлэнгийн үйл ажиллагаа өнөөдөр “Мишээл Экспо” төвд 13 цагт эхэллээ.
“Expo Mongolia 2017” бизнесийн харилцаа тогтоох боломж олгоно
Герман, Монголын бүх салбарын компаниудыг өргөнөөр оролцуулж, сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжүүдийг танилцуулдагаараа танигдсан “Expo Mongolia 2017” олон улсын үзэсгэлэн аравдугаар сарын 10-12-нд “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдана.
Орон нутгийн сэтгүүлчдийн чадавхийг бэхжүүлэх 8 дахь удаагийн сургалт эхэллээ
The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (ЭТИС) хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн энэ жилийн хаалтын сургалт эхэлж байна.
Золиослогдсон амьдрал
Үхлийн хар аюул нүүрлэсэн Нүүрс тээвэрлэлтийн замд хичнээн залуус амь насаа алдаж, гэр бүл нь нулимсандаа живж суугааг сонсоход ч бэрх байна. Амьдрал хайж ирсэн тэдний буруу юу?
Дэлхийн банк: Монголын өсөлт хасах үзүүлэлтээс нэмэх болов
Дэлхий банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлангаа өнөөдөр танилцууллаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тус банк Монголын 2017 оны өсөлтийн төлөв -0.2%-тай байна гэж тооцож байсан бол аравдугаар сарын тайланд өсөлтийг 2.8%-тай байна гэж тэмдэглэжээ.