Шинэ мэдээ
Дэд бүтцийг сайжруулснаар Монгол дараагийн өсөлтийн мөчлөгт бэлэн болно
Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Хөвсгөл аймагт орших, Монголд нөөцөөрөө хоёрдугаарт бичигдэх Овоот сайн чанарын коксжих нүүрсний уурхайг ашиглахаар “Аспайр Майнинг” компани амжилттай ажиллаж байгаа билээ. Тус компанийн Ерөнхий захирал Дэвид Поллтой Монголын уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
“Харилцагчдаа сонсоё” уулзалт өдөрлөг
Эрхэм хүндэт таныг ”Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн Эрчим хүч ба Тээврийн хэлтэс болон SEM брэндийн хамтран зохион байгуулж буй “Харилцагчдаа сонсоё” уулзалт өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.
“Нэн түрүүнд ХАБ-2017” хоёр дахь өдрөө үргэлжлэв
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог төгөлдөржүүлэхээр тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ-2017” бага хурал “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмэнт-Тогтвортой хөгжил” уриан дор энэ сарын 11-12-нд “Корпорейт” зочид буудалд зохион байгуулагдаж байна.
“Эгийн голын усан цахилгаан станц” ХХК байгуулав
“Эгийн голын усан цахилгаан станцын төсөл”-ийг хэрэгжүүлэх бэлтгэл болон барилга угсралтын ажлыг хариуцан, ашиглах чиг үүрэг бүхий төрийн өмчит “Эгийн голын усан цахилгаан станц” ХХК байгуулахаар боллоо.
Коксжих нүүрсний үнэ 300 доллар давлаа
Австралийн эрэг дээрх дээд ангиллын коксжих нүүрсний үнэ өчигдрийн байдлаар нэг тонн нь 300.3 ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн сарын сүүлээр тохиосон Дэбби хар салхины улмаас Квийнслэнд мужийн нүүрсний төмөр замын дөрвөн гол сүлжээ их үерт багагүй хэмжээгээр эвдэрч сүйдээд байгаа юм.
Хөрөнгө оруулагчдыг төөрөлдүүлэх эрсдэлтэй
Уул уурхайн салбарын хууль эрх зүйн өнөөгийн орчин боломжийн хэмжээнд байна. Цаашид үүнийг улам тогтвортой байлгах, хуулийн заалтуудыг бүрэн хэрэгжүүлэх, ялангуяа стратегийн хөрөнгө оруулагчидтай байгуулж байгаа Хөрөнгө оруулалтын гэрээ, Орд газрыг ашиглах гэрээнүүдэд оролцогч талуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй.
“Шилдэг хэвлэл, мэдээллийн түнш” шагналыг The Mongolian Mining Journal хүртлээ
“Mongolia Mining 2017”-ийн Зохион байгуулах хорооноос зохион байгуулсан шагнал гардуулах ёслол байсан бөгөөд уг үзэсгэлэнг эхнээс нь дэмжиж, хэвлэл мэдээллийн түншээр ажиллан, онцгой хувь нэмэр оруулсан The Mongolia Mining Journal –ийг ”Шилдэг хэвлэл мэдээллийн түнш”/Media Partner Award”-аар тодруулж, шагналаа.
“Нэн түрүүнд ХАБ” бага хурал тав дахь жилдээ
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлыг хөндөх “Нэн түрүүнд ХАБ” бага хурал энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү хурал 2012 оноос жил бүрийн дөрөвдүгээр сард зохиогдож ирсэн юм.