Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Байгаль орчны нөлөөллийн “нарийвчлаагүй” үнэлгээ Энэхүү асуудал хөндөж, шийдэл хайсан нийтлэлийг бичихдээ салбарын яамдаа буруу өгөх, улс төржүүлэх зорилгоор бус аль аль талдаа асуудлаа ухамсарлаж, одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид баримтлах бодлогоо өөрчлөхийг уриалан, уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуйн төслүүдэд ажиллаж байгаа байгаль орчны мэргэжилтнүүдийн байр суурийг илэрхийллээ.
Хятад 6 тэрбум юанийн зээл Орост олгоно БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Москва хотноо хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны 20 баримт бичгийг үзэглэлээ.
Тогтвортой хөгжлийн үндэсний форум болно Үндэсний хөгжлийн газар, Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр хамтран энэ сарын 17-ны пүрэв гаригт Тогтвортой хөгжлийн үндэсний зургадугаар форумыг зохион байгуулах гэж байна.
AББ групп “Цахилгаан хөтлүүр, автоматжуулалт”-ын лаборатори хандивлав Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи уул уурхайн сургуульд 250 сая төгрөгийн үнэтэй орчин үеийн дэвшилтэт технологи бүхий төхөөрөмжөөр тоноглогдсон иж бүрэн лабораторийг С.Эрдэмбаяр захиралтай АББ группын Монгол дахь төлөөлөгчийн газар, АББ группын албан ёсны дистрибьютор болох Б.Бямбадорж захиралтай МонХорус Интернэшнл ХХК, С.Батхүрэл захиралтай “Бодит чадал” ХХК-иуд хандивласан байна.
ОНХГ-ний оролцогч талуудын үүрэг, оролцоог ярилцлаа “Орон нутгийн хөгжлийн гэрээний (ОНХГ) талаарх ойлголт ба мониторинг” сэдэвт хоёр өдрийн сургалт-семинар арваннэгдүгээр сарын 8-10-нд “Корпорейт” зочид буудлын хурлын танхимд болж байна.
“Хөрөнгө оруулагчид яагаад Монголд анхаарал хандуулах ёстой вэ” хэлэлцүүлэг болно “Хөрөнгө оруулагчид яагаад Монголд анхаарал хандуулах ёстой вэ” олон улсын хөрөнгө оруулагчидтай хийх дугуй ширээний хэлэлцүүлэг энэ сарын 25-нд Төрийн ордонд болно.
“Энержи Ресурс” 40 сая тонн нүүрс олборлов “Энержи Ресурс” компани өнгөрсөн ням гариг буюу 11 дүгээр сарын 6-нд 40 сая дахь тонн нүүрсээ олборлосон байна.
MMC өрийн бүтцээ шинэчлэх ажилд “ялалт” байгуулав Энэ оны эхнээс өрийн бүтцээ шинэчлэхээр хэлэлцээрээ эхлүүлсэн “Энержи Ресурс” компани өчигдөр зээлдүүлэгч талуудтай зээлийн хэлэлцээрийг амжилттайгаар харилцан шийдвэрлэсэн тухайгаа албан ёсоор мэдээллээ.
”Оюутолгой”-н борлуулалтын орлого 31%-иар буурч 226 сая доллар болов “Оюу толгой” компани 2016 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцуулж, Тойм мэдээгээ шинэчлэн гаргалаа.
Ли Көцян, Медведев нар Киргизэд айлчиллаа Киргизийн Бишкек хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нар хуран чуулж байна. ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын Зөвлөлийн 15 дахь удаагийн хурал энэ сарын 3-ны өдөр эхэллээ.
Б.Түвшинтөгс: Төсвийн тогтвортой байдлыг хангах үзэл баримтлалаа дагахгүй байна МУИС-ийн дэд профессор, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал доктор Б.Түвшинтөгстэй MMJ-ийн сэтгүүлч С.Болд-Эрдэнэ ярилцлаа.
Оросын алтны хамгийн том компанийн 25%-ийг Хятадад худалдана Өнгөрсөн 2015 онд дэлхийн алт олборлотоор тэргүүлэгч 10 компаниас хамгийн өндөр үр ашигтай ажилласан “Полюс” компани Оросын нийт алт олборлолтын 20%-ийг дангаар гүйцэтгэдэг.
Ц.Дашдорж: Нийт нутаг дэвсгэрийн 9.4%-ийг лицензийн талбай эзэлж байна УИХ-ын Эдийн засгийн байнгын хороодын гишүүдийн хүсэлтийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн явц, цаашдын чиг хандлага гэсэн гурван чиглэлээр мэдээлэл хийж буйгаа УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж онцлов.
Монгол, Киргизийн уул уурхайн ассоциациуд хамтран ажиллана Арваннэгдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Киргиз улсын Бишкек хотноо “Уул уурхайн салбар дахь төрийн оролцоо” сэдэвт олон улсын семинар зохион байгуулагдаж байна.
Монгол улс уул уурхайн салбарын туршлагаа хуваалцаж байна Киргиз улсын Бишкек хотноо өнөөдөр Канад, Монгол, Киргиз, Мьянмар, Норвеги, Зүүн Тимор, Герман улсын оролцоотой “Уул уурхайн салбар дахь төрийн оролцоо” сэдэвт семинар хурал эхэллээ. Хурлаар дээрх орнууд уул уурхайн салбар дахь төрийн бодлого болоод оролцоо, орлогын хуваарилалт, ард иргэдэд хүрэх үр өгөөж, авлигын нөлөө зэрэг асуудлаар туршлага солилцож байна.
“Рио Тинто” төмрийн үлэмж орд Симандоу-г Хятадад зарна Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани Африкийн Гвиней улсад орших Симандоу төмрийн хүдрийн төслөөсөө татгалзаж буйгаа өнгөрсөн долоо хоногт зарлалаа. “Рио Тинто” нь “Чайналко”-той албан бус гэрээг үзэглээд байна.
“Харанга Ресурс”-ын удирдлага өөрчлөгдөв Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Харанга Ресурс” компанийн удирдлага өөрчлөгдлөө. Энэ сарын 18-нд тус компанийн ТУЗ-ийн дарга Marshall Cooper-ийг чөлөөлж, Brain McMaster-ыг ТУЗ-ийн даргаар томилсон байна.
Худалдаа хөгжлийн банк ММС дэх хувьцаанаасаа зарав Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээллээр Худалдаа хөгжлийн банк болон “Туркойз Хилл Ресурс” компани Монголын нүүрсний компаниуд дахь эзэмшлийн хувиа бууруулсан талаар Cover Mongolia компани мэдээлэв.